АНУ-ын Холбооны мөрдөх товчооны захирал Каш Пател сүй тавьжээ

АНУ-ын Холбооны мөрдөх товчооны захирал Каш Пател сүй тавьжээ

АНУ-ын Холбооны мөрдөх товчооны захирал Каш Пател сүй тавьжээ

АНУ-ын Холбооны мөрдөх товчооны /FBI/ захирал Каш Пател кантри хөгжмийн дуучин, "Rumble"-ийн хөтлөгч Алексис Уилкинстэй сүй тавьжээ.

27 настай Алексис Уилкинс аравдугаар сарын 4-нд "X" платформд нийтэлсэн постоороо 46 настай Пател гэрлэх санал тавьсныг мэдэгдсэн байна. Тэрбээр Пателтэй хамт авахуулсан зургаа нийтэлж, “Хуулийн байгууллагын хүнийг сүйт залуугаа болгочихлоо” гэж хошигнон бичжээ.

Каш Пател, Алексис Уилкинс нар 2023 оноос хойш үерхэж байгаа аж. Уилкинсийн "Instagram" хуудсыг үзвэл, тэрбээр Пателийг 2025 оны хоёрдугаар сард "FBI"-ийн захирлын албан тушаалд тангараг өргөх үед дэргэд нь байсан байна. Уилкинс 2025 оны долдугаар сард Мегин Келлигийн нэвтрүүлэгт оролцохдоо Пателтэй Нэшвилл хотод найзынхаа гэрт болсон арга хэмжээний үеэр танилцсан гэж ярьжээ. Тэрбээр бага насныхаа тодорхой хугацааг Англи, Швейцарт өнгөрүүлсэн ч ихэвчлэн АНУ-ын Арканзас мужид өссөн юм.

Уилкинс 2007 оноос хойш дуучин, зохиолчоор ажиллаж байгаа бөгөөд 2023 оны дөрөвдүгээр сард “Grit” нэртэй анхны мини цомгоо гаргажээ.

Тэрбээр хөгжмийн уран бүтээлээс гадна улс төрийн тайлбарлагчийн ажил хийдэг. Мөн 2025 оны тавдугаар сараас "The American Border Story" байгууллагад зөвлөхөөр, зургаадугаар сараас Үндэсний буудлагын холбоо (NRA)-ны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа аж. Түүнчлэн "Turning Point USA" байгууллагын элч, "The Unity Project" байгууллагын хувь нэмэр оруулагчаар ажиллаж байжээ.

Каш Пателийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп "FBI"-ийн захирлын албан тушаалд нэр дэвшүүлсэн байдаг. Улмаар 2025 оны хоёрдугаар сарын 21-нд тус байгууллагын 9 дэх захирал болж тэрбээр тангараг өргөсөн юм.

Пателийн сүй тавьсан тухай мэдээлэл гарахаас хэдхэн хоногийн өмнө "MS NOW" болон "Associated Press" агентлаг түүнийг "FBI"-ийн өмнөх үйл ажиллагаанд гарсан алдаа, дутагдлыг шалгах нууц тайлан гаргуулах ажил эхлүүлсэн талаар мэдээлжээ. Харин "FBI"-ийн одоогийн болон өмнөх зарим удирдлага уг ажиллагааг шүүмжилж, Трампын засаг захиргаа өнгөрсөн үйл явдлыг ерөнхийлөгчид ашигтай байдлаар дахин тайлбарлахыг зорьж байна гэж үзсэн байна.

Пател "FBI"-ийн захирал болсноосоо хойш зарим үйлдлээсээ болж шүүмжлэлд өртөж байжээ. Тухайлбал, олны анхаарлыг татсан хэд хэдэн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа болон олон нийтийн өмнө гаргаж буй зан байдал нь шүүмжлэл дагуулсан. Тэдгээрийн дунд “Today” шоуны хөтлөгч Саванна Гатригийн ээж сураггүй болсон хэрэг болон Чарли Киркийн амь нас хохирсон хэргийг мөрдөн шалгах ажиллагаа багтжээ.

Мөн Пател "FBI"-ийн ажилтан, техник хэрэгсэл зэрэг байгууллагын нөөцийг өөрийн болон сүйт бүсгүй Алексис Уилкинсийн хувийн хэрэгцээнд ашигласан гэж шүүмжлүүлж байсан удаатай.

Тухайлбал, 2025 оны арваннэгдүгээр сард Уилкинсийн аюулгүй байдлыг хангах зорилгоор "FBI"-ийн "SWAT" буюу тусгай ажиллагааны багийн алба хаагчдыг ашигласан гэх мэдээлэл гарчээ. Үүнийг "FBI"-ийн нөөцийг хувийн зорилгоор ашигласан, эрх мэдлээ буруугаар ашигласан байж болзошгүй гэж зарим эрх баригчид шүүмжилсэн байдаг.

Мөн 2025 оны арванхоёрдугаар сард Пател Уилкинсийн хамгаалалтын багийн ахлагч руу утасдаж, Уилкинсийн найзыг гэрт нь хүргэж өгөхийг шаардсан бөгөөд энэ үеэр түүн рүү хашхирсан гэх мэдээлэл гарчээ. Гэвч Пател энэ мэдээллийг эрс няцааж, “зохиомол бөгөөд ийм зүйл болоогүй” гэж мэдэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: PEOPLE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-10-05 64.119.23.248

энэ хүмүүс сүй тавина уу, үхэр буугаа тавина уу хаа хол Монголд байгаа бид нарт ямар хамаа байна аа. танихгүй аль америк дарга нарыг тэр гэх юм. дэмий юм энд тэндхийн сайтнаас орчуулж тавихаар сонирхолтой толгой гашилгахаар юм бичээч.

Avatar

сдө 2026-10-05 104.28.71.89

мисс байна уу

Avatar

Нэргүй 2026-10-05 66.181.185.60

Тэнэг мал минь энэ бидэнд ямар хамаатай юм бэ???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж