Ньюс агентлаг өнгөрч буй долоо хоногт эдийн засаг болон эрүүл мэндийн чиглэлээр онцлох ярилцлагуудаа авсныг тоймлон хүргэж байна.
ТӨСВИЙН АЛДАГДЛЫГ ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГААР НӨХӨХ НЬ БУРУУ

Эдийн засагч А.Цагаанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Эрх баригч намын хагарал Засгийн газрын тогтворгүй байдал, парламентын бүрэн эрхэд халдах асуудал руу түлхэх болсныг гишүүд хэлж байна. Улсын төсөв хэлэлцэж, батлах шаардлагатай энэ цаг үед эрх баригч намынхны улстөржилт улс орны эдийн засгийн нөхцөл байдалд хэрхэн сөргөөр нөлөөлөх вэ?
-Сүүлийн үед үүсээд буй улс төрийн хямралаас үүдэн доорхи эрсдлүүд үүсэх магадлалтай. Мэдээж хамгийн их хохирох нь ард түмэн юм. УИХ тарах асуудлыг улстөрчдийн сандал суудлын төлөөх тэмцэл, атаа хорсол, бүлэглэлийн тэмцлээр бус, эдийн засгийн суурь нөхцөл байдал хүндрэх, ард түмний амьдралд нөлөөлөх нөлөөллөөр харах хэрэгтэй хамгийн чухал үе ирээд байна. Хэрэв энэ өвөл УИХ хугацаанаасаа өмнө тарвал 2027 онд УИХ-ын сонгууль зарлаж болзошгүй. Ингэснээр сонгуулийн тов, зохион байгуулалтын асуудал дахин яригдаж, Ерөнхийлөгчийн сонгууль хойшлох хувилбар хүртэл яригдах нөхцөл үүсч болзошгүй.
Харин эдийн засгийн эрсдэл нь илүү бодит. Тодруулбал, инфляц 12.5 хувь, мөнгөний бодлогын хүү 12.5 хувь, эдийн засаг эхний хагас жилд 7.7 хувь өссөн ч уул уурхай, тээвэрт төвлөрсөн. Шатахуун, эрчим хүч, төсвийн зардал инфляцад дахин дарамт өгөх эрсдэлтэй. Үүн дээр 2027 оны төсвийн нийт зарлага 43.6 их наяд, хөрөнгө оруулалтын зардал 5.77 их наяд төгрөг, Засгийн газрын үндсэн өрийн төлөлт 5.99 их наяд төгрөг байхаар төсөлд тусгасан байна.
Өөрөөр хэлбэл, бидэнд шатахууны нийлүүлэлт, үнэ цахилгаан, дулааны найдвартай байдал, инфляц ба өндөр хүү, валютын ханш, хөрөнгө оруулалт, том төслүүд, төсөв ба өрийн дарамт, цалин тэтгэвэр нэмэх гэсэн шийдвэрлэх шаардлагатай асуудал хоолойд тулсан байна.
Ийм үед хоёр сонгуулийг богино хугацаанд явуулах нь сонгуулийн шууд зардлыг төсөвт тусгагдаагүй зардал үүсэхээс гадна төрийн шийдвэр гаргалт удаашрах, бизнес хөрөнгө оруулалтаа хойшлуулах, том төслүүд хүлээлтийн горимд орох далд эдийн засгийн зардал бий. Ялангуяа шатахуун, цахилгаан, инфляцын асуудлыг улстөрчдийн сандал суудлын хэрүүлээс болж, ард түмний амьдралын нэн чухал асуудлыг хүлээгээд байж болохгүй. Өнгөрсөн 2026 оны төсвийн тодотголд хүртэл импортын цахилгааны өртгийн өсөлтийг хэрэглэгчдэд шууд шилжүүлэхгүй байх 107.3 тэрбум төгрөгийн татаас, эрчим хүчний засвар шинэчлэлд 92.7 тэрбум төгрөг нэмж тусгахаар тооцсон байна.
Сонгууль бол ардчиллын зайлшгүй үйл явц. Гэхдээ сонгуулийн улс төрийн зардлаас гадна эдийн засгийн далд ба ил зардлыг ч зайлшгүй тооцох ёстой. Монгол Улсад одоо дахин сонгууль хийж сандал суудлаа булаалдах биш, тогтвортой бодлого, хөрөнгө оруулалт, эрчим хүч, шатахуун, инфляцын асуудлаа шийдэх хурд нэн шаардлагатай хэрэгтэй байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
ТӨСӨВ БАТЛАХ ҮЙЛ ЯВЦ УИХ ЯМАР СУЛ ДОРОЙ БОЛСНЫГ ХАРУУЛЖ БАЙНА

УИХ 2026 оны төсвийн тодотголыг батлахгүй байснаар эдийн засагт ямар нөлөө үзүүлэх, цалин тэтгэврийг нэмэх нь үнийн өсөлтөд хэрхэн нөлөөлөх вэ? зэрэг сэдвийн хүрээнд эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.
-Засгийн газраас УИХ-д Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг өргөн бариад бараг сар боллоо, өнөөдрийг хүртэл баталсангүй. Энэ нь эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?
-Уг нь аливаа улсын төсөв өөрөө макро эдийн засгийн хамгийн чухал бодлого байдаг. Өөрөөр хэлбэл, төсвийн бодлого айл өрх болон аж ахуй нэгжүүдэд ээлтэй байх ёстой. Харамсалтай нь, Монгол Улсад улсын төсвийг эрх баригч нам ирэх сонгуульд ялах хэрэгсэл болгоод байна. Тэгэхээр эдийн засгийн зорилгоосоо гажиж, улстөржсөн төсөв болж хувирсан. Дээрээс нь сонгуулиар дарга ангийг санхүүжүүлдэг төсөв дагасан улстөрчдөд ойрхон, төсвөөс асар их хараат бүхэл бүтэн давхарга бий болсон.
Товчхондоо, улсын төсвийн хөрөнгө оруулалт, тендерээр амьдардаг, том том компаниуд бий болчихсон. Тэд Монголын эдийн засгийн нэг хэсэг болсон.
Улсын төсөв батлагдахгүй байгаад байхаар улсын төсвийн хөрөнгө оруулалтыг авч, тендерээр амьдардаг компаниудын орлого тодорхойгүй байдалд орж байгаа юм. Мөн дулааны улиралд ажил эхлүүлчихсэн компаниудын ажил энэ ондоо багтахаа байлаа, тэгэхээр ирэх жил хүртэл хойшлуулж таарах байх. Үүнээс үүдэж хүлээлтийн өртөг их гарна гэх мэт төсвийн тодотголоо батлахгүй байснаар эдийн засагт сөргөөр нөлөөлнө. Дээрээс нь иргэд төр засагт итгэх итгэлийг бууруулж, эдийн засгийн идэвхжилийг бууруулж байна. Мөн ирэх жилийн төсөвт илүү нэмэлт зардал, дарамт авч ирэх үндсийг бий болгож байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
ЭРТ ИЛРҮҮЛГЭЭР ЗҮРХНИЙ БИЧЛЭГ ХИЙЖ, СЭТГЭЦ, АУТИЗМЫН ЭМГЭГИЙГ ИЛРҮҮЛНЭ

-Цэцэрлэг, сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгийг энэ жилээс улс орон даяар эхлүүлэхээр болсон. Яагаад заавал одоо эхлүүлэх шаардлагатай гэж үзсэн бэ?
-Эрт илрүүлгийн гол зорилго нь өвчин эмгэг үүссэний дараа эмчлэхээс илүүтэйгээр аль болох эрт илрүүлж, цаг алдалгүй арга хэмжээ авахад оршиж байгаа. Нөгөө талаас хүүхдийн нас бүрд зонхилон тохиолдож байгаа өвчин, эмгэгийг эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх бодлогыг хэрэгжүүлэх зорилготой. Тухайлбал, 36 сартай хүүхдийн цогц үнэлгээг өмнө нь өрх, анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд дээр хийдэг байсан. Одоо ч энэ үнэлгээ хийгдэж байгаа.
Гэхдээ 36 сартай буюу гурван настай хүүхэд цэцэрлэгт хамрагдаж эхэлдэг учраас өрхийн эрүүл мэндийн байгууллагад хандах нь харьцангуй багасдаг.
Үүний улмаас 36 сартай хүүхдийн цогц үнэлгээ орхигдох тохиолдол гарч байна. Тиймээс цэцэрлэгт нь түшиглээд тухайн хүүхдийн эрүүл мэндийн байдлыг цогцоор нь үнэлж, асуудал байгаа эсэхийг эрт илрүүлэх бодлого барьж байгаа. Үүнтэй адил зургаан настай хүүхдүүдийг сургуульд анх орох үед нь үзлэгт хамруулах шаардлагатай гэж үзсэн. Эцэг, эхчүүд хүүхдээ эрүүл гэж бодож байж болох ч сургуульд орох үед нь шүд, амны хөндийн асуудал байна уу, зүрхний эмгэг байна уу, өсөлт бойжилт хэвийн явагдаж байна уу гэдгийг илрүүлж, шаардлагатай арга хэмжээг эрт авах нь чухал. Ингэснээр хүүхэд цаашид эрүүл бойжих боломжийг бүрдүүлнэ.
Харин 11 болон 15 насны хүүхдүүдийг мөн тодорхой шалтгааны улмаас сонгож байгаа. Тухайн насанд зонхилон тохиолдож болох эмгэгүүдийг эрт илрүүлэх зорилготой.
Тухайлбал, 15 насанд сэтгэц, сэтгэлзүйн асуудлууд үүсэх эрсдэл нэмэгддэг учраас энэ насанд тохирсон үзлэг, үнэлгээг хийхээр төлөвлөсөн. Ингэж тухайн насны хүүхдүүдэд илэрч болох өвчин, эмгэгийг эрт илрүүлээд, шаардлагатай тохиолдолд лавлагаа шатлалын тусламж үйлчилгээнд холбож, цаашдын эмчилгээ, хяналтыг сайжруулах зорилготой.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
ХАВДРААС СЭРГИЙЛЭХЭД ӨДӨР ТУТМЫН ДАДАЛ ХАМГИЙН ЧУХАЛ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч, хавдар судлаач, химийн эмчилгээний эмч Б.Болорцэцэгтэй ярилцлаа.
-Монгол Улсад хамгийн түгээмэл тохиолдож буй хавдрын төрлүүд аль нь вэ?
-Монгол Улсад хавдрын өвчлөл дунд тодорхой таван байрлалын хавдар зонхилон тохиолдож байна. Тухайлбал, хоол боловсруулах замын хавдар, үүний дотор элэг, ходоодны хавдар, мөн уушги, хөх, умайн хүзүүний хавдар түгээмэл байна. Улсын хэмжээнд 2026 оны байдлаар 32 мянга гаруй хүн хавдрын оноштойгоор бүртгэл, хяналтад байна.
-Хавдрыг эрт үед нь илрүүлснээр эдгэрэх боломж нэмэгддэг гэж үздэг. Иргэд ямар шинжилгээг хэдэн наснаас тогтмол хийлгэх хэрэгтэй вэ?
-Хавдрын эрт илрүүлгийн хамгийн чухал зүйл нь тухайн хүний эрсдэлт хүчин зүйлсийг эхлээд тодорхойлох явдал. Тухайлбал, В, С вирусын халдвартай эсэх, архи, тамхины хэрэглээ, давсны хэрэглээ, илүүдэл жин, таргалалт зэрэг хүчин зүйлийг хянах шаардлагатай. Насанд хүрсэн хүн В, С вирусын шинжилгээнд хамрагдах хэрэгтэй.
Харин 30-аас дээш насныхан хөх болон умайн хүзүүний хавдрын эрт илрүүлгийн үзлэгт тогтмол хамрагдах нь зүйтэй.
Мөн 40-өөс дээш насныхан бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээнд хамрагдах шаардлагатай. Эдгээр шинжилгээ, үзлэгийг хоёрдугаар шатлалын эмнэлгүүдэд хийж байна. Хавдрыг эрт үед нь илрүүлж, оношилж чадвал бүрэн эмчлэгдэх боломжтой. Тиймээс насандаа тохирсон эрт илрүүлгийн үзлэгт тогтмол хамрагдах нь маш чухал.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
3,595.72






















































Зочин 2026-10-03 202.126.88.183
АН өөрсдөө идэх болохоороо асар их өр тавьдаг харин цалин тэтгэвэр нэмэх гэхээр өрөнд санаа тавьсан болж жүжиглэж төсвийн тодотголыг батлуулахгүй засаг төрийг самрахыг оролдож байна. АН-ын тавьсан асар их өрийг одоо ч төлж байгаа.
Нэргүй 2026-10-03 64.119.17.154
Тэр бум Их наядаар танс агласан хүмүүс хэн юм бол
Энэ асуудлыг шийдэх гэхэд Засгийн газраа огцруулна. Төсөв батлахгүй гээд
Идэж ууснаа нуух, Хэрэгсэхгүй болгох
Zochin 2026-10-03 202.72.245.200
Yagaad ulam chymraad baina ?! , ene ech barigchid er ajillaa chiij chadachgui boon mafia l baigaad bna.
зочин 2026-10-03 66.181.181.100
АН-ын гол зорилго бол Украин Ираны дайнаас голчлон шалтгаалж үүссэн хүндрэлийг улам хүндрүүлэх ,Бүх бурууг засгийн газарт тохох, Иргэдийг хуурч мэхлэх, Луйврын аргаар төрийн эрхэнд гарах Гадаадын үл бүтэх этгээдүүдтэй хуйвалдан нийгмийн хамаг баялагийг идэж уух,монголыг хоослох,
зочин 2026-10-03 66.181.181.100
Хэн энэ дайнуудыг өдөөлөө Хэн шатахууны хомсдол үүсгэв, Хэн улс орнуудын эдийн засгийг сүйрүүлж байна ,Хэн аргэдийн амьдралыг хүндрүүлж гачигдал үүсгэн зовоож байна, АНУ тэргүүтэй барууны түрэмгий хүчин
зочин 2026-10-03 66.181.181.100
Э нэ хэдэн хүн үүнийг мэдсээр байж хамаг бурууг засгийн газарт тохон монголчуудыг мал гэж тохуурхаж байна