Сургууль, цэцэрлэгийн эрт илрүүлэгт 50 тэрбумыг зарцуулна

Сургууль, цэцэрлэгийн эрт илрүүлэгт 50 тэрбумыг зарцуулна

Сургууль, цэцэрлэгийн эрт илрүүлэгт 50 тэрбумыг зарцуулна

Сургууль, цэцэрлэгийн сурагчдын эрт илрүүлгийг 2026 оны аравдугаар сараас эхлүүлнэ гэдгийг албаныхан мэдээлсэн. Эрт илрүүлэгт цэцэрлэгийн гурван настай хүүхэд болон сургуулийн нэг, зургадугаар ангийн сурагч гээд нийт 281 мянган хүүхэд хамруулах бөгөөд 2026 оны төсвийн тодотголд 50 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ. Эрт илрүүлгээр хүүхдийн эрүүл мэндийн үзлэг, биеийн хөгжлийн үнэлгээг хийхээс гадна аутизм, хараа зүйн үзлэг, суралцах чадварт нөлөөлөх суурь эрсдэлүүдийг хянах зэрэг насны онцлогт тохирсон үзлэгүүдийг хийх гэнэ.

Цаашид заасан насны хүүхдүүдийг жил бүр тогтмол эрт илрүүлгийн үзлэгт хамруулахаар төлөвлөжээ. Үзлэгийг сургууль, цэцэрлэгт нь суурилан зохион байгуулах бөгөөд хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохирсон эрүүл мэндийн цогц үнэлгээг хийхээр бэлтгэл хангасан байна.

Үзлэгийн явцад ямар нэгэн эрүүл мэндийн асуудал эсвэл эмгэг илэрсэн тохиолдолд хүүхдийг шаардлагатай тусламж, үйлчилгээтэй шууд холбон, цаашдын эмчилгээ болон хяналтыг нарийн зохион байгуулахаар тусгажээ.

Дашрамд дурдахад, уг үзлэг нь сайн дурын үндсэн дээр хийгдэх бөгөөд эцэг эх, асран хамгаалагч болон суралцагчийн зөвшөөрөлгүйгээр эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, сорилд хамруулахгүй байх эрхтэйг санууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж