Албан тушаалаа урвуулан ашигласан гаалийн байцаагч нарт хорих ял өгөв

Албан тушаалаа урвуулан ашигласан гаалийн байцаагч нарт хорих ял өгөв

Албан тушаалаа урвуулан ашигласан гаалийн байцаагч нарт хорих ял өгөв

Гаалийн хяналт шалгалт хийхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж, хахууль авсан гаалийн улсын долоон байцаагчид тус бүр нэг жилийн хорих ял ногдуулж, төрийн албанд ажиллах эрхийг нь хасчээ.


Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тээвэрлэгч нарт холбогдох эрүүгийн хэргүүдийг шалгажээ. Тус байгууллагаас гаалийн улсын байцаагчид бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бараа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан байж болзошгүй хэргийг 2026 оны тавдугаар сард илрүүлэн шалгасан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 24 эрүүгийн хэрэгт гаалийн улсын байцаагч 40, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 31 буюу нийт 71 хүнийг яллагдагчаар татжээ.

Шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүдээс гаалийн улсын долоон байцаагчид хахууль авсан гэмт хэрэгт нэг жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг нь хассан байна. Мөн хахууль өгсөн гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зургаан хүнд тус бүр 2.7 сая төгрөгийн торгох ял, нэг хүнд 4 сая төгрөгийн торгох ял оноожээ. Харин хахууль авах, өгөх гэмт хэрэгт холбогдсон нэг гаалийн улсын байцаагч, нэг итгэмжлэгдсэн төлөөлөгчид тус бүр 1 жил 1 хоногийн хорих ял ногдуулсан байна.

Одоогоор Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд нэг эрүүгийн хэрэг, Нийслэлийн прокурорын газарт 18 хүнд холбогдох гурван эрүүгийн хэрэг шүүхэд шилжихээр хянагдаж байгаа бол дөрвөн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-10-05 64.119.25.124

Авилгал авдаг.Нямхүү Батчулууний хэрэг юу болоод байнаа.

Avatar

Зочин 2026-10-05 202.179.18.227

Тэрбум тэрбумаар нь идчихээд ганц жил амралтанд – Том шагнал шүү. Ийм л ШҮҮХ ПРОКУРОР байгаам даа. Авилга яаж дарагдах вэ? Идээд бай аваад бай.

Avatar

Нэргүй 2026-10-05 192.82.65.88

Улаанбаатар хотын гаалийн газраа шалгаачээ. Төсөрн ах дүүс Гаалийн байцаагч, гаалийн мэдүүлэгч болоод сүлжээ үүсгээд, зөндөө зүйлийг ил далд хийгээд явж л байх юм. Бүр вайбер дээр групп үүсгээд өгөө аваагаа тохироод наачихдаг.

Avatar

Нэргүй 2026-10-05 103.57.93.118

Муусайн хорт хавдарууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж