Э.Лхагвасүрэн дахин төлөвлөлтийн иргэдийн газрыг зарна гэж сүрдүүлэв

Бүтэн амьдрал сүйдэлж, бүрэн голомт самарсан төсөл

Э.Лхагвасүрэн дахин төлөвлөлтийн иргэдийн газрыг зарна гэж сүрдүүлэв

Э.Лхагвасүрэн дахин төлөвлөлтийн иргэдийн газрыг зарна гэж сүрдүүлэв

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэдийн талаар NEWS агентлаг “Бүтэн амьдрал сүйдэж, бүрэн голомт самарсан төсөл” цуврал сурвалжилгыг хүргэсэн билээ.
Тус сурвалжилгад дурдагдсан иргэдийн хохирлыг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй бөгөөд “Андын зам констракшн” ХХК-ийн хэрэгжүүлж буй зургаан барилгын асуудал үргэлжилсээр байна. Тэгвэл өнөөдөр /2026.10.07/ дээрх төслийн хохирогчид, Ерөнхийлөгчийн зөвлөх, хуульч О.Батхүү болон “Андын зам констракшн” ХХК-ийн захирал Э.Лхагвасүрэн нар уулзаж, асуудлаа дахин хэлэлцжээ.

Иргэдийн мэдээлснээр, 2025 оны хоёрдугаар сарын 4-нөөс хойш талууд 8-9 удаа уулзсан. Энэ хугацаанд хохирогчид болон Нийслэлийн орон сууцны бодлогын газраас компанид барилгын ажлаа үргэлжлүүлэх боломжийг олгожээ. Гэвч өмнө нь ажил нь зогссон гурван барилгад өнөөдрийг хүртэл дорвитой ажил хийгдээгүй байна. Мөн газраа чөлөөлсөн иргэдийн түрээсийн төлбөр бүрэн барагдаагүй аж. Харин өнөөдрийн уулзалтын үеэр “Андын зам констракшн” ХХК-ийн захирал Э.Лхагвасүрэн зургаан барилга буюу нийт 445 айлын орон сууцыг барьж дуусгаад, улмаар хохирогчдын барилгыг барих ажилд өөр компанийг оруулж ирэх талаар ярьсан байна.

Гэвч эдгээр барилгыг барихад ашиглах газрууд нь дахин төлөвлөлтөд хамрагдсан өөр иргэдийн эзэмшлийн газар аж. Тухайн газартай холбоотой асуудлаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст залилангийн хэрэг шалгагдаж байгаа талаар иргэд хэлэв.

Мөн Э.Лхагвасүрэн дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдийн газрыг худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн компанийн нэр дээр шилжүүлэн авсан талаар ярьжээ.

Харин одоо барилгын ажлыг үргэлжлүүлэх санхүүжилт босгохын тулд уг газрыг өөр компанид шилжүүлэх буюу худалдах санал гаргасан байна.

Үүнийг иргэд эсэргүүцэж, Э.Лхагвасүрэн өөрийн компанийн нэр дээр шилжүүлэн авсан газрыг дахин өөр компанид худалдах замаар асуудлыг шийдэхийг зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлжээ. Тэд газраа өгөхгүй бөгөөд өмнө нь учирсан хохирлоо барагдуулахыг шаардаж байгаа юм. Тэдний хэлж буйгаар,  өмнөх сурвалжилгаар хөндөгдсөн, ажил нь зогссон гурван барилга өнөөдөр ч хэвээрээ байна. Компанийн зүгээс барилгуудаа хэзээ барьж дуусгах талаар тодорхой хариулт өгөөгүй гэлээ.

Олон жилийн турш орон байр, газраа хүлээсэн иргэдийн асуудал шийдэгдээгүй байхад хохирогч иргэдийн эзэмшлийн газрыг ашиглан барилга барих асуудал яригдаж эхэлсэн байна.

.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2026-10-07 202.21.100.210

Энэ хүн ард түмэнийг луйвардаад сурчихсан маш хэнэгүй байдалтай харагдаж байна. Тиймээс хөрөнгийг нь битүүмжилж баригдаж буй барилгад оруулах ,Энэ нөхөрийн хамаарал бүхий багийг илчилж хөрөнгийг нь хураах ,хорьж саатуулах арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэ нэрээ өөрчлөн луйвар хийдэг нь тов тодорхой болж байна.

Avatar

Нэргүй 2026-10-07 103.57.95.95

Барилга барих мөнгөгүй байж өчнөөн хүний амьдралаар тоглочих юм. Төр үүнд анхаарч баймаар байх юм.

Avatar

Зочин 2026-10-07 66.181.189.125

Гранд Маршал хэмээх залилангийн төслийн талаар арга хэмжээ аваачээ!

Avatar

Нэргүй 2026-10-07 66.181.181.51

er ni irged gazraa belen mongooor zarsanni deer ymbna0omchilson gazraa zaaval zarah alba ch bhgui shuu dee.

Avatar

Нэргүй 2026-10-07 64.119.20.207

Хууль ай орон бол наад нэг юмаа аваачаад дүүжилчихэлдээ. балиар новшийн дурак бэ. хүмүүсийн орон гэрээр тоглочихоод их томорч байна. төр ийм л шааруудад төмөр нүүрээ үзүүлэх хэрэгтэй дээ

Avatar

Нэргүй 2026-10-07 103.168.34.57

hudaldan avahdaa mongoo tolson um uu. herev mongoo tolson gazar bol zarna uu bna uu hamaagui bh

Avatar

Доромжлол ба хуулийн цоорхой эрх чөлөө 2026-10-07 66.181.187.139

Мөрийцсөн ч алдахгүй наадах чинь нээх үнэтэй жийп унасан байгаа

Avatar

Нэргүй 2026-10-07 66.181.179.157

муу махан толгой

Avatar

Нэм 2026-10-07 122.201.31.246

иймл иргүү н**ш шүү дэ андын зам констракшн лхагвасүрэн

Avatar

Нэргүй 2026-10-07 64.119.23.244

аймаар юм бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж