Үндэсний статистикийн газраас танилцуулсан 2026 оны аравдугаар сарын 5-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот болон орон нутагт зарим гол нэрийн бараа, бүтээгдэхүүний долоо хоногийн дундаж үнэ өмнөх сарын 28-ны өдөртэй харьцуулахад хэлбэлзэлтэй байна. Бараа бүтээгдэхүүний дундаж үнэ өмнөх долоо хоногоос 0.1 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа хэдий ч өмнөх сарын дундажтай харьцуулахад 0.3 хувиар буурсан дүнтэй гарчээ.
Улаанбаатар хотын зах зээлд махны үнэ өмнөх долоо хоногоос буурсан эерэг өөрчлөлт ажиглагдаж байна. Тодруулбал, ястай хонины болон ястай үхрийн махны үнэ тус бүр 1.0 хувиар хямдарч, ястай хонины мах 25,674 төгрөг, ястай үхрийн мах 30,804 төгрөгт хүрчээ.
Харин үхрийн цул махны үнэ тогтвортой буюу 34,737 төгрөгийн ханштай байна. Сүү, өргөн хэрэглээний зарим барааны хувьд өсөлттэй гарлаа. "Миний Монгол" сүүний үнэ хамгийн өндөр буюу 5.6 хувиар өсөж 5,344 төгрөгт хүрчээ. Харин дотоодын төмс 1.1 хувиар өсөж 1,989 төгрөг, өндөгний үнэ 0.3 хувиар өсөж нэг ширхэг нь 620 төгрөг болоод байна.
Аймгийн төвүүдэд, орон нутгийн хэмжээнд хонины мах 0.4 хувиар 21,373 төгрөг, ямааны мах 0.8 хувиар 19,085 төгрөгөөр тус тус буурсан бол үхрийн мах 0.3 хувиар 25,465 төгрөг бага зэрэг өсжээ. Мөн задгай сүү 1.2 хувиар өсөж 4,182 төгрөг, 1-р зэргийн гурил 0.2 хувиар өсөж 3,311 төгрөгт хүрсэн бөгөөд цагаан будаа болон элсэн чихрийн үнэ 0.02 хувиар бага зэрэг нэмэгдсэн байна.

3,602.33






















































Зочин 2026-10-07 202.9.47.108
Удахгүй бие биенээ барьж идээд үхэж сөнөх тавилантай юм шигээ.
Нэргүй 2026-10-07 43.242.242.59
Мал аж ахуй эрхэлдэг Монголд мах яасан үнэтэй байна вэ. Монголчууд үнэ зогсолтгүй нэмдэг. Уул нь зах зээлийнхээ жамаар бол хэрэгцээгээ дагаад үнэ нь доош дээш хэлбэлзэх ёстой юм. Гэтэл хэзээ ч буурахгүй өсөөд л байдаг. Махны худалдаанд төр засаг ямар ч хамаагүй. Ченж, худалдаачид л мах борлуулдаг. Төр засаг наймаа хийдэг юм биш. Бензинийг ч гэсэн хувийн хэвшил наймаалдаг. Төр засагт ямар ч хамаагү.й төр засаг наймаанд ьн дэмжлэг л үзүүлдэг.
Зочин 2026-10-07 66.181.161.135
хуцаач энэ сэтгүүлч нар гэж Цэрэнгийн тодорхойлсноор төрийн шивэгчингүүд ёстой л нэрэндээ таарсан муусайн мэдлэг чадваргүй Түгжил Хоролмаа нар байхым даа кккккккз
Нэргүй 2026-10-07 103.229.121.241
хаана махны үнэ буурсан байна. Улам нэмэгдэж байгаа юм биш үү
Зочин 2026-10-07 202.126.90.249
Удахгүй олон мянгаараа хоол тэжээлийн дутагдлаар өлбөрч үхэх дүр зурагтай бна. Шулж мөлжих шуналын бузараар бие биенээ амьдаар нь барьж идэх цөвүүн цаг ирж байнадаа.
МАЛЧНЫ БОДОЛ 2026-10-07 66.181.176.144
Хотынхон та нар дөрвөн уулынхаа дунд жоом шиг бөөгнөрчихөөд бас хямд мах идэх санаатай юу. ХЯМД МАХ ИДМЭЭР БАЙВАЛ ХӨДӨӨ ГӨРЧ МАЛ МАЛЛА. МАЛЧИД БИД ХӨХӨӨ ӨВЛИЙН ХҮЙТЭНД, ХӨР ЦАСНЫ ЗУЗААНЛ ХАВРЫН ХАВСГАД ЭНЭ ХЭДЭН МАЛЫГ ТОЛГОЙ БҮРЭН ОРУУЛЖ МАЛЛАХ ГЭ ХАЛУУНД ХАЛЖ, ХҮЙТЭНД ХӨРЧ АМЬДАРДАГ УЛС. МАХНЫ ҮНЭ ЦААШИД Ч ӨСНӨ ГЭЖ БОДОЖ ХӨДӨӨ ГАРЦГАА.
Залхуу малчин 2026-10-07 202.133.76.30
төрөөс ноос ноолуурын урамшуулал авч нийгмийн даатгалаа төлүүлээд эрт тэтгэвэрт гарч хөнгөлөлттэй зээл авч 1000төгрөгийн татвар төлж цас орвол зуд гэж тусламж аваад архидан зүгээр суурийг хэнч хүсэхгүй арай шудрага амьдарч байгаа нь хотод амьдрах юмдаа Хятадад махаа зараа 10000төгрөгөөр л зарна шдээ
зочин 2026-10-07 66.181.166.196
Махны үнэ буурсан юм байхгүй ээ, ядахдаа шүлхийтэй үхрийн мах, годронтой ямааны махныхаа үнийг бага зэрэг буулгаж болно доо уг нь, сэтгэлгүй ш дээ манай малчин, махны ченжүүд болон төр засаг, кк
Нэргүй 2026-10-07 43.242.242.203
МАХНЫ ҮНЭ БУУСАН ЮМ ХААНА Ч АЛГА, ХАА САЙГҮЙ Л ӨССӨН БАЙНА
Нэргүй 2026-10-07 202.133.76.30
малчид бол манангийн тэжээвэр гөлөгнүүд мөн