Инээсэн бүхэн нөхөр биш

Инээсэн бүхэн нөхөр биш

Инээсэн бүхэн нөхөр биш

Канадын ерөнхий сайд Марк Карни өнгөрсөн долоо хоногт урьд нь төсөөлөхийн аргагүй гэж үздэг байсан нэгэн нөхцөл байдалд бэлтгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Тэр нь АНУ Канад руу халдан довтлох хувилбар юм. Ийм эрсдэл мэдээж маш бага ч гэлээ хоёр улсын харилцаа шинэчлэн тодорхойлогдож байгаа энэ үед боломжит бүх хувилбарыг авч үзэх үүрэг өөрт нь бий гэж тэр хэлжээ.

Угтаа бол Трамп өнгөрсөн онд ийм зүйл болох магадлал маш бага гэдгийг мэдэгдээд, Канадын эсрэг хүч хэрэглэхгүй гэж амласан. Гэсэн ч улс төрийн зорилгодоо хүрэхийн тулд эдийн засгийн дарамтаа үргэлжлүүлнэ гэдгээ үгүйсгээгүй юм. АНУ ямар нэг байдлаар Канадад халдах магадлал маш бага гэдгийг цэргийн шинжээчид ч хэлж буй. Учир нь хоёр улс батлан хамгаалах салбарт олон чиглэлээр нягт хамтран ажилладаг.

Гэхдээ Трампын дэлхий даяар ногдуулсан тарифууд болон Канадыг АНУ-ын 51 дэх муж болгох хүсэл нь энэ хувилбарын талаар бодох гарцаагүй үндэслэл мөн бололтой. Канадчуудын дунд энэ оны нэгдүгээр сард явуулсан судалгааг харвал иргэдийн 30 гаруй хувь нь АНУ халдан довтлох магадлалтай гэж үзэж байжээ.

Канадын Хатан хааны агаарын цэргийн хүчинд 34 жил алба хаасан генерал Кристофер Коутс "Канад, АНУ-ын хооронд дайн гарна гэдэг маш төвөгтэй, бараг төсөөлөхийн аргагүй зүйл. Цэргийн ажиллагаанд бүх насаараа оролцсон хүний хувьд хэлэхэд бид АНУ-аас халдлага гарна гэж хэзээ ч тооцоолж байгаагүй" гэжээ.

Дээр дурдсанчлан, хоёр улс батлан хамгаалах олон чиглэлээр хамтран ажилладаг. Тухайлбал, АНУ, Канад аль аль нь НАТО-ийн гишүүн. Тэгэхээр НАТО-ийн дүрмийн дагуу эвслийн аль нэг улс халдлагад өртвөл бусад гишүүн нь түүнийг хамгаалах үүрэгтэй. Мөн хоёр улс Хойд Америкийн Агаар, сансрын батлан хамгаалах командлалын (NORAD) хүрээнд Арктикийн хамтарсан хамгаалалтын ажиллагаа явуулж, тагнуулын мэдээллээ тогтмол солилцдог.

Эдгээрээс үзвэл АНУ ямар нэг байдлаар Канад руу довтоллоо гэхэд тэр нь шууд зэвсэгт халдлага бус кибер дайралт зэрэг илүү нууц хэлбэрийн ажиллагаа байх магадлалтай.

Дэлхийн хоёрдугаар дайны дараагаас Канад, АНУ хоёр эдийн засаг, батлан хамгаалах болон соёлын салбарт гүнзгий уялдаа холбоотой болсон. Гэвч инээсэн бүхэн нөхөр биш гэдэгчлэн түүх үргэлж ийм байгаагүй.

XVIII, XIX зуунд АНУ-ын газар нутгийн тэлэлтийг эсэргүүцэж ирсэн түүх нь Канадын үндэсний онцлогийн нэг чухал хэсэг гэж Канадын Дайны музейн судлаач Тим Форан хэлжээ. Тухайн үед өнөөгийн АНУ-ын нутагт байсан колониуд Их Британийн эсрэг босож, Америкийн тусгаар тогтнолын дайныг эхлүүлсэн байдаг. Харин хойд хэсгийн колониуд Их Британийн хаанд үнэнч хэвээр үлдсэн бөгөөд хожим нь тэд нэгдэж Канад улс болжээ.

"АНУ довтлох магадлал маш бага ч канадчууд ийм хувилбарт бэлтгэж байгаа нь дэлхийн дэг журам ямар их өөрчлөгдсөнийг харуулж байна. Мөн Канадын удирдагчид АНУ-ын армитай одоогийнх шиг нягт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэх талаар хүндхэн шийдвэр гаргах шаардлагатай болж байна. Учир нь ийм түншлэл нь АНУ-д Канадын талаар чухал мэдээлэл авах боломж олгох юм" гэж Коннектикут мужийн Нью-Хейвенийн их сургуулийн Үндэсний аюулгүй байдлын дэд профессор Мэттью Шмидт хэлжээ.

Үнэхээр АНУ Канадад халдвал юу болох вэ? 

Хэрвээ ийм зүйл болвол дайны эхний үе шат харьцангуй богино үргэлжилж болзошгүй. "The Globe and Mail" хэвлэлд мэдээлснээр, АНУ халдан довтолбол Канадын стратегийн чухал байрлалууд долоо хоногийн дотор эзлэгдэнэ. Канадын арми богино хугацаанд хүчний хувьд илт дутуу болох тул дайсны давшилтыг сааруулахын тулд партизан маягийн дайны тактик ашиглахад хүрнэ гэж тус нийтлэлд дурджээ. Мөн Франц, Их Британи зэрэг холбоотон орноос батлан хамгаалахын дэмжлэг хүснэ гэж үзэж байна.

Канад НАТО-гийн бусад холбоотнуудаасаа ялгаатай нь хуурай газрын халдлага гарсан тохиолдолд хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах тал дээр хоцрогдолтой. Геополитикийн тогтворгүй байдал дунд энэ хоцрогдлоо арилгахыг хичээж буй нэг илрэл нь тус улсын Батлан хамгаалахын штабын дарга саяхан армийн хүн хүчийг эрс нэмэгдүүлэхийг уриалсан явдал юм. Үүнд хөнгөн бэлтгэлтэй 300 мянга хүртэлх иргэн-цэргийг шинээр бүрдүүлэх санал багтжээ.

Гэхдээ энд нэг зүйлийг онцлууштай нь, АНУ-ын хувьд ч Канад руу довтлох тийм амархан байхгүй. АНУ асар хүчирхэг армитай ч гэлээ Канадтай дайтдаг дээрээ хүрвэл дотоодын зөвшилцөл шаардлагатай.

"Хэрэв Канад руу довтлох тушаал өгвөл АНУ-ын олон цэргийн офицер албан тушаалаасаа огцорно гэж бодож байна. Тэд үүнийг хууль бус, ёс суртахуунгүй тушаал гэж үзэх болно. Канад, Америкийн цэргүүд байнга хамтарсан сургуулилалт хийдэг бөгөөд бие биедээ харилцан хүндэтгэлтэй ханддаг" гэж дэд профессор Мэттью Шмидт хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

The United States 🇺🇸 and Canada 🇨🇦 are no longer allies. Now they are enemie 2026-10-06 64.119.22.213

The United States 🇺🇸 and Canada 🇨🇦 are no longer allies. Now they are enemie

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж