Сингапур улс төрийн албаныханд зориулсан болзооны апп зохиожээ

Сингапур улс төрийн албаныханд зориулсан болзооны апп зохиожээ

Сингапур улс төрийн албаныханд зориулсан болзооны апп зохиожээ

Сингапур улс төрийн албанд ажилладаг залуустаа зориулаад "FirstDate" буюу "Анхны болзоо" нэртэй платформ зохиожээ. Ази даяар төрөлтийн түвшин буурч буй чиг хандлагын эсрэг энэхүү санаачилгаараа Сингапурын эрх баригчид залуучууддаа хандан "Улс орондоо итгэ" гэж уриалж байна.

Энэхүү санаачилга нь цоо шинэ зүйл ч биш юм. Тухайлбайл, Японы засгийн газар "Tokyo Enmusubi", Өмнөд Солонгосын засгийн газар "Seoulting" нэртэй болзооны аппликейшнүүдийг 2024 онд тус тус танилцуулж байв.

Хүн амын өсөлтийг тогтвортой хадгалахын тулд нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоо 2.1 байх ёстой байдаг. Энэ тоо Азийн орнуудад, нэн ялангуяа дээр дурдсан орнуудад тун доогуур байгаа юм. Тодруулбал, Өмнөд Солонгосын төрөлтийн түвшин 0.80, Сингапурынх 0.87, Японых 1.14 байгааг сүүлийн үеийн судалгаа харуулж байна.

Хэдий төрөлтийн түвшин доогуур байгаа ч төр засаг хүний хувийн асуудал, тэр дундаа хайр дурлалын амьдралд оролцох нь инээдтэй хэрэг гэж үзэх хүмүүс ч мэдээж бий. Зарим хүн энэ санаачилгыг "дистопи" гэж ёжлон нэрлэсэн нь ч байгаа юм. "Reddit" платформд нэгэн хэрэглэгч "Эцэстээ ингээд төрөөс оноож өгсөн хань ижилтэй болох нь дээ" гэж хошигножээ.

"FirstDate" платформд оролцогчид өөрийн хэн болох, нас болон хууль ёсны гэрлэлтийн байдлаа баталгаажуулахын тулд Сингапурын үндэсний цахим таних систем болох "Singpass"-ийг ашиглан бүртгүүлэх ёстой. Япон, Өмнөд Солонгосынх ч үүнтэй адил журмаар тухайн хүний хувийн мэдээллийг баталгаажуулах дүрэм журамтай. Японы "Tokyo Enmusubi" аппликейшнд бүртгүүлэх нь бүр ч нарийн төвөгтэй. Оролцогчид хувийн мэдээллээс гадна орлогоо мэдүүлж, цахим ярилцлагад хүртэл ордог.

Түүнчлэн "FirstDate" нь ямар ч захиалга эсвэл төлбөртэй үйлчилгээ санал болгодоггүй бөгөөд Сингапурын засгийн газар хэрэглэгчдийн мэдээллийг мөнгө олох зорилгоор ашиглахгүй гэж мэдээлжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж