Казахстаны ерөнхийлөгч Касым Жомарт Токаевын даалгавраар Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Ерлан Карин олон улсын кино төслийн уран бүтээлчдийн багтай уулзжээ. Уулзалтад дэлхийд алдартай жүжигчин, найруулагч Жеки Чан, мөн гадаадын болон Казахстаны продюсер Эсмонд Рен, Рустем Омаров, Игорь Цай, Орынбасар Кудайбергенов нар оролцсон байна.
Талууд кино урлагийн салбар дахь олон улсын хамтын ажиллагаа, цаашид хамтарсан кино төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар хэлэлцжээ.
Ерлан Карин хэлэхдээ, ерөнхийлөгч Касым Жомарт Токаев шинэ технологи, бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэдийн бүтээлч чадавхыг хэрэгжүүлэх таатай нөхцөл бүрдүүлэхэд онцгой анхаарч байгааг онцолсон байна. Түүний хэлснээр, ийм томоохон олон улсын төслүүдийг Казахстан улсад хэрэгжүүлэх нь дотоодын кино үйлдвэрлэлийн хөгжил, уран бүтээлчдийн мэргэжлийн өсөлтөд хувь нэмэр оруулахаас гадна Казахстаныг олон улсын кино зураг авалтын ирээдүйтэй газар болгон сурталчлах ач холбогдолтой аж.

Мөн уулзалтын үеэр кино үйлдвэрлэлд шинэ технологи, тэр дундаа хиймэл оюун ухааныг ашиглах асуудлыг хэлэлцсэн байна. Казахстаны нийслэл Астана хотноо Цахимжуулалт, хиймэл оюун ухааны жилд зориулан “Astana AI Film Festival” зохион байгуулсныг Ерлан Карин онцолжээ.
Тус наадмын хүрээнд хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн киноны уралдаанд дэлхийн 125 орноос 8000 гаруй бүтээл ирүүлсэн. Мөн энэ нь оролцогчдын тоо, газарзүйн хамрах хүрээгээрээ хиймэл оюун ухаанд суурилсан кино урлагт зориулсан дэлхийн хамгийн том арга хэмжээ болсон байна.
Уулзалтын төгсгөлд Ерлан Карин Жеки Чанд Казахстан улсад найрсаг хандаж, хамтын ажиллагааг дэмжиж буйд талархал илэрхийлээд, төслийн нийт уран бүтээлчдэд цаашдын ажилд нь амжилт хүсжээ.
3,600.44





















































Холбоотой мэдээ