Аудитын байгууллагаас нас барсан, бүртгэлгүй иргэдийн нэрээр 1072 хувьцаанаас 6.7 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилсан гэх зөрчил илрүүлсэн талаар мэдээлсэн. Энэ талаар "Чингис хаан баялгийн сан нэгдэл" ХХК-ийн Нэгдсэн стратеги, бизнес хөгжлийн газрын дарга Б.Мэндбаяраас тодруулсан юм. Тэрбээр "Үндэсний аудитын газраас ийм зөрчил байна гэдэг дүгнэлт гаргасан. Манайхаас энэ асуудлаар тодруулахад Улсын бүртгэлээс ирүүлсэн нэрсийн жагсаалт дээр алдаа гарсан байсан. Иргэдийн бүртгэлийн мэдээллийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХК болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас солилцдог. Тэр явцад иргэний хувийн мэдээлэлд алдаа гарсан гэсэн үг. Тэрнээс биш иргэдийн хувьцааны мөнгийг төр дур мэдэн авч, хуваарилсан асуудал гараагүй. "Чингис хаан баялгийн сан нэгдэл" ХХК энэ асуудлаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-нд гомдол гаргаж, өгсөн. Аудитын байгууллагын дүгнэлтээр ийм зөрчил гаргасан бол хохирлыг буцаан нэхэмжлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн" гэдэг хариултыг өглөө.
Харин "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нэгж хувьцаанд олгосон ногдол ашгийн хуваарилалт, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар хийсэн Үндэсний аудитын тайлангаар хувьцаа эзэмшүүлэхээс өмнө нас барсан иргэдийн 322 сая төгрөг, Монгол Улсын харьяатаас гарсан иргэдийн 1,2 тэрбум төгрөг, хийсвэр хүчингүй бүртгэлийн 5 тэрбум төгрөгийн зөрчил гарсан гэж үзэж 6,7 тэрбум төгрөгийг Төрийн санд төвлөрүүлэхээр шийдвэрлэж, албан шаардлага гаргасан. Засгийн газрын 2011 оны 98, 2012 оны 116, 2024 оны 45 дугаар тогтоолоор Монгол Улсын иргэдэд 1072 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэх шийдвэр гаргасан бөгөөд иргэдийн мэдээллийг ҮЦТХТөв ХХК-д гэрээний үндсэн шилжүүлэхийг бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болох Улсын бүртгэлийн газарт даалгасан. Эдгээр төрийн байгууллага хоорондын хувьцаа эзэмшигчийн мэдээлэл шилжүүлэх, хувьцаа эзэмшүүлэх бүртгэл, харилцан мэдээлэл солилцооны алдааг дахин давтахгүй байх үүргийг тус байгууллагуудад хандаж, зөрчлийг залруулуулахаар ажиллаж байгаа талаар албаныхан мэдээлсэн юм.
Үндэсний аудитын газраас 2026 оны есдүгээр сард танилцуулсан нийцлийн аудитын тайлангаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгаас нас барсан, харьяатаас гарсан, хийсвэр болон хүчингүй бүртгэлтэй иргэдэд нийт 6.7 тэрбум төгрөг хуваарилсан ноцтой зөрчил илэрсэн байна. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчийн нэгдсэн бүртгэлийг хөтлөхдөө харьяатаас гарсан болон нас барсан хугацаа тодорхойгүй, хүчингүй регистрийн дугаартай иргэдийн бүртгэлийг иргэний бүртгэлийн мэдээллийн сантай тулган баталгаажуулж, хувьцаа эзэмшигчийн бүртгэлийн үнэн зөв байдлыг хангах арга хэмжээг Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран хэрэгжүүлэхийг зөвлөсөн байна.
3,600.44





















































Нэргүй 2026-10-06 202.21.100.202
50жил даргыг явуулах гээд л бэлдээд байна даа
Нэргүй 2026-10-06 203.91.115.37
Сонгуулиар ашигладаг хүмүүсийн хуурамч бүртгэл рүү нь мөнгө орчихгүй юу. Эрх баригчдын луйвар мэдээллийн технологийн ашиглалтын будлиан дээр илэрж бантангаа хутгаж буйнь тэр.
Нэргүй 2026-10-06 103.57.93.74
Манай МАН-ын төрийн албан хаагчдын үнэн царай төрх нь л харагдаж бна, ингэж л хөрөнгөждөг ариун цагаан үйлстэнгүүд ш дээ !
Нэргүй 2026-10-06 103.229.120.84
Харуулах боломжгүй.
Нэргүй 2026-10-06 202.126.91.137
ЭНЭ БОЛ СОНГУУЛЬ ЛУЙВАРДДАГ СХЕМЭЭР МӨНГӨ ТАРААХАД ОЛОН ХИЙ ХҮН ГАРСАНТАЙ ХОЛБООТОЙ
өвлөгч 2026-10-06 59.153.114.217
нас барсан хүний үр хүүхдүүдэд нь наад ногдол ашиг чинь очих ёстой. төр буцааж авна гэж байхгүй шүү. хувьцаа өвлөх асуудлыг энэ жилээс л нээж өглөө.
Нэргүй 2026-10-06 103.57.93.74
Найз минь ээ, тэр мөнгийг талийгаачийн үр хүүхдүүд аваагүй ээ, төрд ажиллаж бгаа МАН-ын гишүүн гарууд л гусаад бай
гаа юм ш дээ, ойлгов уу ?!