ОХУ-ын Сибирийн бүсэд тахал болон бусад аюултай халдварт өвчин судалдаг хүрээлэнд ажилладаг 28 настай эмэгтэй судлаач "уушгины хатгалгаа"-ны улмаас нас барсан хэрэг гарсан. Гэхдээ түүний өвчний шалтгааныг албан ёсоор одоогоор тогтоогоогүй байна. Талийгаач Иркутскийн Тахлын эсрэг судалгааны хүрээлэнд ажилладаг байсан. Тус хүрээлэн нь тахал үүсгэгч болон бусад аюултай эмгэг төрүүлэгчийг судалдаг аж. Одоогоор Сибирийн бүсэд хэд хэдэн хүнийг тусгаарлан ажиглаж байгаа юм.
ОХУ-ын халдварт өвчний хяналтын байгууллага болох Роспотребнадзор судлаачийн нас баралт болон түүний хийж байсан ажил хоорондоо холбоотой гэх мэдээллийг үгүйсгэж байна. Гэсэн хэдий ч уг хэрэг явдал тарваган тахалтай холбоотой эсэх асуудал анхаарал татаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ ОХУ-ын эрүүл мэндийн байгууллагуудтай холбогдож, болсон явдал, хийж буй шинжилгээ болон олон улсын эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлийг тодруулж байна. ДЭМБ-ын мэдээлснээр одоогоор нийт хүн амд учрах эрсдэл бага гэж үзэж байгаа бөгөөд нэмэлт мэдээлэл авсны дараа үнэлгээг шинэчлэх аж.
ТАРВАГАН ТАХАЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Уушгины тарваган тахал нь "Yersinia pestis" нянгаар үүсдэг, уушгийг гэмтээдэг ховор боловч үхэлд хүргэх аюултай халдвар юм. Эрдэмтэд үүнийг тахлын хамгийн аюултай хэлбэр гэж үздэг.
"Yersinia pestis" нянгаар үүсдэг тахал нь халдварласан эрхтэн, хэсгээсээ хамааран хэд хэдэн хэлбэртэй. Хамгийн түгээмэл нь булчирхайн тахал бөгөөд ихэвчлэн халдвартай бөөс хазах, эсвэл нян арьсны шарх, шалбарсан хэсгээр нэвтэрснээс үүсдэг. Энэ үед тунгалгийн булчирхай хавдаж, өвдөнө. Халдвар цусанд тархвал цусны тахал болж, улмаар эрхтнүүдийн үйл ажиллагааг алдагдуулах аюултай. Харин залгиурын тахал нь халдвартай амьтны мах хэрэглэсний дараа нян залгиурт халдварласнаар үүсдэг.
Одоогоор талийгаач судлаач тарваган тахлаар өвчилсөн нь батлагдаагүй бөгөөд өвчний шалтгааныг тогтоох шинжилгээ үргэлжилж байна.
ТАРВАГАН ТАХАЛ ХЭРХЭН ХАЛДВАРЛАДАГ ВЭ?
Уушгины тарваган тахал нь хүнээс хүнд шууд халдварлах боломжтой тарваган тахлын цорын ганц хэлбэр юм. Халдвартай хүн ханиах, найтаах үед амьсгалын замын жижиг дусал, тоосонцроор дамжин бусдад халдварлаж болно. Мөн халдвар авсан амьтны амьсгалын замын дусал, шингэнээр дамжих боломжтой.
АНУ-д уушгины тарваган тахал хүнээс хүнд халдварласан хамгийн сүүлчийн бүртгэгдсэн тохиолдол 1924 онд Лос-Анжелес хотод гарч байжээ.
Уушгины тарваган тахлын үед нян уушгинд хүрч, хүнд хэлбэрийн хатгалгаа үүсгэн амьсгалахад хүндрэл учруулдаг. Халдвар авснаас хойш 24 цагийн дотор шинж тэмдэг илэрч болно.
Үүнд:
- халуурах, жихүүдэс хүрэх;
- толгой болон бие өвдөх;
- толгой эргэх, сульдах;
- ядрах;
- дотор муухайрах, бөөлжих;
- суулгах зэрэг шинж тэмдэг орно.
Эмчилгээ хийлгээгүй тохиолдолд уушгины тарваган тахал бараг үргэлж үхэлд хүргэдэг.
ХЭРХЭН ЭМЧИЛДЭГ ВЭ?
Тарваган тахлыг антибиотикоор эмчилдэг бөгөөд эмчилгээ ихэвчлэн 10–14 хоног үргэлжилнэ. Ципрофлоксацин, левофлоксацин, моксифлоксацин, гентамицин, стрептомицин зэрэг антибиотикийг хэрэглэж болно. Халдвар авснаас хойш эхний 24 цагийн дотор эмчилгээ эхлүүлэх нь амьд үлдэх боломжийг нэмэгдүүлдэг. Мөн шаардлагатай тохиолдолд хүчилтөрөгч өгөх, шингэн нөхөх зэрэг дэмжих эмчилгээ хийдэг. Уушгины хэлбэр буюу тахлын хатгалгын шинж тэмдэгтэй тохиолдолд өвчтнөөс цэр, залгиурын арчдас авна.
ТАРВАГАН ТАХЛЫН ВАКЦИН БАЙДАГ УУ?
Тарваган тахлын эсрэг вакциныг 19-р зуунаас хэрэглэж ирсэн боловч уушгины тарваган тахлаас хэр сайн хамгаалдаг нь тодорхой бус байна. ДЭМБ нийт хүн амд тарваган тахлын вакциныг тогтмол хийхийг зөвлөдөггүй. Харин тарваган тахлын нянтай байнга харьцдаг лабораторийн ажилтнууд зэрэг өндөр эрсдэлтэй хүмүүст вакцинжуулалтыг зөвлөдөг байна.
ТАРВАГАН ТАХАЛ ЯАГААД ӨНӨӨДӨР Ч ГАРСААР БАЙНА ВЭ?
Тарваган тахлыг хүмүүс ихэвчлэн XIV зууны “Хар үхэл” тахалтай холбон ойлгодог. Тухайн үед Европт энэ өвчний улмаас 50 сая гаруй хүн нас барсан гэж үздэг. Харин өнөөдөр антибиотикийн ачаар тарваган тахлыг эмчлэх боломжтой болсон ч өвчин бүрэн устсангүй. Тарваган тахал Далайн орнуудаас бусад бүх тивд одоо ч тохиолддог. ДЭМБ-ын мэдээллээр 1990-ээд оноос хойш хүний тарваган тахлын ихэнх тохиолдол Африк тивд бүртгэгдсэн байна.
АНУ-д уушгины тарваган тахлын улмаас хүн нас барсан хамгийн сүүлийн тохиолдол 2025 оны долдугаар сард Аризона мужид бүртгэгджээ. Талийгаач залуу өвчтэй мууртай харьцдаг байсан бөгөөд халдварыг тэдгээр амьтнаас авсан байх магадлалтай гэж үзсэн байна. Түүнтэй хамт өвчтэй мууртай харьцсан бусад хүмүүст халдварын шинж тэмдэг илрээгүй байна.
Халдварт өвчний мэргэжилтэн, доктор Тайлер Эвансийн хэлснээр экологийн өөрчлөлт болон нийгмийн эрүүл мэндийн тогтолцооны сулрал зэрэг хүчин зүйлсийн улмаас тарваган тахлын эрсдэл нэмэгдэх боломжтой.
Гэхдээ тарваган тахлын нэг давуу тал нь харьцангуй хурдан оношлогдох боломжтой бөгөөд эмчилгээнд хэрэглэдэг эхний болон дараагийн сонголтын антибиотик үр дүнтэй байдаг гэж тэр хэлжээ.
ХЭР ИХ САНАА ЗОВОХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
ДЭМБ-ын мэдээлснээр одоогоор нийт хүн амд уушгины тарваган тахлаар халдварлах эрсдэл бага байна. Халдвар авсан хүн богино хугацаанд хүндээр өвддөг тул бусдад тараах боломж харьцангуй хязгаарлагдмал гэж Пенсильванийн Эрүүл мэндийн төвийн халдварт өвчний эмч Рутул Далал тайлбарлажээ. Өвчний шинж тэмдэг халдвар авснаас хойш 24 цагийн дотор илэрч болох бөгөөд хүн хүндээр өвдсөн үедээ хэвийн өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулах, тэр дундаа хол газар зорчиход хүндрэлтэй байдаг байна.
Түүний хэлснээр ОХУ болон АНУ-ын хооронд шууд нислэг байхгүй тул халдвар авсан хүн АНУ-д хүрэх үедээ аль хэдийн өвчний шинж тэмдэг илэрсэн байх магадлал өндөр.
Гэхдээ дэлхийн улс орнууд хоорондоо нягт холбогдсон тул халдварт өвчний үед болгоомжтой байх шаардлагатай гэж тэр онцолсон байна. Түүнчлэн одоогийн нөхцөл байдлыг "covid-19" цар тахлын үеийн хэмжээнд хүрсэн эрсдэл гэж үзэх үндэслэл одоогоор байхгүй гэжээ.
ӨВЧТӨНТЭЙ ОЙР БАЙСАН ХҮМҮҮС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?
ДЭМБ тарваган тахлын халдвар авсан хүнтэй шууд харьцахаас зайлсхийх, мөн өвчтөний биеийн шингэнтэй болгоомжтой харьцахыг зөвлөж байна. Уушгины тарваган тахлын өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлж буй ажилтнууд хамгаалах хэрэгслийг тогтмол хэрэглэх шаардлагатай. Мөн халдвар авахаас сэргийлэх зорилгоор антибиотик хэрэглэх боломжтой.
Хэрэв хүн халдвар авсан өвчтөнтэй ойр байсан нь тогтоогдвол эрүүл мэндийн байгууллагууд түүний гэр бүлийн гишүүд болон бусад ойрын хавьтлуудыг хяналтад авч, өвчний шинж тэмдэг илрэхээс өмнө урьдчилан сэргийлэх антибиотик өгөх арга хэмжээ авч болно. Мөн гараа савантай усаар тогтмол угаах зэрэг энгийн ариун цэврийн дэглэмийг сахихыг зөвлөж байна.
3,602.33




















































Нэргүй 2026-10-07 64.119.22.28
ОРОСЫН ИРКУТСК ХОТОД УУШИГНЫ ХЭЛБЭРИЙН ТАХАЛ ЛАБОРАТОЫН ТОВООСОО АЛДАГДАЖ ТУГШУУР ЗАРЛААД БАЙХАД МАНАЙХ ХИЛ ГААЛИА ХААХГУЙ АЛГУУРЛАЖ БАЙХАД Л МАНАЙД ОРООД ИРНЭ ШУУ ОРОСУУД МАШ ИХ НУУЦАЛЖ БАЙГАА СУРАГТАЙ БАРАГ 300-аад ХУН ХЯНАЛТАНД ОРООД БАЙГААГ МЭДЭЭЛЖ БАЙНА
amitnui zypag butui tabiad bai, ulyy. 2026-10-07 202.126.89.168
bolcoon
cput tsyc xuilgex E 2026-10-07 202.126.89.168
tarbagan xyn ABARGA HEGrTEi.
stpxo stapp 2026-10-07 202.126.89.168
Labortp shunjilgee xaa ch Xydlaa gardag bolcoon
Texnic bainguin gyilagchin tsarailcan xylgaichuix.CO;
зочин 2026-10-07 66.181.166.196
Иванууд манийгаа мэрэгч иддэг, тахалтай энэ тэр гээд хааж боогоод байдаг, өөрсдөө маниасаа дээрдэхгүй юм шиг вэ дээ, Эрхүү, Улаан-Үүдээр тэнээд явдаг ояа нар маань өвчин тээж ирж гай болох вий дээ, ер нь орос руу яах гэж явцгаагаад байгааг ойлгодоггүй, манай хоёр чинь төр засгийн хүрээнд л түлш шатахуун нийлүүлэлт яригддагаас бусдаар эдийн засаг, ялангуяа хил орчимын бүс нутагт ямар ч харилцаа, холбоо байхгүй биз дээ
Нэргүй 2026-10-07 66.181.160.70
АНУ-ын бактериологийн зэвсгийн мэргэжилтнүүд ОХУ-ын Эрхүү мужийн Шелехов хот дахь лабораторийн ажилтан уушигны тахлаар үхсэн асуудлыг онцгой анхааралтай ажиглаж байгаа тухай томоохон ХМХ-үүд мэдээлж байна!!! Энэ бол зүгээр нэг жирийн өвчин биш, гэнэ. Бүр хүйтэн дайны үеэс тэнд СССР бактериологийн з****г боловсруулж байсан гэж АНУ үздэг юм байна. Энэ удаагийн тохиолдлыг оросын эрх баригчид аль болохоор дарж намжаах гэж оролдож байгаа боловч хэрэв тархвал онц аюултайг анхааруулжээ!!!
Нэргүй 2026-10-07 43.242.242.203
ХЭДИЙГЭЭС ӨДИЙ ХҮРТЭЛ ТАРВАГАН ТАХЛЫН ҮҮСГЭГЧЭЭР БАКТЕРИОЛОГИЙН з****г ХИЙСЭН УЛС БАЙХГҮЙ, ОРОСТ Ч ТИЙМ ЗОРИЛГО БАЙХГҮЙ, БАРУУНЫ ПРОПАГАНДА МЭДЭЭНД ХУУРТАХ ХЭРЭГГҮЙ.
Нэргүй 2026-10-07 66.181.160.70
Жирийн тарваган тахлын вирусийг мутацад оруулан хөгжүүлэх замаар огт өөр, илүү аюултай маш дэгдэмтгий, салхиар нүүж халдварладаг зохиомол өвчин үүсгэдэг бактериологийн "цэнэг" үйлдвэрлэдэг гэж мэдээлсэн байна!!!!!