Дорноговьд Ардчилсан намынхан ялав

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Дорноговьд Ардчилсан намынхан ялав

Өнгөрөгч ням  гарагт Дорноговь аймгийн Замын-Үүд суманд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль  болжээ. Нөхөн сонгуульд  Ардчилсан намаас Т.Эрдэнэцэцэг, МАХН-аас Г.Цогтбаатар нар  нэр дэвшин өрсөлдсөн байна. Ардчилсан намаас нэр дэвшигч  Т.Эрдэнэцэцэг нийт сонгогчдын 50 гаруй хувийн саналыг  авч Дорноговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд гишүүнээр сонгогджээ. Т.Эрдэнэцэцэг нь тус аймгийн ЕБС-д захирлын албыг хашдаг аж. Тэрээр 1582 хүний санал буюу 51, 56 хувийн саналаар олонхийн санал авчээ. Дорноговь аймгийн ИТХ нийт 31 суудалтайгаас ийнхүү Ардчилсан нам  16 суудалтай болж, МАХН 13, бие даагч 2 суудалтайгаар ИТХ бүрдэх болжээ.

2008 оны орон нутгийн сонгуулиар ялалт байгуулсан Дорноговь аймгийн Ардчилсан намын хувьд энэ удаагийн нөхөн сонгууль нь өөрийн ялалтаа баталсан төдийгүй Дорнын их говьд Ардчиллын салхи үлээж байгаагийн нэгэн том илрэл гэж тус намынхан ярьж байна. 2010 оныг Ардчилсан намаас “Анхан шатаа сонсох жил” болгон зарласантай холбогдуулан олон арга хэмжээг зохион байгуулж байгаа. Өнгөрсөн хугацаанд Баруун болон Хойд бүсийн чуулга уулзалтыг зохион байгуулсан бөгөөд 2010 оны 09-р сарын 18-19 Өмнөговь аймагт төвийн бүсийн чуулга уулзалт зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Б.ГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж