Өнгөрсөн өвөл 5000 айлыг хийн зуухаар хангасан нийслэл энэ жил өөр шийдэл туршихаар төлөвлөжээ. Тодруулбал, гэр хорооллын 6000-10000 айл өрхийг цахилгаанаар ажилладаг дулаан хураагуурын технологид туршилтаар хамруулахаар болсон байна.
Хотын дарга Б.Пүрэвдагвын мэдээлснээр нийслэл оргил ачааллын үед 2170 МВт, шөнийн цагаар 1000 МВт орчим цахилгаан хэрэглэдэг бөгөөд одоогоор 170 МВт-ын дутагдалтай байгаа аж. Иймээс айлуудыг шууд цахилгаанаар халаахаас гадна хэрэглээг зохицуулах зорилгоор 5-10 МВт-ын хүчин чадалтай жижиг батарей хураагуур байрлуулах хувилбарыг ч тооцож байгаа гэнэ.
Харин өнгөрсөн жилийн хийн зуухны туршилт нийслэлд тийм ч хямд туссангүй бололтой. Нэг хийн зуух 6.5 сая төгрөгийн үнэтэйгээс гадна айлууд цаашид түлшээ өөрсдөө худалдан авах шаардлагатай. Үүн дээр нийслэлээс нэг өвөлд айл бүрд 900 мянган төгрөгийн урамшуулал олгож байгаа нь урт хугацаанд үргэлжлүүлэхэд өндөр зардалтай гэж үзжээ.
Эргэн сануулахад өнгөрсөн өвөл нийслэлийн Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшинд шилжүүлж, зуух суурилуулсан. Гэвч удалгүй хийн зуух дэлбэрсэн гэх мэдээлэл цахим орчинд тарж, уг шийдэлтэй холбоотой эргэлзээ дагуулсан юм.
Тэгвэл энэ өвөл нийслэл хийн зуухнаас цахилгаан дулаан хураагуур руу шилжих хувилбар турших нь. Цаашлаад 219 мянган айл өрхийг цахилгаанаар халаах боломжийг тооцож байгаа аж.
3,600.44





















































Нэргүй 2026-10-08 59.153.112.172
ха ха өлөнгүүдийн үгэнд орж хөлдөх
Нэргүй 2026-10-08 202.126.91.250
Дулаан хураадаг халаагуур шөнийн хөнгөлөлттэй тарифын үед цэнэглэлээ гэж бодоход 9 цагийн туршид 15 цаг хэрэглэх дулааны хуримтлуулах шаардлагатай болно. бас л өндөр чадал шаардана гэсэн үг
Нэргүй 2026-10-08 202.21.104.178
заавал 100% байх албагүй шд, гал түлэлтийг 2 дахин бууруулсан ч маш том үр дүн шүү дээ…
Нэргүй 2026-10-08 202.126.91.250
Урт хугацаандаа гэхээс ойрын хугацаанд нийслэлийн агаарын бохирдлыг шийдэх гарц харагдахгүй байна. ганц л гарц байгаа нь хойд зүгт байгаа гэр хорооллыг нүүлгэн шилжүүлэх юмдаа
Нэргүй 2026-10-08 202.126.91.250
Цахилгаан халаагуур хэрэглэхэд бас хязгаар бийшүү. шугам сүлжээний ачаалалийг цахилгаан халаагуур гэж тооцоогүй. айлын ахуйн хэрэглээний ачаалалд тулгуурлаж хийсэн байдаг. иймээс дэд станцаас нь эхлээд шинэчлэхгүй бол бөөнөөрөө цахилгаан халаагуурт шилжих боломж байхгүй. маш их зардал гарах ёстой гэдгийг ойлгож байгаа хүн байна уу. халаалтын ачаалал бол маш өндөр ачаалал юм. Нараар халаана энэ тэр бол худ шүү.
Нэргүй 2026-10-08 43.242.242.203
ХИЙН ЗУУХ УГ НЬ ХЭРЭГТЭЙ. ГОЛ НЬ МОНГОЛЧУУДЫН ЗАН ҮЙЛ, ХАРИУЦЛАГА, АНХААРАЛ ХАНДЛАГА ХЭЦҮҮ ШҮҮ ДЭЭ. ТАМХИ ТАТНА, СОГТУУ ОРЖ ИРЭЭД ЮУ Ч БОЛЖ МЭДНЭ. ХИЙН ЗУУХ ДЭЛБЭРЭХ НЬ ХУВЬ ХҮМҮҮСТЭЙ Л ХОЛБООТОЙ, ГАДАА БАЙРЛУУЛАХГҮЙ БОЛ ГЭРТ БОЛ ДЭЛБЭРЧ ҮХНЭ, ЯВААНДАА БАС ТЕРРОР ХИЙХ ХЭРЭГСЭЛ БОЛГОЖ АШИГЛАХ Ч ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ. НҮҮРС ӨГӨХӨӨР УГААРТААД ҮХЧИХНЭ. ЭРХЛҮҮЛЭХЭЭСЭЭ ӨМНӨ СУРГАХ Л ХЭРЭГТЭЙ. НЭГ Л ЗОВЛОНГООРОО ТҮРИЙ БАРЬСАН НӨХДҮҮД СОНГУУЛИАР ШАНТААЖ ХИЙГЭЭД СУРЧИХСАН ГАРУУД ДАА
Нэргүй 2026-10-08 202.126.91.250
Манайд хийн зуухны зардал цахилгаан халаагууртай ижил хэмжээнд байдаг. Гол нь бид өөрсдөө шатдаг хийгүй тул 100% гаднаас хараат л байна. Энд бас хийн зуух өөрөө 6,5 сая гэсэн байх юм. Хийн зуух өөрөө хямд шүүдээ. Хятадаас 200 долларт маш сайн зуух оруулаад ирж болно. яаж яваад 6,5 сая болдог билээ
Nergui 2026-10-08 202.21.116.2
Ahuin heregleegee diilehgui huvaartai tog taslaa biz dee. Jaahan amidraltai baival yasan yum be.