Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллана

Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллана

Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллана

Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын хууль ёсны эрх, эрх чөлөөг хамгаалах, хүний эрх, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэх, мэргэжлийн ёс зүйг төлөвшүүлэх, эрх зүйн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, хамтран ажиллаж буй байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Л.Нинжжамц нар 2026 оны аравдугаар сарын 02-ны өдөр хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

Уг арга хэмжээ нь Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын хууль, эрх зүйн асуудалд хуулийн хүрээнд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, сэтгүүлчдийн мэдээлэл авах эрх, хэвлэлийн эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хувийн мэдээлэл болон оюуны өмчийн эрх зүйн зохицуулалтын талаарх мэдлэгийг дээшлүүлэхэд бодитой хувь нэмэр оруулахуйц чухал алхам боллоо.

Талууд:
• Хүний эрх, шударга ёс, хууль дээдлэх үзэл санааг олон нийтэд таниулах, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хамтарсан нөлөөллийн ажил хэрэгжүүлэх;
• Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хууль тогтоомжийн төсөл, бодлогын баримт бичигт санал өгөх, хамтарсан судалгаа хийх, сэтгүүлчийн эрх зүйн гарын авлага боловсруулах;
• Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл нь Өмгөөлөгчдийн холбооноос зохион байгуулж байгаа иргэд, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг дэмжиж ажиллах;
• Хууль, эрх зүйн сэдэвт нийтлэл, ярилцлага, нэвтрүүлэг, подкаст, видео контент хамтран бэлтгэх;
• Сэтгүүлч, өмгөөлөгчдийн оролцоотой нээлттэй хэлэлцүүлэг, мэргэжлийн уулзалт, эрдэм шинжилгээний хурал хамтран зохион байгуулах;
• Сэтгүүлч, редактор, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан хууль, эрх зүйн сургалт, семинар, хэлэлцүүлэг, форумыг хамтран зохион байгуулах;
• Талуудын үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг харилцан солилцож, хууль тогтоомж, мэргэжлийн ёс зүйн дүрэм, үйлчлүүлэгчийн нууцлалын шаардлагад нийцүүлэн олон нийтэд үнэн зөв, тэнцвэртэй мэдээлэл хүргэхэд дэмжлэг үзүүлэх;
• Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын эрх, эрх чөлөө зөрчигдсөн тохиолдолд хууль, эрх зүйн хүрээнд зөвлөгөө, мэдээлэл, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;
• Сэтгүүлчдийн хүний эрх, мэдээлэл авах эрх, хэвлэлийн эрх чөлөө, мэдээллийн нууцлал, нэр төр, алдар хүнд, хувийн мэдээлэл болон оюуны өмчийн эрх зүйн зохицуулалтын талаарх эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх;
• Шаардлагатай тохиолдолд хамтарсан ажлын хэсэг байгуулж, тодорхой асуудлаар төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх зэргээр хамтран ажиллахаар тохиролцов.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-10-03 202.9.40.138

ернь бол маээ хятдтууд тооны олн тэр олноороо нэг бол идвхижж бүлглээд нэг бол идвхгүйжж чимээ хурааж бүлглээд нэг бол чимээтэй шааглдж бүлглээд ер бол аймр муу санаа шдэ барж дийллхгүй муу санаатай пзданууд бнга муу юм бодж явдг адгийн пдзагууд. зовлнт амьдраас л***р болж гарж ирсн л******д.

Avatar

Нэргүй 2026-10-03 202.9.40.138

манжхужаагууд шааглдж муул нэриын муулжбгаад ичээж тооны олноор муулж ямр хөдлгөөн хийлгхгүй бх манжхужаа эзллтин болдлгтой тэгнгүйтл шааглдсн манжхужаагууд муу нэр авч ичхгүй тул юууч хийхгүй дөгнгдж манжхятд амнд чөдрлгдөх нь бн шдэ хятдманж санаа гж амаараа хүртл хөдлгөөггүй блх атгаг манухятдманаархл шааж ирсн шааж эзлж ирсн.

Avatar

Нэргүй 2026-10-03 202.9.40.138

зг огруулхд амрлтын өдр сөдр гж ямр хамаа бн аа шууд огцружлх хэргтэй шдэ ийм л*****н бхд юужн амрлтын өдр 7 хонгийн долоон өдр ажлуулх хэргтэй шд.

Avatar

Нэргүй 2026-10-03 202.9.40.138

манж хятд манжлтийн бодлгод өртгдсөөр бгаа тэнэг юм шиг тиым баых ёстойн юм шг хүлээгээд авцн.тэг тэнэг сэтгэхүй л тнэг б.

Avatar

Нэргүй 2026-10-03 202.9.40.138

манжужааагууд иым тиым юмны адсин нё шаацн манжхцжаагдын яаасэ ахтр юм гаргж нтр ялжыгаа харгдаад бхиын яааён айхтрийн

Avatar

Ир 2026-10-03 66.181.185.140

хаалт цаашаа юм хийгээд япон явсан гарууд яс горьдсон собака л гэсэн үг дэ хө

Avatar

Зочин 2026-10-03 64.119.26.171

Сэтгүүлч нар гэж үнэхээр муухай увайгүй хүмүүс болсон. чадваргүй, харилцаа хандлага гэж авах юмгүй, нийгэмд болж бгаа эмзэг бүхний үргэлж сөргөөр сэвж байдаг. өнөөдрийн нийгмийн ийм эмгэнэлтэй байдалд сэтгүүлч нарын буруу их бгаа. дандаа дулиан шуугиантай мэлээллийн хойноос үхэлдэж, ард түмнийг туйлдуулж буй хүмүүс юм. энэ эрээ цээргшй хүмүүсдээ хариуцлага тооцож бай, хэм хэмжээтэй баймаар бна. ард түмэн бид ниыгмийн сүлжээ, хэвлэл, хилээ хүртэл хаагаад нам тайван амьдармаар бна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж