Прокурорын байгууллага 2026 оны есдүгээр сарын байдлаар Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 278 хүнд холбогдох 190 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Нийслэлийн прокурорын газар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргээс өнгөрсөн долоо хоногт буюу 2026 оны есдүгээр сарын 21-24-ний өдрийн хугацаанд найман хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлжээ. Шүүхээс 12 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зургаан хүнд 10 сараас дөрвөн жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, зургаан хүнд 1.5-6.6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн дээрх хэргүүдэд хоёр иргэнээс Интерполоор эрэн сурвалжилж, Турк, Польш улсаас Монгол Улсад албадан авчрахад гаргасан зардлыг нь гаргуулахаар шийдвэрлүүлжээ.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг нь нийгмийн ухамсар, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалд хор хохирол учруулдаг тул тухайн төрлийн гэмт хэргийн хохирол, хор уршиг, үр дагаврыг нийтийн эрх ашигт аюул учруулж болох нөхцөл байдлаар үнэлж дүгнэдэг.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нь хүний төв мэдрэлийн системд нөлөөлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болгож, мансуурах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг.
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүд нь гэмт хэрэгтээ ойр дотны хүмүүсээ татан оролцуулж, бусдыг дахин хэрэглэх зуршлыг бий болгож, худалдаалж буй хүмүүст санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлж, хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд доройтуулдаг нийгмийн хор аюул, уршиг ихтэй учраас Эрүүгийн хуулиар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн үйлдлийг гэмт хэрэгт тооцдог.
3,595.72






















































Нэргүй 2026-10-03 203.91.115.47
Манж чин улс хар тамхинаас болж дэлхийгээс арчигдсан гэдэг. Сүүлчийн хатан хаан Ци си хар тамхинд донтож хятадууд эх орноосоо хөөж явуулсан. 3хан сая монголчууд өөрсдөө хэрсүү байж энэ аюулаас холуур тойрч гарах хэрэгтэй. Үр хүүхдээ багаас нь хор хөнөөл учруулдаг гэдгийг ойлгуулж өдөр бүр сануулаач ээ.
Нэргүй 2026-10-03 202.133.76.104
Цаазад
Нэргүй 2026-10-03 66.181.180.197
ялыг хүндрүүлэх шаардлагатай
- ylcuin 2026-10-03 202.126.90.25
tsagdaa , secyrity xaryyl xamgaalalt ni ni Xylgaich & boltson
Huuclelee Hyraagch nyylgegch xylgaich bushy xo? 2026-10-03 202.126.90.25
1. jujig zochid byydlyyd
2. Fitness
3.boxur ychui, yycgeberyyd ygaalguin madhin
CiCTEM -#- ni xaana bna. ylcuin bolobcpolryy shyrshle.
@ 2026-10-03 202.126.90.25
L? niyct
Huucleluin oplog, ycnui toolyyr dampyyral 2014 xoish 2026-10-03 202.126.90.25
mancyyraxaac yahab xynui epxend OZg xaldaaj bolgyi.
gadnui darangyilagch gadni OC ycni toolyyr
Cotcuin amidpalaa zopiylcan Xugshuduiin Huuclel OCg
1.deebrui ni yandan tsoolj
2. Zamryy darcan bsishin dabxtsaltai.
3. mafuin cypgyyl Hyraaj cypgyylryy "tsytgcan Graaj U ?ux cypgyyluixyy- Hyraagch Zacalchinguixyy?
4. Cypgyyluin OZd gadnui SYMtaiHomuin can Xaalt
Emrt Xychnuixen mangardy.
зочин 2026-10-03 66.181.181.100
Бидний хамгийн чухал анхаарах зүйл бол мансууруулах бодисын хэрэглээг өсгөх зэрэг барууны хамгийн бохир,хамгийн аюултай зүйлээс эх орон ард иргэдээ хамгаалах явдал, Энэ мэт зүйлийг монголд оруулж,ашиг хонжоо хайх,, улс орныг сүйрүүлэх иргэдийг зовоох сонирхолтой этгээдүүд манайд олширч байгааг үл тоож хэрхэвч болохгүй, Хуулиа чангал, Шийтгэлийг хатуу оноо, Эвлэрэшгүй тэмц
Нэргүй 2026-10-03 66.181.189.130
Ард нь оросууд л байгаа ш дээ, юун Баруун вэ?