Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд талархал илэрхийлэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд талархал илэрхийлэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд талархал илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтан, албан хаагчидтай уулзлаа.

XX зууны түүхэн бүтээн байгуулалт болсон үйлдвэртэй ажил хөдөлмөр, ахуй амьдралаа холбон, нийгэм, эдийн засгийн ачааны хүндийг үүрэлцэн, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө хүчин зүтгэж байгаа үе үеийн ажилтан, албан хаагч, уурхайчдад талархал илэрхийлэв.

Ялангуяа Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа, цар тахлын үед Монгол Улсын нийт айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулаан, уур, ус, ариутгах татуурга, хог хаягдлын төлбөрийг бүрэн хариуцах онцгой даалгаврыг үйлдвэрийн хамт олон нэр төртэй биелүүлснийг онцлов.

Улсын хөгжил цэцэглэлт, нийгэм, эдийн засаг, уул уурхайн салбарт оруулж буй хувь нэмэр, цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгжүүдэд учирч буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад үзүүлсэн дэмжлэг, үе үеийн уурхайчид, ажилтан, албан хаагчдын хөдөлмөр, зүтгэлийг төр үнэлж, Монгол Улсын баатар цол олгосныг хэллээ.

Монгол Улсын Засгийн газар 2018 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг төрийн өмчид авч, 2019 онд 100 хувь Төрийн өмчит үйлдвэрийн газар болгосон нь нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц үнэ цэнтэй шийдвэр байсныг “Эрдэнэт үйлдвэр“ ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон тэмдэглэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа.

Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.доллар болсонд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олны хувь нэмэр асар их байсныг тэмдэглэв.

Гадаад харилцаа өргөжин, 21 улсын төрийн тэргүүн манай улсад айлчилж, улсын нэр хүнд, байр суурь олон улсын тавцанд өсөн бэхэжсэн жилүүд болж байгааг хэллээ.

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт гэхэд л 5 дахин өсөж 330 сая ам.долларт хүрсэн. “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд 53 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг болсон.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100“ тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсын их сургуульд 1,355 оюутан суралцаж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн амжилттай хэрэгжиж, 116 сая мод тарьж, ургуулсныг дурдлаа.

Эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүн, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодоосоо хангаж, улмаар экспортлогч орон болох нь чухал байгааг тэмдэглэв.

Цаашид бүх шатанд сахилга, хариуцлагыг чангатган, ёс зүйтэй байж, төр, засаг, түмэн олноороо ололт, амжилтаа бататган, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэн, хүн бүр ажил хөдөлмөр эрхэлж, эх орноо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ хичээн зүтгэхийг уриалав.

Жилд 4 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан Эрдэнэт үйлдвэр өдгөө жилд 40 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай болж, 55 жил тогтвортой ажиллах нөөцөө олон улсын стандартаар баталгаажуулсан байна.

Мөн сүүлийн дөрвөн жилд хүдэр олборлолтоо 33, хүдэр боловсруулалтаа 19 хувиар нэмэгдүүлжээ. Өнгөрсөн онд гэхэд л 47.9 сая тонн хүдэр олборлож, 39.9 сая тонн хүдэр боловсруулан, 4.9 их наяд төгрөгийн орлого олж, улс, орон нутгийн төсөвт 2.3 их наяд төгрөг төвлөрүүлжээ.

2024 оноос хойш нийт 123 мянган тонн зэсийн баяжмал, 1080 тонн молибдены баяжмалыг биржээр арилжаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дорж 2026-10-02 103.212.117.248

Энэ Хүрэлсүх гэх хулгайч Эрдэнэт үйлдвэрийг самарч дуусгах нь ээ, бушуухан зайлаасай

Avatar

Нэргүй 2026-10-02 193.108.117.3

“Ажлын байрны дарамтаа болино уу, Шагналын хэлтсийн эмэгтэй дарга "Мөнгөн…цэгт" гаргахыг тэвчих ёсгүй шүү хүрэлсүх ялтнаа

Avatar

Зочин 2026-10-02 202.126.88.183

Бага солиор АН-ын хулгайч новшоо

Avatar

Нэргүй 2026-10-02 66.181.176.144

ХҮҮХЭД НЬ СУРЛАГА САЙТАЙ Ч МӨНГӨГҮй учир хүүхдээ гадаадын сайн сургуульд явуулах боломжгүй иргэд ХҮРЭЛСҮХЭД АМ САЙТАЙ БАЙГАА ГЭЛЦЭНЭ.СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ НЬ МАШ ШУДАРГА ГЭЛЦЭХ ЮМ.

Avatar

Нэргүй 2026-10-02 66.181.176.144

Өмнөх бүх Ерөнхийлөгч нараа бодвол энэ Хүрэлсүх хийсэн ажилтай, хэлэх үгтэй, нүүр бардам албан ажлаа ирэх жил өгөх нь байна шүү. Ялангуяа манай гадаад харилцааг шинэ шатанд гаргалаа. Ерөнхийлөгчийн ажлаа өгчихөөд МАН-ын удирдлагад гараад ирвэл АН-ын сонгуульд ялах мөрөөдөл ЛӨӨЛӨӨ болж мэдэх байх шүү.Харин яахнав?? АН-ынхан түүнийг муулаад, доромжлоод байгаа нь үүнийг мэдчихээд нэр хүндийг нь унагах гээд байгаа байж мэднэ.

Avatar

Нэргүй 2026-10-02 66.181.177.30

Монголын хөгжилд гай болсон мэдлэг боловсролгүй бүдүүлэг ерөнхийлөгч

Avatar

😡 2026-10-02 66.181.188.204

хугацаа нь дуусах гээд энд тэнд их уулзалт, тахилга зохион байгуулах болжээ

Avatar

Cүгсэлзүүpээ 2026-10-02 66.181.188.204

Хийцгүйрсэн п***а мин! Энэ олон тахилгыг боль! Мөнгөний гарз. Манай улсад бүтнээрээ байдаг Хангай, Хэнтий нурууны ноён оргил, Бурхан Халдун 3 уулыг л тахь. Бусдыг нь орон нутагтаа, хандиваар санхүү хуримтлуулан ёсло! Баяр найр хэрээс хэтэрлээ. Алба юм шиг найрлаж явж хамаг бензин тосны нөөц барчихаад одоо Оросыг муулуулаад хумсаа нуугаад суух гэж. Утгаа алдаж байна. Солиоролд ч хэмжээ бий Монголын гай мин!

Avatar

123 2026-10-02 66.181.188.204

Хүрэлсүх ер нь нэг тийм Диктатор маркийн нөхөр юм аа. Юм болохоо байхаар гарч ирж загинасан дүр эсгээд л, бусад үед нь гадаад руу зугаалж найр, тахилга хийгээд л алга болчих юм.

Avatar

Zochin 2026-10-02 66.181.188.204

Ёстой хэрэггүй эд байналээ, энэ жил 08 сард Отгон тэнгэр хайрханы тахилгад очсон, тэр их олон машин, ард иргэд орчноо бохирдуулж, тэр замын шороо тоос утгаа алддаг юм бналээ, энэ хүн байгалийнхаа эсрэг юм л хийгээд байх шиг санагдсан даа.

Avatar

Z 2026-10-02 66.181.188.204

ТЕГ Монгол Улс Хятад улсад нэгдэх ёстой гэж байр суурь баримталж Монгол Улсын Үндэсний эрх ашгаас урвасан байж болзошгүй Монгол Улсын ЗГ ийн гишүүн, Зам Тээвэр, Аялал жуулчлалын Яамны Сайд Дэлгэрсайханыг хойшлуулшгүй ажиллагаагаар баривчлан саатуулж шалгах ёстой юм. Мөн гадаад улсуудад олон тооны хаус, үл хөдлөх хөрөнгө эзэмшиж бгаа ЕС асан С.Баяр, Сү.Батболд нарыг баривчлан саатуулж шалгах үндэслэл байсаар байдаг

Avatar

Нэргүй 2026-10-02 202.9.40.138

зайл чт цаашаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж