Хойд Солонгос улс дунд тусгалын стратегийн пуужин туршсан талаар тус улсын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон Бямба гаригт /2026.10.03/ мэдэгдэв.
Өмнөд Солонгосын цэргийнхэн өмнө нь Хойд Солонгос зүүн эргээсээ баллистик пуужин харвасан бөгөөд пуужин 700 гаруй км нисэж, тэнгист унасан гэж мэдээлсэн байна.
Ким Ё Жон пуужингийн туршилтыг Ким Жон Ун өөрийн биеэр удирдсан гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, пуужин нь нислэгийн замаа өөрчлөх боломжтой бөгөөд хиймэл оюун ухааны технологи ашигласан байна.
Мөн Өмнөд Солонгос, Японы мэдээлсэн пуужингийн ниссэн зай нь тэдний мөрдөх, илрүүлэх чадвар хязгаарлагдмал байгааг харуулсан гэж Ким Ё Жон мэдэгджээ. Гэхдээ уг мэдэгдэлтэй холбоотой ямар нэгэн нотлох баримт гаргаагүй байна.
Тэрбээр шинэ пуужингийн технологийн талаар ярихдаа “халдлагаас зайлсхийх аргагүй хүчтэй” гэж мэдэгджээ.
Хойд Солонгос улс он гарснаас хойш 10 гаруй удаа пуужингийн туршилт хийсэн байна. Пёньян зарим туршилтаа шинэ төрлийн зэвсгийн системээ хөгжүүлж байгаатай холбон тайлбарладаг.
Энэ удаагийн пуужингийн туршилтаас өмнөх өдөр Сөүл Пёньяныг уучлалт гуйхыг шаарджээ. Учир нь хоёр Солонгосыг холбосон цэрэггүй бүсэд Өмнөд Солонгосын цэргүүд минад өртөж, шархадсан аж. Үүнд Сөүл Хойд Солонгосыг буруутгасан ч Ким Ё Жон үгүйсгэж, өмнөдийн шаардлагыг няцаажээ.
3,602.33




















































Нэргүй 2026-10-04 202.126.91.102
ДЭЛХИЙН ХАМГИЙН ЯДУУ ГУЙЛГАЧИН УЛС
Нэргүй 2026-10-04 103.229.121.28
Дэлхийн хөгжлөөс хол хоцорсон, хаалттай харанхуй, харгис бурангуй, өлсгөлөн ядуу, өнгөрсөн зуундаа гацчихсан, үгээгүй гуйлгачин хойд солонгос. Ганцаараа идээд таргалсан үхэж байсан хар бүдүүн писдадаа тархиа угаалгасан, тэр бүдүүн писда нь ам руу нь бэлэн хоол халбагадаж өгөхийг харж суудаг хамгийн арчаагүй улс.
Нэргүй 2026-10-04 138.252.29.91
жинхэнэ хөгжиж байгаа улс орон ингэдэг байх нь… атаархмаар…
Нэргүй 2026-10-04 103.212.118.144
ТЭГВЭЛ ТЭНДЭЭ ОЧИЖ АМЬДАР
зочин 2026-10-04 66.181.181.100
Хойт солонгос цөмийн з****г ,түүнийг зөөгч пуужин бүтээснээр тусгөөр тогтнолоо хамгаалж чадсан,Эрх чөлөө гэдгийн гол учар утга,, мөн чанар бол юуны өмнө иргэд өөрсдөө, эх орондоо эзэн байх явдал биз дээ, Бусдын хавчлага дарамт дор ажиллаж амьдрах ёсгүй,Барууны хөрөнгөтнүүд орос хятадыг сөгдүүлж, дэлхийд дангаараа ноён суух ,колоны систзмыг сэргээхийг эрмэлзэж байна, Ардчилагч гэх барууны гар хөл болсон бүлэг этгээд үүнийг дэмждэг,Монголыг бусдын хараат боол болгохыг оролддог
Нэргүй 2026-10-04 103.57.93.74
Орос, Хятадын хараат байх нь өлзийтэй гэж үү ?!