Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатар улс төрөөс зайгаа аваад багагүй хугацаа өнгөрөв. Өнгөрсөн 2024 оны сонгуулиар өвдөг шороодож, Увсчуудаасаа итгэл авч чадаагүй экс гишүүн эдийн засгийн асуудлаар сошиал хуудастаа “айлдвар” бичээд, идэвтэй сошиал хэрэглэгч болсон. Түүний хувьд Засгийн газар солигдох бүрт Монголбанкны ерөнхийлөгч болох нь гэх яриа улс төрийн хүрээнд гарахаас өөрөөр чимээ сураг багатай ч сошиал хуудастаа бол идэвхтэй нэгэн.  Тэгвэл тэрбээр сошиал хуудсаараа дамжуулан Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаанд дүгнэлт өгч, буруу бодлого, буруу замаар явж байгаа хэмээн шүүмжилжээ. Тодруулбал, “Бараа, бүтээгдэхүүний очер, хомсдолыг  Г.Дамдинням битгий хэл СССР улс дийлээгүй. Олон төрлийн санал санаачлага гаргаж байсан хэдий ч үр дүн гараагүй. Эцэст нь чөлөөт үнэ л очерийг алга болгосон доо. Оношоо зөв тавьж, зөв шийдэл гаргах нь эдийн засгийн бодлогын гол цөм. Бодлого буруу бол буруу замаар явж, буцахдаа шороо зөөдөг” гэжээ.

Ч.Хүрэлбаатар бол МАН дотор яригддаг тоо, санхүүгийн мэдлэгтэй цөөн улстөрчдийн нэг. Түүний хувьд Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан учраас ийнхүү шатахуун, эдийн засгийн асуудал дээр өөрийн байр сууриа илэрхийлсэн байна.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2026-10-06 64.119.27.53

Хангалттай олон жил гишүүн, сайд байсан, байгуулсан гавьяаг нь мэдэхгүй юм бна.

Avatar

Зочин 2026-10-06 202.9.46.104

Энэ юугаа мэддэг худалч гар.

Avatar

Нэргүй 2026-10-06 66.181.189.116

шатахууны нөөцгүй дээ л хэцүүдээд байгааюм биш үү \дээ мэдрэмжгүй сэтгэлгүй монгол улс

Avatar

Бат-эрдэнэ 2026-10-06 64.119.24.124

Энэ шаарын саналаар үнэ тогтворжуулах хөтөлбөрийг зогсоосны нэг нь бензин шатахууны 3 сарын нөөц.
Ийм тэнэг даргагүй, холын хараагүй МАН замаг барьдаггүй хятад, япон, солонгос гэхчлэн олон орон нөөцөө хэрэглээд бензин шатахууны хомстолд орохгүй, үнэ нь огцом өсөхгүй байна.
АНы хийсэн 3 сарын бензин шатахууны нөөц мөрдөгдсөн хэвээр байсан бол бид ингэж бензинд оочирлохгүй байлаа.

Avatar

Зочин 2026-10-06 59.153.115.231

Er ni bol hudalch gar. Gar hul doldoinuudiinhaa ugend orood vakumchjihsan bsan Odoo end tend tavisan taviuluudaaraa damjuulj zasaglaj bgaa.

Avatar

Мөнх 2026-10-06 66.181.184.22

Бид бүгд 2000 оны эхээр хэн байлаа даа. Бага ангидаа сурлага муутэй байсан ухааны юм ярих хэрэг байна уу. Доорхи Нэргүй гэдэг нөхөр тийм л их хол хардаг хүн юм бол одоо монгол улс яах ёстой саналаа бичээч. Арай хүн муулахаас цаашгүй амьтадын нэг биш биз дээ,

Avatar

Нэргүй 2026-10-06 66.181.160.70

2000 оны эхээр нэг удаа уулзахад их л сулхан хүн санагдаж байсан юм даа?? Яваандаа туршлагажаад мундаг болсон юм байлгүй дээ??

Avatar

Нэргүй 2026-10-06 43.242.242.59

Мэдлэгтэй хүний зөв үгийг соносж ажилдаа хэрэглэх эсэхээ шийдэж байх нь зүйтэй юм. Тэр хүн хэн байх нь хамаагүй . Гагцхүү ярьж байгаа нь үнэний ортой эсэх нь чухал юм.

Avatar

Нэргүй 2026-10-06 64.119.20.170

Where is metro?

Avatar

Зочин 2026-10-06 202.21.111.170

Зах зээл, хэрэглээ аливаа зүйлийн үнэ, тоо хэмжээг тогтооно. Энэ жам буюу хэрэглээний зарчим нь хүн төрлөхтний аль ч нийгэмд ямар ч улс төр, нам, сайдын хязгаарлатад үл хамаарсан тогтолцоо. Үнийг чөлөөл, хэрэглэгч түрүүвчин дэхь мөнгийн хэмжээнд захирагдан хэрэглэнэ. ард түмэн сайн хүн болж харагдана дахин сонгогдох хүсэл, шуналдаа хөтлөгдсөн хүмүүсинй хоосон яриа, худалд амлалтаар улс орон хөгжихгүй.

Avatar

иргэн 2026-10-06 66.181.171.252

Ямар элэнцэгнийх нь сайн байхав дээ, Сайн байсан бол өдийд Монгол Улс хөгжихгүй яасан юм, Энэ хүн Монгол Улсын санхүүгийн болон бусад чухал эдийн засгийн салбарыг олон жил удирдсан нөхөр. Муу болоод л энэ улс хөгжихгүй байгааз дээ, Өөрөө харин ОТ-н онгоцны буудлыг бариулж олон сая доллар хармаалсныг нь Зика вирус тодорхой ярьсан даа, Улайдаггүй Улаан ч ярьж байсан санагдана.

Avatar

Нэргүй 2026-10-06 103.57.93.118

Сайдын суудал овоо хараанд нь бууж дээ.

Avatar

Zochin 2026-10-06 202.126.88.183

Ene s** yg yu hiij giigyylsen bilee. utasnii tsaanaas hutsaj bh-aar uls orond heregtei zyil sanaachlaach

Avatar

Нэргүй 2026-10-06 202.126.90.69

зүгээр тэгсгээд Монгол төрөөс холдож үзнэ үү дээ. энэ нөхөр хэн ч итгэл үзүүлж сонгоогүй ээ.

Avatar

Б 2026-10-06 66.181.183.219

Автобусын тоогоо нэмээд, бензиний үнээ чөлөөлчихөө. Дээр нь машины татвараа сайн нэмчихээ. Хэрэгтэй хэрэггүй хүн бүр төмрийн сэг унахаа болих хэрэгтэй.

Avatar

иргэн 2026-10-06 66.181.171.252

Зөв, Хувийн машин бол тансаг хэрэглээ, Өндөг бол биш. Нийтийн тээврээ эрс сайжруул. Ингэхэд нөгөө автобусны хэрэг юу болсон бэ??

Avatar

Del 2026-10-06 202.133.76.122

монголд чөлөөт үнэ зохихгүй угаасаа чөлөөт зах зээл гэдэг юм Монголд байхгүй шүү дээ

Avatar

Нэргүй 2026-10-06 66.181.182.107

МАНд байдаг чадвартай эдийн засагчдын нэг дээ

Avatar

зочин 2026-10-06 59.153.113.185

Чөлөөт үнэ л асуудлыг шийднэ гэж зөв хэлжээ.

Avatar

Нэргүй 2026-10-06 64.119.18.62

Та монголбанкнаас ня бо гоо авчуул эхлээд.

Avatar

Нэргүй 2026-10-06 202.126.93.198

Үнэн хэлжээ, санхүү, эдийн засаг мэддэг цөөн хүний нэг л дээ. Даанч нам нь сайдаар тавьчих ухаангүй юм

Avatar

Нэргүй 2026-10-06 202.131.225.197

chinii uees l iim bolson

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж