БНСУ-ын Emart Inc компанийн өөрийн хөгжүүлсэн PL брэнд болох No Brand Монгол дахь үйл ажиллагаагаа өргөжүүлж, хоёр дахь салбараа Баянгол дүүргийн Модны-2-т байрлах Түндэмүн худалдааны төвд албан ёсоор нээв. No Brand нь 2026 оны долдугаар сард Монгол дахь анхны салбараа Яармаг дахь UB Autocom худалдааны төвийн City Hall-д нээсэн. Харин хоёр дахь салбараа Модны-2-т нээснээр Баянгол дүүргийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ илүү ойроос авах боломж бүрдэж байна. Тус брэнд нь “Брэндээс илүү хэрэглэгч чухал” гэсэн үзэл баримтлалд тулгуурлан, брэндийн нэр болон сурталчилгааны нэмэлт зардлаас илүү бүтээгдэхүүний чанар, хэрэглэгчид хүрэх бодит үнэ цэнд төвлөрдөг. Хүнс, амттан, ундаа, ахуйн хэрэглээ, гал тогоо, ариун цэвэр болон өдөр тутмын хэрэгцээний олон төрлийн бүтээгдэхүүнийг санал болгодог. Өмнө нь “Скай Хайпермаркет” ХХК-ийн зүгээс No Brand-ийн салбарыг Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт болон 21 аймагт өргөжүүлж, нийт 100 салбартай болох зорилт тавьсан талаараа мэдээлж байсан. Мөн дотоодын үйлдвэрлэгчидтэй хамтран Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг No Brand-ийн сүлжээгээр дамжуулан БНСУ-ын зах зээлд гаргах чиглэлд ажиллахаа мэдэгдсэн юм.
НЭЭЛТИЙН УРАМШУУЛАЛ
No Brand Модны-2 салбарын нээлтийг тохиолдуулан 2026 оны аравдугаар сарын 2-7-ны өдрүүдэд тусгай урамшуулал зарлажээ.
68,000 төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн эхний 5,000 хэрэглэгчид 30 литрийн No Brand эко тор
108,000 төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн эхний 1,500 хэрэглэгчид 150 литрийн эко тор тус тус бэлэглэх юм.
БАЙРШИЛ
No Brand Модны-2 салбар нь Баянгол дүүрэг, Модны-2, Түндэмүн худалдааны төвд, Баянгол дүүргийн Нэгдсэн эмнэлгийн орчим буюу хуучнаар 7-р төвийн орчимд байрлаж байна.
No Brand — Таны хэрэгцээнд нийцүүлэв
























ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД
3,595.72





















































Нэргүй 2026-10-02 158.59.127.137
dandaa delguur horshoo baar sav, mongliinmmungiig gadagshaa ursgah baar restoran, odoo gadnii surguuli, restoran, delguur, uilchilgeenii gazar baiiguulahiig horigloh heregtei zuvhun uuriin irged l uilchilgeenii gazra needeg bah erhtei bolyooooo, nerteigeer ni hyatad solongos yapon europt esvel uur neg orond dagar orcson ch yahav dee
Ц 2026-10-02 66.181.191.214
1ш тор авах гж..бараань үнэтэйл юм б.алээшд…
Нэргүй 2026-10-02 202.9.46.185
Таг түгжээтэй газар шд. Энэ и март дандаа ийм газрыг сонгож там болгодог хогийн новшнууд даа
Нэргүй 2026-10-02 202.9.40.138
слнгийн нам т/а пркжриугдашүүх гэснмннэхужаагуудыг бүгдиын чллэ жстгх ёстой.