Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүдийг баривчилжээ

Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүдийг баривчилжээ

Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүдийг баривчилжээ

Гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улс руу оргон зайлж, олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан гурван оргодол этгээдийг саатуулж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.


Тодруулбал, залилах гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлж, Интерполын Хөх булант зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан иргэн Б-г Өмнөд Солонгос улсаас албадан авчирсан байна. Мөн Улаан булант зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж, хуурамч бичиг баримт ашиглан иргэдийн үл хөдлөх хөрөнгийг залилж, мөнгө угаасн гэмт хэрэгт шалгагдаж байгаад оргон зайлсан иргэн Б, бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан иргэн В нарыг тус тус саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг мэдээллээ.

Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа гадаад улсад оргон зайлсан гэмт этгээдүүдийг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагааг идэвхтэй зохион байгуулж байгаа тул гэмт хэрэгт холбогдсон иргэд өөрсдийн сайн дураар Монгол Улсад ирж хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллахыг анхааруулав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ZOCHIN 2026-10-07 66.181.176.16

Төмөр замын бүтээн байгуулалтаас их хэмжээгээр хулгайлсан гэх Ганбат, Батэрдэнэ, Удаанжаргал нар хэрэг нь илэррмэгц гадагшаа гараадад зугатаагаад алга болсон байдаг. Эднуусыг яагаад олж барьж ирэхгүй байна вэ. Х.Баттулга оролцсон, түүний ивээлээр хулгай хийсэн хулгайчид шүү дээ. Эхний 2 нь төмөр ТТ-ГС төмөр замын ТЭЗҮ, газар шорооны ажлаар хулгайд холбогдоод гадагшаа зугатаагаад 10 гаруй жил болж байна.

Avatar

Зочин 2026-10-07 202.9.46.54

Интерполоор эрэн сурвалжлагдах хэмжээний гэмт хэрэгтэнгүүд хилээр гараад явчихдаг л их сонин байна. Гаргаж явуулчихаад хойноос нь бөөн зардал мөнгө болж хууль зүйн сайд нь ч явж байх шиг бүүрч сонин….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж