Ногдол ашгаар хэрэгжүүлэх эрчим хүчний ТӨСЛҮҮД

Ногдол ашгаар хэрэгжүүлэх эрчим хүчний ТӨСЛҮҮД

Ногдол ашгаар хэрэгжүүлэх эрчим хүчний ТӨСЛҮҮД

Засгийн газраас 17 жилийн дараа Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулж, гарын үсэг зурж баталгаажуулсан талаар мэдээлсэн. Урьдчилсан тооцоогоор гэрээний өөрчлөлт нь хүүгийн төлбөр дээр 6.2 тэрбум, менежментийн төлбөр дээр 2.2 тэрбум, нийтдээ 8.4 тэрбум ам.долларын буюу 30 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ. Үүнээс Монголын талд ногдох ирээдүйн өгөөж дөрвөн тэрбум ам.доллар буюу 13 их наяд төгрөгөөр нэмэгдэнэ гэдгийг албаныхан онцолсон.

Хамгийн гол нь Монгол Улс Оюутолгой төслөөс 2027 онд анх удаа ногдол ашиг авахаар болсон гэдэг мэдээлэл нь нийгэмд хүлээлт үүсгээд байгаа юм.

Нийт гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар урьдчилан тохирсноос хоёр их наядыг нь эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтад, нэг их наяд төгрөгийг нь Хуримтлалын санд төвлөрүүлэхээр тооцоолж буй. Тэгвэл 2027 онд энэ ногдол ашгаар эрчим хүчний хангамжийн тасалдлыг бууруулж, алслагдсан аймаг, сумдын эрчим хүчний хүртээмжийг сайжруулахын тулд ямар ямар төслийг санхүүжүүлэхээр төлөвлөж байгааг танилцуулъя.

Тодруулбал, ДЦС-4 550т/ц зуухны өргөтгөлд 327.6 тэрбум төгрөг, ДЦС-3 турбогенераторыг шинэчлэхэд 37.3 тэрбум төгрөг нийт 419.9 тэрбум төгрөг зарцуулах бол орон нутгийн есөн аймгийн дулааны станц барихад 152.6 тэрбум төгрөг, шинээр 400 тэрбум төгрөгөөр 300 МВт-ын ДЦС-6 барихад 400 тэрбум төгрөг төсөвлөх гэнэ. Мөн бүсүүдийн дамжуулах сүлжээг сайжруулж, шугамын алдагдлыг бууруулахад 199.9 тэрбум төгрөгийг ирэх 2027 оны төсвийн төсөлд тусгажээ. Үүнд,

  • Эрдэнэбүрэн-Мянгад 220 кв-39 тэрбум төгрөг
  • Мянгад-Жаргалан 110 кв дэд станц-39.6 тэрбум төгрөг
  • Чойбалсан-Баруун-Урт 110 кв станцын шинэчлэл-22.1 тэрбум төгрөг
  • Архангай аймгийн дулааны станц, 14 ус, дулаан дамжуулах төвийн гадна шугам сүлжээ, ариутгах татуурга, халуун ус, цэвэр усны шугам, 2 дугаар хэлхээ -38.7 тэрбум төгрөг
  • Хөвсгөл аймгийн 14 МВт-ын дулааны станцын дулаан дамжуулах төв, 4.2 км гадна дулааны шугам-11.7 тэрбум төгрөг
  • Увс аймгийн Улаангом сумын дулааны 2 дугаар станцын өргөтгөл-8.7 тэрбум төгрөг
  • Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгийн орон нутгийн цахилгаан хангамжийн өргөтгөл, шинэчлэл-40 тэрбум төгрөг зарцуулахаар тооцоолоод байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2026-10-08 64.119.17.17

идэж ууж яасан ханадаггүй хулгайчууд вэ.

Avatar

Нэргүй 2026-10-08 59.153.112.172

Ха ха 27 оны сонгуулийн жүжиг үү.

Avatar

oyun 2026-10-08 202.126.88.76

Зөв цахилгаан дулаантай бол болж бна 10 жил санаа зовохгуй

Avatar

Зочин 2026-10-08 66.181.182.246

МАНЫН АВИЛГАЧИД НОГДОЛ АШГИЙГ БАС ХУЛГАЙЛАХГҮЙ ШҮҮ… АЛАЛЦЫШҮҮ

Avatar

З 2026-10-08 202.126.91.48

авилгалдаа автагдсан эрсим хүчний системд мөнгө оруулж болохгүй.

Avatar

Нэргүй 2026-10-08 66.181.171.252

хэн зөвшөөрсөн юм бэ? ноогдол ашиг чинь ард түмний мөнгө бус уу? ард түмнээсээ асуух ёстой бус уу? тэр элдэв төрлийн төсвийн зарлагаа танаад наал төслүүдээ санхүүжүүлэх хэрэгтэй шд

Avatar

Нэргүй 2026-10-08 64.119.24.26

Таван толгойн эрчимхүчний нүүрсний нөөцөнд түшиглэсэн томоохон станц барихгүй юм уу

Avatar

М.Амар настан. 2026-10-08 202.126.91.217

Учрал,Найдалаа нар сонгуулийн зардалаа босгох гэж үхэлдэж байна.Ард түмнээ хичнээн их хуурна та нарын үйлийн үр их бүрэлдэнэ.Олон түмнээ буруу зүйлд битгий татаач.Босох цаг ойртож байгаа шинж тэмдэг мэдрэгдэж байгаа шүү.ОЧООС ДӨЛ үүсдэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж