Өмнөд Солонгос улс хориг арга хэмжээнд багтсан танкеруудаар дамжуулан Орос руу шатахуун тээвэрлэснийг сүүлийн үеийн тайланд дурджээ. Боомтууд болон хөлөг онгоцнуудын ачаа тээврийн бүртгэл мэдээллүүдээс харвал БНСУ-ын боомтуудаас долоо, наймдугаар сард 176 мянга гаруй тонн шатахуун гарсан байна. Үүний дийлэнх нь дизель түлш бөгөөд Оросын Алс дорнод руу 14 удаа ачилт хийгдсэн байгаа юм.
Тээвэрлэлтэд ашигласан долоон танкерын гурав нь Их Британи, Европын холбооны хориг арга хэмжээнд байдаг. Тиймээс Өмнөд Солонгосын усанд байхдаа ачаагаа өөр хөлөгт шилжүүлэх замаар тээвэрлэлтийг зохицуулжээ.
Финланд дахь Эрчим хүч, цэвэр агаарын судалгааны төвийн шинжээч Исаак Леви "Европын холбооны хоригт байдаг танкерууд Өмнөд Солонгосын боомтоос шатахуун ачаад Орос руу тээвэрлэсэн гэхээр гайхмаар юм. Энэ үйлдэл нь хориг арга хэмжээний үр нөлөөг сулруулахын зэрэгцээ Өмнөд Солонгосын Украинд үзүүлдэг дэмжлэгийг ч үгүйсгэж байна" гэжээ.
Өмнөд Солонгос улс Украинд хүмүүнлэгийн тусламж болон байлдааны бус техник хэрэгслийн дэмжлэг үзүүлдэг. 2023 онд тус улсаас Украинд үзүүлсэн тусламжийн хэмжээ 2.3 тэрбум ам.доллар хүрсний ихэнх нь зээл хэлбэрээр байжээ.
Гэвч БНСУ энэ дайны хугацаанд Украинд туслахын хажуугаар Оростой бат бэх харилцаагаа хадгалахыг хичээсээр байна. ОХУ ч бас Өмнөд Солонгостой харилцаагаа сайжруулах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа байнга илэрхийлдэг.
Шатахууны тээвэрлэлтэд оролцсон танкерууд барууны хоригт байдаг ч гэлээ энэ үйлдэл нь Өмнөд Солонгосын хуулийг зөрчихгүй юм. Яагаад гэвэл Өмнөд Солонгосын зүгээс Орост авсан хориг арга хэмжээнд аж үйлдвэрийн тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, автомашин зэрэг экспортын бараа бүтээгдэхүүн л хамаардаг.
Орос руу шатахуун тээвэрлэсэн танкеруудаас хамгийн том нь Лайла. Тус хөлөг онгоц Улсанаас долдугаар сарын 19-нд хөдлөөд, Владивостокт наймдугаар сарын 10-нд ирсэн бөгөөд 57 мянган тонн дизель түлш тээвэрлэжээ. Мөн Австралийн хориг арга хэмжээнд багтсан Асториа танкер Улсанаас Владивосток руу 11 мянган тонн түлш тээвэрлэжээ. Хориг арга хэмжээтэй дараагийн танкер нь Чончон. Чончон танкер нь хориг арга хэмжээнд өртөөгүй Селесте 1 танкераас 25 мянган тонн түлш шилжүүлж аваад, Владивосток руу тээвэрлэсэн байна.
Эдгээр танкерууд аяллын эцсийн цэгээ Орос бус Япон, Сингапур зэргээр мэдүүлж төөрөгдүүлдэг.
3,600.44





















































Нэргүй 2026-10-07 66.181.179.173
Хойд солонгост бол зөвхөн Пхеньянд л амьдрал сайхан бусад газар нь амьдрал хэцүү, харин ОХУ-д зөвхөн москвад л амьдрал сайхан бусад газар нь амьдрал хэцүү, хоёулаа эдийн засгийн хоригт байдаг том жижиг 2 хувилбар мэт боловч ОХУ нь чөлөөт эдийн засаг, чөлөөт зах зээлтэй, хувийн өмчтэй байж болдог, нэг хүнд ноогдох ДНБ болон иргэдийнхээ амжиргааны түвшингээр тэнгэр газар 2 шиг ялгаатай 2 улс. Хойд солонгосын амьдрахад хамгийн таатай нийслэл Пхеньян хот нь ОХУ-ын Владивостокыг ч гүйцэхгүй.
Нэргүй 2026-10-07 23.191.200.40
ороz сөнөж мөхөж байна даа өвчин тахал дайн өлсөгөлөн нүүрлээд байна. Удахгүй зэрлэг балмад оркууд Монголруу дайрахад гайхах зүйлгүй. Монголчууд тун болгоомжтой байж ороz аюул заналалыг тооцоолох ёстой.
Нэргүй 2026-10-07 138.252.29.34
2014 -он гэхэд ОРОС ОРОН зээллэгчээс "ЗЭЭЛ ӨГДӨГ"- УЛС болсон , энэ үед л Монгол ОРОС ОРНООС ЗЭЭЛ авч ӨӨРСДӨӨР НЬ нефть боловсруулах үйлдвэр , ДЦС -5 бариулж БОЛОХ БАЙЛАА , Орос Орон хоригт орж , "ганцаардаж"-байсан учраас дэлхийд ОРОС ОРОНТОЙ "НӨХӨРЛӨВӨЛ"-ямар байдгыг ХАРУУЛАХЫН тулд ердөө л 1,2 -жилийн дотор барьж өгөх байсан , мөн АЛТАНБУЛАГ-УБ 6-н урсгалтай замыг мөн л ЖИЛИЙН ДОТОР барьж өгөх байсан мөн УБ-ЗАМЫН-ҮҮД хурдны замыг ч ялгаагүй , тэгсэн бол өдийд Монгол ОРОС ОРОН РУУ бензин эксп
Нэргүй 2026-10-07 103.168.34.57
orosoos gazariin tos avaad dizel ogson baij bolzoshgui
Нэргүй 2026-10-07 103.229.120.32
Олон хүн харахаараа хөөрч тохиролцсон нууцаа чалчсан Зеленскийд Өмнөд Солонгосын удирдлага хатуу шүүмжлэлтэй хандаж хариу барьжээ. Украинд шархтан ухаан алдсан үедээ олзлогдсон Хойд солонгосын 2 цэргийг өмнөд солонгос руу нууцаар гаргах талаар тохирсон тохироогоо зөрчиж уучлалт гуйхын оронд элдэвюм ярьдаг украинчуудад итгэхэд бэрх