Дэлхий эндээс эхэлнэ: The MongolZ шинэ видеогоо цацав

Дэлхий эндээс эхэлнэ: The MongolZ шинэ видеогоо цацав

Дэлхий эндээс эхэлнэ: The MongolZ шинэ видеогоо цацав

Улаанбаатар хотыг бүхэлд нь тольдох өндөр барилгын нисдэг тэрэгний талбай. Доор нь гэр хороолол өндөр барилгуудтай сүлэлдэж, хотын хаяанаас цааш уудам тал эхэлнэ. Энэ газраас The MongolZ шинэ кампанит ажлынхаа видео контентоор Монгол Улсыг дэлхийд танилцуулж байна.

Тус видеог Монголын телевизийн сувгууд, кино театрууд болон улсын хэмжээнд байршуулсан томоохон сурталчилгааны самбаруудаар олон нийтэд хүргэж байгаа бөгөөд гол санаа нь энгийн. Та хаана, ямар тайзан дээр тоглож, өглөө бүр дэлхийн аль ч улсад сэрж байсан ч өөрийн үндэс, гарал үүслийг хэзээ ч орхидоггүй.

The MongolZ баг тэмцээн уралдааны хуваарийн дагуу дэлхийг тойрон аялж, онгоцны буудал, зочид буудлуудын хооронд амьдардаг. Гэсэн ч тэдний оролцож буй тоглолт бүр Монгол Улсыг урьд өмнө сонсож байгаагүй хүмүүст эх орноо таниулах бас нэгэн боломж болж байна.

Энэ санаачилгынхаа талаар The MongolZ багийнхан ийн ярьжээ.

1. Үндэс угсаа, гарал үүслээ санах нь та бүхний хувьд ямар утгатай вэ?

-Энэ бол энгийн зүйлс. Гэрт зочин ирэхэд ширээгээ хэрхэн засдаг, бэлтгэлийн үеэр эргэн тойронд байгаа хүмүүс бүгд англиар ярьж байхад бид хоорондоо монголоор ярилцдаг зэрэг зүйлс. Дэлхийн өөр тивд монгол хэлээ сонсох үедээ бид шууд л эргэж хардаг. Үндэс угсаагаа санахын тулд бид зориуд ямар нэгэн зүйл хийдэггүй. Гэхдээ тэр мэдрэмж тоглолт бүрийн үеэр бидэнтэй хамт байдаг.

2. The MongolZ-ийн амжилт та бүхнийг дэлхийд Монголын дуу хоолой болгосон гэж боддог уу?

-Бид үүнд тодорхой хэмжээний хариуцлага мэдэрдэг. Монгол даяар, олон улсын түншүүд, найз нөхөд маань биднийг дэмждэг. Үүнийг дагаад дэлхий нийт биднийг харж байгаа гэдгийг ойлгодог болсон. Бид эх орныхоо дуу хоолой болно гэж зориогүй. Гэхдээ нөхцөл байдал ийм болсон учраас Монгол Улсаа нэр төртэй төлөөлөхийг хүсдэг.

3. Өнөөдөр дэлхий нийт The MongolZ-ээр дамжуулан Монголыг хэрхэн харж байна гэж бодож байна вэ?

-Орчин үеийн, эрч хүчтэй улс гэж харж байгаа болов уу. Олон хүн Монголыг одоо ч тал нутаг, морь, гэрээр төсөөлдөг. Энэ бүхэн Монголын нэг хэсэг бөгөөд бид үүгээрээ бахархдаг. Гэхдээ Монголд амьдрал хурдтай өрнөдөг томоохон хотууд, дэлхийн хамгийн өндөр түвшинд өрсөлдөж буй залуус ч бий. Орчин үеийн Монголын энэ хоёр талыг хоёуланг нь дэлхийд харуулахыг хүсдэг.

4. Яагаад яг одоо өөрсдийн үндэс, гарал үүслээ харуулах нь чухал байсан бэ?

-Бид бараг үргэлж замд байдаг. Тэмцээн, нислэг, дараагийн тэмцээн гээд л. Тиймээс түр ч болов зогсож, эх орондоо эргэн ирээд хаана өсөж, хаанаас гараагаа эхэлснийг дэлхийд харуулахыг хүссэн. Энэ нь өөрсдөдөө болон биднийг дэмждэг хүмүүст бүх зүйл хаанаас эхэлснийг сануулах нэг арга байсан.

5. Сүүлийн үед “гэр” гэх ойлголт та бүхний хувьд өөрчлөгдсөн үү?

-Тийм ээ. Өмнө нь гэр гэдэг тодорхой нэг газар, бидний амьдардаг байшин, хашаа, хот байсан. Харин одоо бид жилийн ихэнх хугацааг аялж өнгөрөөдөг учраас бидний хувьд гэр гэдэг багийнхан хамт байгаа газар болсон. Удаан хугацааны аяллын дараа эх орондоо буцаж ирэхийн үнэ цэнийг бүр ч илүү мэдэрдэг.

6. The MongolZ-ийн зан чанарт монголчуудад онцгой байдаг, та бүхнийг урагшлуулдаг ямар нэг зүйл бий юу?

-Тэсвэр хатуужил. Бид эрс тэс уур амьсгал, асар уудам зайтай нутагт амьдарч дассан хүмүүс. (Инээмсэглэв.) Тиймээс аливаа зүйлийг тэвчээртэй хүлээж, хүнд нөхцөлд бууж өгөхгүй байхыг мэддэг.

7. The MongolZ Монголын залуу үеийнхэнд ямар утга учиртай байгаасай гэж хүсдэг вэ?

-Хүн бүр өөрийнхөөрөө байж, мөрөөдлөө даган дэлхийн тавцанд гарч чадна гэдгийг The MongolZ харуулж чаддаг байгаасай гэж хүсдэг. Хэрэв залуус биднээс урам авч, өөрсдийн мөрөөдөлдөө итгэж эхэлж байвал бид зөв зүйл хийж байна гэсэн үг.

8. Кампанит ажил “THE WORLD STARTS HERE” буюу “Дэлхий эндээс эхэлдэг” гэсэн нэртэй. Харин та бүхний хувьд дэлхий хаанаас эхэлдэг вэ?

-Монголоос. Бид анх энд тоглож, хамгийн анхны хөгжөөн дэмжигчдээ эндээс авч, анхны тэмцээндээ оролцохоор эндээс хөдөлсөн. Дараа нь болсон бүх зүйл эндээс үндэс сууриа тавьсан. Тиймээс бидний хувьд дэлхий эндээс, эх орноос эхэлдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Тагтагай 2026-10-05 174.234.3.205

Хөдөө тал, ёс заншил, гэр нь хэвээрээ байгаа ч тэдгээрийн зэрэгцээ Улаанбаатар хот, цахим спорт, дэлхий даяар танигдсан баг бас бий. Монголыг яг ингэж л дэлхийд харуулах хэрэгтэй.

Avatar

Никтумыш 2026-10-05 174.234.4.243

Тун тохирсон нэр байна. The MongolZ багийнхан өөрсдөө Монголын дотоодын багаас дэлхийн тайзнаа гарч ирсэн тул энэ үг тэдэнд зүгээр нэг сурталчилгааны уриа шиг биш, маш ойр дотно санагдаж байгаа.

Avatar

Байнал 2026-10-05 174.234.3.33

"Гэр" гэх ойлголт миний сэтгэлийг үнэхээр хөндлөө. Багийнхан жилийн дийлэнх хугацааг онгоц, буудал, тэмцээн хэсүүчлэн өнгөрүүлдэг тул төрөлх Улаанбаатар хотдоо эргэн ирэх нь огт өөр мэдрэмж өгдөг нь дамжиггүй.

Avatar

Мунгэту 2026-10-05 174.234.3.167

Монголыг зөвхөн тал нутаг, гэрээр нь бус, орчин үеийн Улаанбаатар хот болон The MongolZ-оор дамжуулан дэлхийд таниулах нь үнэхээр сайхан санаа байна.

Avatar

Нэргүй 2026-10-05 202.9.40.107

2027 онд Blast Ulaanbaatar зохион байгуулагдахад маш том хувь нэмрээ оруулсан. Баярлалаа, The Mongolz

Avatar

Нэргүй 2026-10-05 202.126.91.250

энэ баг явахаа байсаан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж