Иран улс АНУ-ын болзошгүй довтолгоонд бэлтгэлтэй байхын тулд эмэгтэйчүүддээ байлдааны арга техникүүдээс зааж байна. Тегеран дахь задгай сургалтын төвд буу буудаж сурч байгаа эмэгтэйчүүдийн зураг, бичлэг Ираны хэвлэлүүдээр хэдийнэ гараад эхэлжээ. Эмэгтэйчүүдийн зарим нь дүрэмт хувцас өмссөн байх аж.
Зохион байгуулагчдын хэлснээр, эмэгтэйчүүд хот суурин газрын байлдааны тактикт суралцахаас гадна Калашников автомат буунаас эхлээд Драгунов мэргэн буудагчийн винтов, гранат харвагч, мөрнөөс харвадаг агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн систем зэрэгтэй ажиллаж сурна. Мөн аврах, гал унтраах, зүг чиг, байршил тогтоох сургалтад ч хамрагдана.
АНУ, Израиль улсууд Иранд халдан довтолсны дараа Тегераны эрх баригчид "Jan-fada" буюу "Амиа золиослогчид" гэсэн нэртэй өргөн хүрээний дайчилгааны хөдөлгөөнийг эхлүүлсэн. Уг хөдөлгөөний хүрээнд эмэгтэйчүүдийг цэргийн сургуулилалтад хамруулж байгаа аж. "Амиа золиослогчид" хөдөлгөөнийг анх эхлүүлсэн даруйд 100 минутын дотор 500 мянга гаруй хүн бүртгүүлж, тэр дороо 1000 анги бүрдүүлжээ. Үүнээс хойш дахин нэг удаа 1000 анги бүрдсэн байна.
Түүнчлэн хөдөлгөөний зохион байгуулагчид Улаан хавирган сар нийгэмлэгтэй хамтран хороолол, оршин суугчдын бүсэд түшиглэсэн тусламж, аврах ажиллагааны 10 мянган нэгж байгуулахаар ажиллаж байна. Энэ ажиллагаанд оролцож буй сайн дурынхны олонх нь эмэгтэйчүүд байгаа аж.
Эмэгтэйчүүдийн сургуулилалтын анхны баазыг Тегеран дахь Имам Хуссейны талбайд нээжээ. Цаашид орон даяар 14 бааз байгуулахаар төлөвлөөд байна.
Иранчуудтай нэгдэхээр гадаадын иргэд хүртэл хүрч ирж байгааг зохион байгуулагчид мэдээлж байна. Тегеран дахь сургалтын төвд 80 настай эмэгтэй хүртэл ирээд байгаа аж.
Дайны бэлтгэл энэ мэтчилэн үргэлжилж байгаа ч эрх баригчид дипломат шугамаар мөргөлдөөнийг эцэслэхийг хичээсээр байна. Тус улсын Гадаад хэргийн сайд Аббас Арагчи аравдугаар сарын 4-нд Тегеран дахь гадаадын төлөөлөгчдөд хандан хэлэхдээ "Мөргөлдөөнийг цэргийн хүчээр дуусгана гэж байхгүй. Аливаа шинэ халдлага бүхэн илүү хүчтэй хариу үйлдлийг өдөөнө. Шударга ёс, тэгш байдалд суурилсан яриа хэлэлцээ л мөргөлдөөнийг эцэслэж чадна. Нөхцлөө тохирч чадвал Иран улс долоо хоногийн дотор Ормузын хоолойг бүрэн нээх боломжтой" гэжээ.
Ираны ахлах хэлэлцээч Багер Галибафын хэлснээр АНУ энхийн хэлэлцээний санал хүргүүлэхийн хувьд хүргүүлсэн ч тэдгээр нь нэг талын эрх ашигт суурилсан зүйл байгаа аж.








3,600.44






















































bainguin 2026-10-07 202.126.89.168
– oychyxal;
Huiclel 2026-10-07 202.126.89.168
k mejdynarodni water tochik znmbolinicygrNZM.
-cots#; 2026-10-07 202.126.89.179
Cameracybr\
XpzmnglJ_bzde. 2026-10-07 202.126.89.168
– xaasaigyi yctaj baigaa, mukrob ##; gresni batalgaat.
Нэргүй 2026-10-07 118.221.147.99
Удахгүй гималайн цас хайлахад түвдийн хуурамч хоосон шашин тус болохгүй бүгд үерт үхнэ. Түвдэд түвдүүд устаад хятад царайнууд л байдаг болсон . Ийм л өөрийгөө ч хамгаалах чадваргүй хуурамч шашин гэдэг нь нотлогдлоо. Шал худлаа мааниуд огт байхгүй худал бурхнууд . Түвдүүдийн бурхан болно гэж юу байсын бурхад түвдүүдийг юу гэж бурхан болгож өгөхийн хэрэггүй байхгүй юу
Нэргүй 2026-10-07 118.221.147.99
Солонгос мэдээгээр хятад өмнөд азийн орнууд руу аялсан хэдэн мянган хүн сураггүй болж эргэж ирээгүй олон жил болжээ. Хятад өмнөд азид хүний наймаа эрхэлдэг олон мафи байдаг тэндээс хэдэн мафи дамжиж худалдагдаж явж байгаад оргож зугатсан хятад нийтэд мэдэгдсэн шүү . Өмнөд ази руу битгий яваарай сурталчилгаа хийгээд байгаа юмнууд өөрсдөө баригдаад зодуулаад реклам хийгээд байгаашүү. Ардчилсан нам гадаадад л диваажин байна гэж шал худлаа ятгадаг байж. Олон монголчууд гэмт хэргийн золиос болоод алу