Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр аравдугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган га-талбайгаас 338.5 мянган тонн үр тариа,10.7 мянган га-гаас 134.3 мянган тонн төмс, 9.3 мянган га-гаас 138.4 мянган тонн хүнсний ногоо, малын тэжээл 45.4 мянган га-аас 124.1 мянган тонн, тосны ургамал 27.6 мянган га-аас 14.6 мянган тонн ургац тус тус хураан авсан байна.

Ургац хураалтад нийтдээ 951 комбайн, 609 ширхэг жатка, 230 үтрэмд 1058 ширхэг үр тариа цэвэрлэх тоног төхөөрөмж, 453 ширхэг төмс, хүнсний ногоо хураах тоног төхөөрөмж ажиллаж байна.

Улсын хэмжээнд 2026 онд 369.7 мянган га-д үр тариа, үүнээс 317.9 мянган га-д улаанбуудай, 12.8 мянган га-д төмс, 13.4 мянган га-д хүнсний ногоо, 94.1 мянган га-д малын тэжээл, 90.4 мянган га-д тосны ургамал нийтдээ 580.4 мянган га талбайд тариалалт хийгджээ. Ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай мөн 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан аж.

Засгийн газрын 2026 оны 286 дугаар тогтоолын дагуу ургацад ажиллах хүн хүчний захиалга судалгааг авч хэрэгжилтийг зохион байгуулснаар өнөөдрийн байдлаар их, дээд сургуулиас 421 оюутан, Дотоод хэргийн их сургуулиас 645 сонсогч, Хил хамгаалах байгууллагаас 135 цэрэг, Зэвсэгт хүчний жанжин штабын 18 анги нэгтгэлээс 1554 цэрэг, үндэсний батлан хамгаалах их сургуулиас 676 сонсогч, байнгийн 21500, түр ажилчид 393, нийтдээ 25324 хүн ургац хураалтад оролцож байна.

Дотоодын үйлдвэрлэл, хангамжийг тогтворжуулах зорилгоор 100 мянган тонн улаанбуудай нөөцлөхөөс 2026 оны аравдугаар сарын 05-ны байдлаар 52.6 мянган тонн нөөц бүрдүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-10-07 202.9.41.18

за ёстой худлаа шаагаад бгаарай.

Avatar

Нэргүй 2026-10-07 202.9.40.107

Одоо урамшууллаа авья гэж баахан хулгай хийх гээд дайрна. Өөрсдийн ашгийн төлөө олигтойхон ч хөдөлмөрлөчихгүй, татвар төлөгчдийн мөнгөнөөс хумслах гээд дайрдаг ӨЛӨН ХУЛГАЙЧ нарыг үнэхээр ойлгодоггүй юм. Татвараа төлж чадахгүй бол гоншигнож бизнес хийх хэрэг байхгүй. Энд тэндгүй гоншигнодог бизнесмэнүүд… Гэтэл татвар тайлангаа зөв гаргаад явж байгаад мянга мянган компаниуд байна, хэзээ ч бусдын төлөө ажиллаж байгаа юм шиг гонгиноогүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж