БНСУ Трампыг яаран мэдэгдэл хийсэн гэж буруутгав

БНСУ Трампыг яаран мэдэгдэл хийсэн гэж буруутгав

БНСУ Трампыг яаран мэдэгдэл хийсэн гэж буруутгав

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрч буй долоо хоногт Өмнөд Солонгос улсыг Аляскаас байгалийн хий экспортлох төсөлд 54 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх болсон гэж зарласан. Энэхүү 54 тэрбум нь АНУ-ын эрчим хүчний салбарт оруулахаар тохирсон 200 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын нэг хэсэг гэж тэр тайлбарлажээ.

Гэвч Өмнөд Солонгос 54 тэрбум гэсэн хөрөнгө оруулалтын дүнг няцаагаад байна. Тодруулбал, тус улс Аляскийн төсөлд хөрөнгө оруулах талаар ямар нэгэн эцсийн, баталгаатай амлалт өгөөгүй бололтой. БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний сайд Ким Жун Гван аравдугаар сарын 1-нд "Тодорхой тоо дурдах эсвэл баталгаатай мэт хэллэг ашиглах нь бидний тохиролцсон зүйлээс хэтэрсэн хэрэг" гэж мэдэгджээ.

Өмнөх өдөр нь АНУ-ын Худалдааны яам "Өмнөд Солонгос болон АНУ Аляскийн төсөл дээр арилжааны хувьд боломжтой нөхцөлд хамтран ажиллаж эхлэхээр тохиролцсон" гэж мэдэгдсэн юм.

Талуудын зөрүүтэй мэдэгдлийн талаар Цагаан ордноос лавлахад хэвлэлийн төлөөлөгч Тейлор Рожерс "Лхагва гаригт хийсэн хамтарсан мэдэгдэл нь Аляска муж, АНУ болон БНСУ-ын хувьд түүхэн ач холбогдолтой үйл явдал болсон" гэж хариулсан ч БНСУ-ын няцаалтад тайлбар өгөөгүй байна.

45-55 тэрбум ам.долларын өртөгтэй гэж тооцоолж буй байгалийн хий дамжуулах хоолойн төсөл нь 10 гаруй жилийн турш хөгжүүлэлтийн шатанд явж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд санхүүжилт болон худалдан авах гэрээ дутмаг байснаас уг төслийн ажил удаашралтай байжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2026-10-03 66.181.179.147

Ногооноо, Трамп нтр гээд ам нь болдоггүй Ерөнхийлөгч нар бнаа бна.

Avatar

Нэргүй 2026-10-03 202.9.46.185

Өмнөд Со г хангах нөөц АНУ д бий юу гэдэг эргэлзээтэй шд гол асуудал нь энд л бий. Тээвэрлэлт шугам хоолой маш өндөр өртөгтэй АНУ со нараар л хийлгэчих бодолтой гэтэл тэд нь юу гэж хөдөлхөв дээ ямар 60 он биш кк.

Avatar

Нэргүй 2026-10-03 66.181.161.61

Өмнөд Солонгосын пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем Ираны пуужинг 96 хувийн амжилттай устгаж байгаа юм гэнэ ээ. Тэгвэл хойд солонгосын өнгөрсөн зууны хоцрогдсон технологитой аналог пуужинг 100 хувийн амжилттай устгах юм байна. Хойд солонгос хоцрогдож суусаар байгаад өдөр хоног цаг минутаар шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа дэвшилтэт өмнөддөө нэг л өдөр ялаа алж байгаа юм шиг л устгуулах юм байна. Хоцрогдсон гуйлгачин хойд солонгос нь урагш нэг алхахад өмнөд нь аль хэдийн 10 алхчихсан байдаг.

Avatar

Нэргүй 2026-10-03 103.229.122.170

Өмнөдийн дэвшилтэт дронууд хоцрогдол ядуурлын туйл болсон хойд солонгосыг ялаа алж байгаа юм шиг л ядах юмгүй ав амархан устгаж чадна. Өмнөдийн дэвшилтэт дроны операторуудын хувьд хоцрогдоод өнгөрсөн зуундаа гацчихсан хойд солонгосын дэглэмийг устгах нь бол дайн биш тоглоом тоглосноос ялгаагүй.

Avatar

зочин 2026-10-03 66.181.181.100

Чам шиг хэт туйлширсон ,бусдыг гүтгэгч, мал энэ ертөнцөд цөөрсөн, Иргэд бусдад хууртахаа байсан, Мэдлэг нь дээшилсэн,Хойт солонгос хэрэгцээт бүх зүйлээ өөрсдөө үйлдвэрлэдэг, Үйлдвэрлэл,батлан хамгаалах чадвараа эрс өсгөсөн,Цөмийн з****г, зөөгч пуужингуудыг өөрсдөө бүтээдэг, барууны түрэмгийллийн эсрэг зогсох чадвартай хүчирхэг цөөн орны нэг ,Байгалийн сайхан нөхцөлтэй, Ийм орон өнөөдөр орчлонд цөөн

Avatar

Нэргүй 2026-10-03 66.181.161.61

Тэгвэл тэр хойд солонгостоо очиж амьдар гөлөг минь

Avatar

Нэргүй 2026-10-03 202.126.91.97

Эргүү сэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж