Япон компаниуд "Хэрэглэгч хаан" үзлээс ажилтнуудаа хамгаална

Япон компаниуд "Хэрэглэгч хаан" үзлээс ажилтнуудаа хамгаална

Япон компаниуд "Хэрэглэгч хаан" үзлээс ажилтнуудаа хамгаална

Японд компаниуд энэ сарын 1-нээс эхлэн үйлчлүүлэгч, түнш байгууллагын дарамт, зүй бус харилцаанаас ажилтнуудаа хамгаалах үүрэгтэй боллоо. Бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоогүй шаардлага тавих, ажилтныг өвдөг сөгдүүлж уучлалт гуйлгах, хашхирч айлган сүрдүүлэх зэрэг хүлээн зөвшөөрөгдөж болох хэм хэмжээнээс давсан үйлдлийг Японд үйлчлүүлэгчийн дарамт гэж нэрлэдэг.

Хөдөлмөрийн бодлогыг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу компаниуд ийм төрлийн дарамт, зүй бус харилцааны эсрэг хатуу арга хэмжээ авч, ажилтнуудаа хамгаалах бодлогоо олон нийтэд мэдээлэх шаардлагатай болжээ. Мөн дарамтад өртсөн ажилтныг тухайн нөхцөл байдалд ганцааранг нь үлдээхгүй байх арга хэмжээ авна. Цаашилбал, компаниуд зөвлөгөө өгөх цэг ажиллуулж, дарамтад өртсөн ажилтнуудад сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх ёстой болжээ.

Шаардлагатай арга хэмжээ аваагүй компаниудад хэд хэдэн түвшний шийтгэл ногдуулна. Үүний нэг нь тухайн компанийн нэрийг олон нийтэд зарлах явдал байна.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2026-10-03 66.181.179.147

Балансыг нь зөв барьж чадах юм бол манайд ч хэрэгтэй хууль байна. Ялархуу үйлчлүүлэгчид байдаг шүү.

Avatar

Нэргүй 2026-10-03 103.57.94.192

Манайханд бол хэрэггүй мэдээлэл байна Дууриаж байна гээд үйлчлүүлэгч бол гуйлгачин боол гэх үзэл дэгдэнэ шүү

Avatar

Мн 2026-10-03 66.181.179.183

хэрэглэгч хаан гэхээр зарим хүн даварна л даа

Avatar

Нэргүй 2026-10-03 66.181.161.61

ЯПОН БҮСГҮЙЧҮҮДИЙГ БАВАХ ЮМСАН. ТЭДНИЙ ДООДОХ МАШ ЦЭВЭРХЭН БАЙДАГ ГЭСЭН.

Avatar

Нэргүй 2026-10-03 202.133.76.37

япон эрчүүд, эмэгтэйчүүд с***р самуун явдалгүй нэг хүндээ үнэнч байдаг хүмүүс гэсэн. тэгэхээр япон эрчүүдийн доодох бас цэвэр гэсэн үг үү.

Avatar

Нэргүй 2026-10-03 202.133.76.37

дандаа хүний үгээр үг хийж гэсэн гэж байхаар. өөрөө үзээч. чиний хувьд бүтэшгүй мөрөөдөл биш бол. Японд бүр амьдрахгүй юу даа

Avatar

Нэргүй 2026-10-03 86.176.213.145

Англид бол аль эрт хэрэгжсэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж