Баянхонгорт орон сууц хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Баянхонгорт орон сууц хөтөлбөр хэрэгжүүлнэ

Энэ онд Баянхонгор аймагт улсын төсвийн тухай хуулиар 16 тэрбум 500-аад сая төгрөг батлагдсан. Аймгийн хэмжээнд эхлүүлж байгаа томоохон бүтээн байгуулалтын нэг болох “Хонгор-1000” орон сууцны хөтөлбөрийн талаар Засаг даргын Зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцжээ. Энэ үеэр “Хонгор-1000” хорооллын 560 айлын орон сууцны гадна инженерийн шугам сүлжээний төсөв, барилгын зургийг эхний байдлаар гаргасан  мэдээллийг танилцуулсан бөгөөд уг хороолллыг бүрэн хэмжээгээр бүтээн байгуулахад нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа талаар энэ үеэр холбогдох мэргэжилтнүүд онцолж байлаа.  Уг хорооллыг аймгийн төв буюу аймгийн ерөнхий боловсролын IV сургуулийн орчимд байгуулахаар төлөвлөн цэвэр, бохир усны шугам, дулааны эх үүсвэр зэрэг техникийн нөхцөлийг хангахад тохиромжтой гэж үзэж байна.

Б.Батгэрэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж