Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр /2026.10.02/ НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Чинюнь Дяотой албан ёсны уулзалт хийлээ. НҮБ-ын байрны уулзалтын танхимд болсон уг арга хэмжээгээр талууд хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологийн чадавхыг бэхжүүлэх болон “Нэг эрүүл мэнд” олон улсын хурлын үр дүнгийн талаар хэлэлцэв.
Уулзалтаар ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат аравдугаар сард Бүгд найрамдах Итали улсын Ром хотноо зохион байгуулагдах “Дэлхийн хүнсний форум”-д оролцох бэлтгэл ажлын талаар мэдээллээ. Тэрбээр уг форумын үеэр НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирал Чу Донгиу, Дэд захирал Бет Бекдол нартай албан ёсны уулзалт хийхээр төлөвлөж буйг дурдаад, энэхүү өндөр хэмжээний уулзалтын хүрээнд хоёр тал нягт хамтран ажиллаж, онцгой ач холбогдол өгч байгааг илэрхийлэв. Мөн “Өмнөд-Өмнөд хамтын ажиллагаа”-ны шугамаар "Монгол Улсад мал амьтны бруцеллёз өвчинтэй тэмцэх чадавхыг сайжруулах" төсөл, Монгол Улсад шүлхий өвчний (FMD) SAT-1 хэвшлийн вирусээс урьдчилан сэргийлэх, хянах үндэсний чадавхыг бэхжүүлэх төсөл зэрэг 3 томоохон төслийг амжилттай хэрэгжүүлэхэд яамны зүгээс бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.
Түүнчлэн НҮБ-ын ХХААБ-аас дэлхий даяар хэрэгжүүлж буй “Нэг улс–Нэг тэргүүлэх бүтээгдэхүүн” (One Country One Priority Product–OCOP) санаачилгын хэрэгжилтийн талаар талууд хэлэлцлээ. Монгол Улс өөрийн байгалийн нөөц, уламжлалт онцлогт түшиглэн ингэний сүүг тэргүүлэх бүтээгдэхүүнээр сонгож, тэмээний үүлдэр угсааг сайжруулах болон ингэний сүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилго тавин ажиллаж байна. Сайд Ц.Идэрбат тус яамны Төрийн нарийн бичгийн дарга болон шинжээчдийн баг энэхүү санаачилгад идэвхтэй оролцон ажиллаж байгааг дурдаад, цаашид тус ажлыг бүх талаар дэмжиж, бодлогын түвшинд өндөр ач холбогдол өгөхөө илэрхийлсэн юм.
Мөн уулзалтын үеэр хөндөгдсөн чухал сэдэв нь “Уулын түншлэл” (Mountain Partnership) дэлхийн сайн дурын олон талт хамтын ажиллагааны механизм байв. Тус түншлэл нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд уулын бүс нутгийн экосистемийг хамгаалах, тогтвортой хөгжлийг хангах, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор 2002 онд байгуулагдсан юм. ХХААХҮЯ-ны зүгээс уулын бүс нутгийн тогтвортой хөгжил, байгаль хамгааллын чиглэлд тус түншлэлийн хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа талууд харилцан нотоллоо.
3,595.72





















































Нэргүй 2026-10-02 202.9.40.138
бузр гичинүүдийн хийсн хор уршгаас болж бхад бузр гөлөгнүүд бас бузруудс болсн хужааманжуудаас өүрсдөөсөө болсн хийсн хор уршгаа бас мэдхгүй худлаа шааж гажиг өвчтэй пздагууд хулгайч хужааманж пздагууд ингж ингж сүйрүүлж бгаагаа мэдхгүй бгаам бхдаа худлаа шд хулгайч түрүйний бөөс хулгайч хужаамануууд.
Нэргүй 2026-10-02 202.9.40.138
хужааманжууд гуйлагчин хулгайч хужааманжуудд хулгайч гуйлагчин хужааманжуудд-с гуйдг хүн гж хэзээч бхгүй хулгайч хужааманжууд түй хамаа бхгүй гуйлагчин хужааманжууд яаая гж бж баё худлаа ш*** санаатай гуйлагчин хулгайч х***а манжууд гай болж бгаа шдэ гуйлагчин хулгайч хужааманжууд-с болж гуйлагчдаас болж гай болж амьдрл хорлгдж сүйрч бгаа шдэ ягаад гэвтд тэд гуйлагчин хулгайч х***а манжууд учраас хулгайч х***а манжууд хтйсн гай хор уршиг.