Сөүлийн давж заалдах шатны шүүх өнөөдөр /2026.10.07/ ерөнхийлөгч асан Юн Сук Ёлыг улс төрийн зуучлагчаас олон нийтийн санал асуулгыг үнэ төлбөргүй авсан гэх хэргээс нь цагаатгав.
Юн Сук Ёл болон улс төрийн зуучлагч гэж өөрийгөө тодорхойлдог Мён Тэ Гюнь нарыг улс төрийн санхүүжилтийн тухай хуулийг зөрчсөн гэж анхан шатны шүүхээс буруутгаж байсан юм. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, тэднийг цагаатгажээ.
Прокурорын баг Юн Сук Ёлыг дөрвөн жил, Мён Тэ Гюнийг гурван жил хорих ял оноохыг хүссэн байв.
Шүүх Юн болон түүний эхнэр Ким Гон Хи нар Мён Тэ Гюнтэй санал асуулгыг үнэ төлбөргүй авах талаар тохиролцсон гэх хангалттай нотлох баримт байхгүй гэж үзжээ. Тиймээс хууль бус улс төрийн хандив авах санаатай байсан гэж үзэхэд хүндрэлтэй гэж дүгнэсэн байна.
Анхан шатны шүүх Юныг буруутай гэж үзэж, хоёр жилийн хорих ял оноосон. Харин давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг хүчингүй болгожээ.
Юны эхнэр Ким Гон Хи мөн ижил хэрэгт буруутгагдсан ч анхан болон давж заалдах шатны шүүхээс цагаатгагдсан. Түүний хэргийг одоо Дээд шүүх эцэслэн шийдвэрлэхээр хүлээгдэж байна. Юн Сук Ёл 2024 оны арванхоёрдугаар сарын 3-нд онц байдал зарласан нь улс төрийн хямрал үүсгэж, улмаар Үндсэн хуулийн шүүх 2025 оны дөрөвдүгээр сард түүнийг огцруулах шийдвэр гаргасан юм.
Түүнчлэн Юн Сук Ёлд онц байдал зарласантай холбоотой бослого, эх орноосоо урвасан гэх өөр хэргүүдээр тусдаа хорих ял оноосон юм.
3,600.44



















































Нэргүй 2026-10-07 66.181.160.70
Солонгосууд хуулиа чандлах боловч хүний мөс чанарын хувьд арай л "чанга" улс юмаа???
Нэргүй 2026-10-07 210.148.94.144
Тэгээд яах юм ? Хайртай удирдагч минь гээд өршөөх ёстой юм уу?
Нэргүй 2026-10-07 66.181.179.173
Ийм л шударга байх хэрэгтэй. Юныг хүн болгон зүхсэн ч ямарч хэлмэгдүүлэлт явагдах ёсгүй.