Засгийн газар одоогоор зургаан дэд сайдтай ажиллаж байгаа. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн /2026.10.07/ хуралдаанаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамирыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар томилон шилжүүллээ.
Түүнийг COP17 хурлыг амжилттай зохион байгуулах зорилгоор БОУАӨ-ийн дэд сайдаар томилж байсан бөгөөд уг ажлыг сайн гүйцэтгэсэн гэж үзэн ийнхүү АҮЭБ-ийн дэд сайдаар шилжүүлэн ажиллуулахаар болжээ.
Ингэхдээ, Засгийн газрын өмнө тулгамдаж буй томоохон асуудлын нэг нь нефтийн бүтээгдэхүүний тогтвортой хангамжийг хангах асуудал гэдгийг мөн онцоллоо.
Б.Мөнхтамир нь Дэлхийн боловсрол ХХК, Худалдан авалтын мэргэжилтэн, АНУ-ын ASE Retail Inc, туслах менежер, Оюутолгой ХХК, бизнесийн шийдэлд дэмжлэг үзүүлэх мэргэжилтэн, Монголын төслийн удирдлагын институтийн гишүүн, Оюутолгой ХХК, Бизнесийн процесс хөгжүүлэх удирдагч, “МИАТ” ТӨХК, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, НАМЗХ-ны дэд Ерөнхийлөгч, “МИАТ” ТӨХК, Захиргаа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захирал, Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байжээ.
3,602.33






















































Нэргүй 2026-10-07 202.126.88.157
MIAT saihan baisaan heden jil ajillahad ni
Нэргүй 2026-10-07 66.181.189.116
боловсрсон л хүн байна даа