Ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн экспортлогчдыг сургалтад хамруулав

Ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн экспортлогчдыг сургалтад хамруулав

Ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн экспортлогчдыг сургалтад хамруулав
Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлогчдод зориулсан сургалт боллоо. Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортлох нэр төрлийг нэмэгдүүлэх, экспортлогч аж ахуйн нэгжүүдийн ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн мэдлэг, чадавхыг дээшлүүлэх зорилготой энэхүү сургалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ургамал хамгааллын газар БНХАУ-ын Гаалийн ерөнхий газартай хамтран зохион байгуулжээ.
Танхим болон цахимаар нийт 150 оролцогч хамрагдсан уг сургалтаар экспортлогч аж ахуйн нэгжүүд импортлогч орны ургамлын хорио цээр, эрүүл ахуйн шаардлагыг тариалалт, үйлдвэрлэлийн эхэн үеэс судалж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүх шатанд холбогдох стандарт, шаардлагыг мөрдөх нь экспортын үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой болохыг онцлон мэдээлэл, зөвлөмж өгсөн байна.
Түүнчлэн Монгол Улсаас ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн экспортлоход шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх, холбогдох цахим системийг ашиглах талаар сургалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Гаалийн ерөнхий газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулав.
Энэхүү сургалт, мэдээллийн арга хэмжээ нь экспортлогч аж ахуйн нэгжүүдэд импортлогч орны шаардлагыг урьдчилан мэдэж, үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд хэрэгжүүлэх, улмаар Монгол Улсын ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд чиглэжээ.
Монгол Улсаас экспортолж буй ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортын 85 хувь нь БНХАУ-д нийлүүлэгдэж байна. Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ-наас газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, хөрсний үржил шимийг хамгаалах сэлгээний таримлын нэр, төрлийг олшруулах замаар экспортын бүтээгдэхүүний нэр, төрлийг нэмэгдүүлэх, шинэ зах зээлд гарах боломж, нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Эх сурвалж ХХААХҮЯ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-10-02 202.9.40.138

тэгээд хнн ялгч болхийр харий.

Avatar

Нэргүй 2026-10-02 202.9.40.138

хоёр хүн хорин хүнтэй зодолд оод зогсож бн гж бхгүй хөөе тиым блхоор ерн нь энэ троны олноор юмийг шиыддгиыг болих хэргтэй чадвртай шиыдээд явдг болх хэрнижй тэрийг урвуулаад ашглчин.

Avatar

Нэргүй 2026-10-02 202.9.40.138

ерн бол тайлбай дээр гараад арван хүнтэй нэг хүн зодлдол арвн хүнийг яааж ч үзээд дийдхгүй тэр хүн муудаа ялгдж бгаа биш л бхгүй юу яааж ч болсн тийм бгаа биз дээ. ийм хүч тэнцвргүй тулаан гж юу бхв дээ. тэо хүн ямар буруу бхгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж