Mensjournal: Монголын дайчин түүхийг сануулсан Ерөнхийлөгчийн үйлдэл

Mensjournal: Монголын дайчин түүхийг сануулсан Ерөнхийлөгчийн үйлдэл

Mensjournal: Монголын дайчин түүхийг сануулсан Ерөнхийлөгчийн үйлдэл

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх цэргийн ангиар зочлох үедээ 100 кг-ын штангыг 20 удаа хэвтээгээр шахсан нь биеийн хүч чадлаараа төдийгүй өөр олон талаараа анхаарал татсан онцгой үйл явдал байлаа.

58 настай, өмнө нь армийн офицер байсан тэрбээр Монголын Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид хийсэн айлчлалынхаа үеэр офицер, цэргүүдийн өмнө 100 кг-ын штангийг 20 удаа шахчихаад юу ч болоогүй юм шиг босож ирээд хүрмээ буцаан өмсөж тэнд байсан хүмүүстэй гар бариад гарч явсан нь олны анхаарлыг татлаа. Улмаар Indian Express, Express Tribune зэрэг томоохон хэвлэлүүдийн олон улсын мэдээгээр цацагдаж, сошиал орчинд өргөн хүрээтэй тархсан юм.

Гэхдээ энэ сонирхолтой үйл явдлын цаана Монголын үүх түүхтэй холбоотой илүү сонирхолтой, илүү гүн гүнзгий утга агуулга нуугдаж байгааг анзаарахгүй байхын аргагүй. Учир нь цагтаа Монголын эзэнт гүрнийг байгуулан дэлхийн талыг эзэлж явсан Монголчуудын хувьд төрийн тэргүүн нь дайчин баатар байсаар ирсэн түүхэн уламжлалтай юм.

МОНГОЛ ҮРГЭЛЖ ДАЙЧИН УДИРДАГЧТАЙ БАЙСАН

Түүхэн талаасаа үүний хамгийн тод жишээг бид 1206 онд Монголын эзэнт гүрэн байгуулагдсанаас эхлээд XIV зуунд Монголын эзэнт гүрэн хуваагдан бутрах хүртэлх цаг үеэс харж болно. Тухайн үед улс төрийн эрх мэдэл болон цэрэг дайны ур чадвар хоорондоо нягт холбоотой байв. Чингис хаан буюу Тэмүжиний үед Монголчуудын удирдагч байна гэдэг нь ордонд тухалж, алсын зайнаас зарлиг тушаал буулгаж суухын нэр байсангүй.

Монголын тал нутагт агуу удирдагч байхын тулд цэрэг дайны арга ухааныг өөрөө нэвт шувт ойлгодог, морио унан бэрхшээлийг тэсвэрлэж, морьтон дайчдаасаа шаарддаг чанаруудаа өөрөө үлгэрлэн харуулж чаддаг байх шаардлагатай байв. Чингис хааны замнал ч мөн үүний нэгэн тод жишээ байсан юм.

1206 онд Их хаанд өргөмжлөгдөх хүртлээ тэрээр дайн тулааныг гардан удирдаж, холбоотнуудаа нэгтгэж, цэрэг дайны шилдэг удирдагч болохоо олон талаараа нотлон харуулж ирсэн байдаг.

ТАЛЫН ДАЙЧНААС ОРЧИН ҮЕИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРТЭЛ

Мэдээж бид үүгээрээ орчин үеийн Монголын Ерөнхийлөгчийг дундад зууны хаантай адилтгах гэсэнгүй. Мөн штанг хэвтээгээр шахах нь ч морь дэлэн дээрээс дайн тулаан хийхтэй адилгүй. Гэхдээ Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 100 кг-ын штангыг 20 удаа төвөггүй шахаж харагдсан нь түүх соёлын талаасаа сонирхолтой зураглалыг бидэнд харуулж байна. Угтаа бол ийм хүчийг үзүүлж чадах төрийн тэргүүн дэлхийн хэмжээнд хуруу дарам цөөхөн. Учир нь ихэнх төрийн тэргүүнүүдийн хувьд үндсэн “ажил” нь тушаал, шийдвэрт гарын үсэг зурахаар хязгаарлагддаг.

Харин Монголчууд бол дайн тулаан нь эрх мэдэлд хүрэх гол түлхүүр болсоор ирсэн түүхэн уламжлалтай ард түмэн. Тиймээс удирдагчид нь ч өөрийнхөө ур чадварыг бодитоор харуулах замаар нэр төр, эрх мэдэлд хүрсээр иржээ. Улмаар цэргийн жанжидыг ч зөвхөн угсаа гарлаар нь бус, ур чадвар болон үнэнч байдлыг нь харгалзан сонгох хандлага хүчтэй байсан юм.

Эндээс холбоод үзвэл Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн энэ үйлдэл нэгэн сонирхолтой зураглалыг бий болгож байна. Орчин үеийн төрийн тэргүүн ёслолын хувцсаа түр тайлаад, цэргийн биеийн тамирын зааланд орж, цэргүүдийнхээ өмнө биеийн хүч чадлаа гайхуулан харуулж байгаа энэ үйл явдал нь Монголын эртний дайчин удирдагчийн тухай түүхэн төсөөллийг эрхгүй сэргээж байна. Энэ үйл явдал цаагуураа Ерөнхийлөгчийн намтартай ч салшгүй холбоотой. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өөрөө Монголын Зэвсэгт хүчинд офицер байсан хүн.  Тиймээс ч цэрэг дайчдын дунд хамт байх нь түүний хувьд ямар нэгэн урьдаас бэлтгэсэн жүжиг ший бус харин ч ээнэгшиж дассан таатай орчин байсан нь мэдээж.

Эцэст нь хэлэхэд, цахим орчинд тархсан энэхүү штанг шахсан бичлэг нэг талаас орчин үеийн үзэгдэл боловч үүний цаана илэрхийлэгдэж буй дүрслэл, бэлгэдэл нь Монголчуудын удирдагчийн талаарх илүү эртний ойлголтыг бидэнд сануулж байна.

Өөрөөр хэлбэл энэ үйл явдал, удидрагч хүн зөвхөн цэрэг дайчдадаа тушаал өгөөд суудаг бус, харин өөрөө ч тэднийхээ дунд нүүр бардам зогсож чадахуйц дайчин чанарыг эзэмшсэн байх ёстой гэсэн эртний Монгол ойлголтын орчин үеийн нэгэн тод дүрслэл гэлтэй.

 

ЭХ СУРВАЛЖ: https://www.mensjournal.com/fitness/mongolias-58-year-old-president-benched-220-pounds-20-times 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
11
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-10-05 202.126.91.6

Хүүкийн пиар багийн толгой бөөстсөн байна.

Avatar

Нэргүй 2026-10-05 64.119.20.108

ЯМАР Ч ГЭСЭН УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ УХААЛАГ, ШУДАРГА, АЖИЛ ХЭРЭГЧ ЕРӨНХИЙЛӨГЧ ОДООГООР ТӨРӨӨГҮЙ БАЙНА. ИЙМ УДИРДАГЧ АРД ТҮМНИЙГ ТАЛЦУУЛСАН ХУЛХИ АРДЧИЛАГЧДАД ТААЛАГДАХГҮЙ НЬ ДЭНДҮҮ ТОДОРХОЙ БӨЛГӨӨ

Avatar

Нэргүй 2026-10-05 202.126.88.213

Даанч Улс нь Азийн Гурай ……

Avatar

Зочин 2026-10-05 66.181.182.246

ГАДНЫХАН ХҮҮРЭНСҮГ ТЭРГҮҮТЭЙ МАНАЙ ТЭНҮҮЛЧДИЙГ ОЧИХООР АВИЛГАЧИД ГЭЖ ТАНИАД ЗАЙГАА БАРИАД ХОЛДДОГ ГЭСЭН….

Avatar

Нэргүй 2026-10-05 43.242.242.24

Рекламдах юмаа олж дээ. Хүүк гэж банк дээрэмдэж байсан хулгайч Төрийг дээрэмдэж аваад Монгол улсаар тоглож байна даа. Данхыг ЕС болгож дуртайгаа хий гэсэн. Одоо хуурай хүүгээ ЕС, хүргэнээ Хотын дарга. Шунал дуусахгүй хулгайч

Avatar

Нэргүй 2026-10-05 73.202.96.183

За яахав биe хаа хүч чадлаараа хувь хүний хувьд сайн байж болно. Хамгийн чухал нь зочин Монгол улсаа эдийн засаг, хөгжлийн хувьд хүчирхэг болгож чадсан бол энэ нь үнэлж баршгүй гавьяа болохоор байлаа.

Avatar

Япон судлаач 2026-10-05 66.181.187.139

Толгойны булчин биеийн булчин 2 өөр замаар явдаг ёстой

Avatar

2555 2026-10-05 66.181.166.134

News.mn Huukees haaltiin geree shaachjee

Avatar

Нэргүй 2026-10-05 59.153.115.65

Атигар хорон санаат Элбэгдоржийн хажууд эр хүн ккк

Avatar

Нэргүй 2026-10-05 64.119.19.147

News.mn huukiig magtan duulj baigaa ni sonirholtoi bna

Avatar

Нэргүй 2026-10-05 66.181.164.23

Зодно цохино айлгана болкуу бол шоронд шаачна…мэдлэг нь энэнээс цааш явахгүй юм даа хөөрхий

Avatar

Нэргүй 2026-10-05 64.119.18.242

ичих гэж мэдэхгүй боловсролгүй орк шүү дээ. хулгайнарыг бид л сонгосон.

Avatar

ЗОЧИН 2026-10-05 203.91.115.49

ХҮҮК цэргийн ерөнхий сургуулийг төгсөөгүй.3 курсээсээ гараад Со явсан. хурандаа цол хуурамч шүү.

Avatar

Нэргүй 2026-10-05 103.57.93.74

Төгссөн төгссөн, хүнийг ингэж муухай гүтгэж болохгүй, харин Жадамбын Угаан толгойт чинь л тагсөж чадаагүй хүн ш дээ !

Avatar

irgen 2026-10-05 66.181.178.62

За больж үз. Гадны хэвлэлүүд хүрэлсүгийг штангаар нь далимдуулж егөөдөн хар бяраас цаашгүй хоосон толгой гэж далд утгаар даапаалж байхад юм мэдэхгүй монголын сэтгүүлчид ийм хэрэггүй мэдээллийг сэвж байгаа нь хүрэлсүгийн даалгавар гаж харагдаж байна шүү.

Avatar

зочин 2026-10-05 66.181.166.196

Хар бяраар асуудлыг шийддэг цаг ч аль эрт өнгөрсөн, ер нь бяртай хүн ухаантай байх нь ховор доо, манай Еөк ч бодлого талдаа бол тааруу, ер нь бол толгой сайнгүй, харин хор найруулахдаа л гарамгай байх, тийм ч учраас өдий хүртэл тэсээд байгаад байгаа гэж байгаа

Avatar

Нэргүй 2026-10-05 59.153.113.150

Гийгүүлжээ гийгүүлж!

Avatar

Нэргүй 2026-10-05 202.126.89.146

ЖОНХУУГ ШҮТЭГЧДЭЭС АМ АСУУХАД ТА НАРЫН ШҮТЭЭН ЖОНХУУ ЯГ ЮУ ХИЙВ? БАС ГАВЬЯАТАЙ, ЯМАР АВЬЯАСТАЙ ВЭ? ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН БОЛОВСРОЛГҮЙ, ХАМГИЙН УЙВААГҮЙ ЕР НЬ ЮУ Ч ҮГҮЙ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙСАН. ТАРВАГААС Ч ДОЛООН ДОР.

Avatar

9999999 2026-10-05 66.181.166.134

өөрийн махны булчинг хөгжүүлэх яах вэ ээээ. Улс орноо хөгжүүл. Ард иргэддээ анхаарал тавь. Чадахгүй бол 27 оны хаврыг хүлээлгүй явж од.

Avatar

Нэргүй 2026-10-05 66.181.191.195

…сайн бялдагджэээ

Avatar

зочин 2026-10-05 103.57.92.100

ерөнхийлөгч хүн штанг шахдаг бус харин ухаан шахдаг байвал хүүхэд залуучууд эрдэм мэдлэг нь арай ахиу, цэргийн маань хэдэн бор хөвгүүд маань ядаж 20кг – ийн штанг шахдаг болчихно доо, хэдхэн жилд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж