Хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчлийг илрүүллээ

Хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчлийг илрүүллээ

Хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчлийг илрүүллээ

Цагдаагийн ерөнхий газрын 102 тусгай дугаарын утсанд өчигдөр /2026.10.06/ иргэдээс нийт 2208 гомдол, мэдээлэл ирсэн байна. Хоногт бүртгэгдсэн дуудлагын зонхилох хувийг буюу 674-ийг нь зөрчлийн шинжтэй мэдээлэл эзэлж байгаа бол гэмт хэргийн шинжтэй 135 мэдээлэл бүртгэгджээ. Түүнчлэн хүүхэд болон гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 79 дуудлага ирсэн байна.

Тодорхой төрлийн гэмт хэргүүдээс дурдвал залилах гэмт хэрэг 32, хулгайлах гэмт хэрэг 13 бүртгэгдсэнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Хууль сахиулах ажиллагааны хүрээнд цагдаагийн алба хаагчид гэмт хэргийг шуурхай илрүүлсэн  нэг тохиолдол гарсан бөгөөд урьд нь үйлдэгдсэн 145 хэргийг нөхөн илрүүлэн нэгтгэн шалгаж байна. Мөн гудамж талбайн хэв журам сахиулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчлийг илрүүлэн саатуулжээ.

Олон нийтийн газар танхайрсан болон бусдын амгалан таван байдал алдагдуулсан, биеэ согтуугаар хянаж чадахгүй байсан 97 иргэнийг эрүүлжүүлэх байранд шилжүүлж ажилласан байна.

Иргэд, жолооч та бүхнийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто машин жолоодохгүй байхыг анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2026-10-07 66.181.166.196

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил ер нь буурахгүй юм аа, хариуцлага хангалттай тооцож чадахгүй л байна даа, давтан зөрчил ч зөндөө байдаг бололтой, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодогсод ихэнхдээ нам дагасан улс, хурган дарга нар мэтийн хорчингууд л байдаг шиг, хуулийнхан ч олигтой арга хэмжээ авдаггүй тэгсгээд өнгөрөөгөөд байдаг, хээл хахуулийн асуудал ч байдаг л биз

Avatar

Нэргүй 2026-10-07 43.242.242.203

ОДОО ТЭГЭЭД МАШИНЫГ НЬ САР ЖУРАМЛААД ЖОЛОО БАРИХ ЭРХИЙГ НЬ ХАСААД ЯВ Л ДАА…. ТЭГЭХЭД САРЫН ДОТОР ЦЭГЦЭРНЭ Ш ДЭЭ. ХУДЛАА ПОПРООД ТЭГСЭН ИНГЭСЭН ГЭСЭН МЭДЭЭ ТАВИХ ЮМ. ЯГ ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВСАН, ХЭДЭН НАСНЫ, ХЭД НЬ ЭРЭГТЭЙ, ХЭД НЬ ЭМЭГТЭЙ ГЭЭД ТОО СУДЛАГААТАЙ МЭДЭЭЛЭЛ ТАВЬЖ БАЙ.

Avatar

зочин 2026-10-07 202.21.114.18

Өглөө үзлэг хийж хоносон архи л илрүүлээ биз дээ. Яг шөнө галзуурч явааг нь бол илрүүлэхгүй дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж