Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2026.10.07/ 20:00 цаг хүртэлх мэдээллийг хүргэж байна.


Улаанбаатар хот орчмоор шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -1-3 хэм хүйтэн, бусад хэсгээр +2+4 хэм, өдөртөө +15+17 хэм дулаан байна. Багануур орчмоор шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -1-3 хэм хүйтэн, өдөртөө +16+18 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө -2-4 хэм хүйтэн, өдөртөө +14+16 хэм дулаан байна.

2026 оны аравдугаар сарын 07- 09-нийг хүртэл ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 06-07-нд шилжих шөнө Увс, Завхан, Хөвсгөлийн хойд сумдын нутгаар, 07-ны өдөр Баян-Өлгийн зарим, Увсын баруун сумдын нутгаар 0.0-2.0 мм хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2-7 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө, Туул голын хөндий, Дарьгангын тал нутгаар 0-5 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар +5+10 хэм дулаан, бусад нутгаар +4-1 хэм хүйтэн, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар +4+9 хэм, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор +10+15 хэм, говийн бүс нутгийн өмнөд болон зүүн хэсгээр +20+25 хэм, бусад нутгаар +14+19 хэм дулаан байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж