“Microsoft” iPhone, Blackberry-г оршуулав

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

“Microsoft” iPhone, Blackberry-г оршуулав

Microsoft корпораци Windows Phone 7 смартфоноо тун удахгүй зах зээлд борлуулж эхлэх гэж буйтай холбогдуулан энэ зах зээлд дэлхийд тэргүүлэгч Apple компанийн iPhone болон RIM компанийн Blackberry смартфоныг сүүлийн замд нь үдэх ёслол зохион байгуулж, шуугиан тариад байна.

Windows Phone 7 смартфоны өнгө төрх бүхий хувцастай Microsoft-ын ажилтнууд асар том хэмжээтэй дуураймал iPhone болон Blackberry-г барьж, гудамжаар оршуулгын ёслолын байдалтай тус хоёр гар утсыг сүүлийн замд нь үджээ. Түүнчлэн Microsoft-ын цоо шинэ бүтээл  Windows Phone 7 дээр дурдсан хоёр смартфоныг зах зээлээс шахан гаргаж, бүрэн утгаар нь “булшилж” чадна гэдгийг илэрхийлж, “триллер” бүжиг бүжиглэсэн гэнэ.

Харин Microsoft-ынхон Google-ийг өрсөлдөгчөө гэж үзэхгүй байгаа бололтой. Оршуулах ёслолд Google-ийн алдарт Android үйлдлийн системтэй смартфон харагдахгүй байв.

Дашрамд сонирхуулахад, Microsoft корпораци ирэх аравдугаар сарын 11-нд Windows Phone 7-г худалдаанд гаргахаа зарлаад байгаа юм.

Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж