Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл өнөөдөр /2026.10.02/ Ардчилсан намын улс төрийн зөвлөлөөс гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Тэрбээр "Хурлын шийдвэрийн талаар бүлгийн гишүүдэд мэдээлэл өглөө. Бүлгийн гишүүд өнөөдөр төсвийн хэлэлцүүлэгтэй учраас чуулганд оролцож байна. Ардчилсан намын Улс төрийн зөвлөл дээр хоёр асуудлыг хариуцлагатай хэлэлцсэн. Нэгдүгээрт, МАН-ын олонхын Засгийн газарт хариуцлага тооцох асуудал, хоёрдугаарт, одоо үргэлжилж буй төсвийн хэлэлцүүлгийн талаар мэдээлэл солилцсон. Сүүлийн үед эрх баригч МАН-ын дотоод зодоон төрийн зовлон, түмний зүдгүүр болсон ийм өдрүүд үргэлжилж байна. Дотоод зодооноо бусдад наах, Ардчилсан намд нялзаах, асуудлыг зөвхөн Ардчилсан намаас болж буй мэтээр төөрөгдөл үүсгэж байна. Үүнд бид анхаарч ажиллах ёстой гэдгийг бүлгийн гишүүд хэлж байна.
Мөн Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлыг оруулж ирэхийг манай Улс төрийн зөвлөлийн зүгээс тавьж байгаа.
Өнөөдөр Улс төрийн зөвлөл хуралдаж байх үеэр Ерөнхий сайдын зүгээс Засгийн газрын мэдээлэл дээр Ардчилсан намын шаардлагыг хүлээж авна гэсэн байр суурийг илэрхийлсэн. Эхний шаардлага болох Батлан хамгаалахын сайдД.Батлутад хариуцлага тооцож, огцруулах шаардлагыг хүлээж авна гэсэн байр суурийг илэрхийлсэн гэж ойлгосон. Хоёрдугаарт, улсын төсвийн хэлэлцүүлэг өрнөж байна. Ардчилсан намаас иргэдийн орлогыг хамгаалах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр байнга байр сууриа илэрхийлдэг. Төсөв дээр барьж байгаа байр суурь бол цалин, тэтгэврийг нэмэх ёстой. Үүнийг бодитой орлого болгон нэмэгдүүлэх хэрэгтэй. Гэхдээ үрэлгэн төсвийг хас гэсэн байр суурьтай байгаа. Ерөнхий сайдын албан мэдээлэл дээр Ардчилсан намын шаардлагыг хүлээн авч байгааг илэрхийлсэн байгаа гэж ойлгосон. Үүнийг албан сувгаар мэдээлэл авч, үнэхээр шаардлага хангасан эсэхийг тодруулна гэв.
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл шийдвэрийг танилцуулсны дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Улс төрийн зөвлөлөөс яг ямар шийдвэр гаргасан бэ?
-Бүлгийн хүрээндээ асуудлаа ярилцаж байна. Шаардлага биелсэн эсэх дээр та бүхэн шийдвэрээ гаргах нь зүйтэй. Цалин, тэтгэвэр нэмэх асуудал дээр Ардчилсан нам улс төрийн намын хувьд идэвхтэй байр суурийг илэрхийлж, үнийн өсөлтийн эсрэг тодорхой бодлого барьж ажиллах саналуудыг өгсөн.
-Засгийн газрыг огцруулах нь дараагийн эрсдэлүүдийг бий болгоно гэсэн зүйл яригдаж байна. Үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-Олон таамаг байгаа. Мэдээж ээлжит бус сонгууль гэх мэт янз бүрийн зүйлсийг ярьдаг. Ардчилсан намын зүгээс төрийн тогтвортой байдлын талаар хэзээ ч байр суурь илэрхийлж байгаагүй. Монголын төрийн тогтвортой байдал гэдэгт төрийн эрх барих дээд байгууллага буюу парламент орно. Засгийн газар өөрчлөгдөх, солигдох, хариуцлага тооцох асуудал бол аль ч парламентын засаглалтай оронд байдаг зүйл. Харин парламент тарах зүйл гэдэг нь хүсэхээр зүйл биш. Засгийн газар огцрох нь төрийн тогтвортой байдлын хариуцлагын асуудал юм.
-Батлан хамгаалахын сайд Л.Батлутад хариуцлага тооцох нь та бүхний шаардлага бүрэн биелсэн гэж үзэж болох уу?
-Үүнийг Ардчилсан намын бүлэг дээр ярилцана.
-Нэн тэргүүний Ардчилсан намын шаардлага юу вэ?
-Ардчилсан нам үндсэндээ үе шаттай ярих юм бол ардын хүүхдийн амь нас үнэгүй байна. Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцох эсэх асуудал дээр хариу ирээгүй учраас Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудлыг тавьсан. Процесс ийм байдлаар үргэлжилж байна. Гэхдээ Ардчилсан нам хэзээ ч төрийн тогтворгүй байдлын төлөө яваагүй. Аль болох төр тогтвортой байх ёстой. Бодлого тогтвортой хэрэгжих ёстой. Эрх баригч намын зодоон, үймээн хүний зовлон битгий болоосой гэдэг байр сууринаас асар хүлээцтэй байсаар ирсэн.
-Ардчилсан намын бүлгийн даргын асуудлыг хэзээ шийдэх вэ?
-Удаа дараа бүлгийн даргын асуудлыг шилжүүлэх талаар ярьдаг. Түр хойшлуулъя гэдэг саналыг хэлдэг. Тун ойрын үед бүлгийн ээлжит хурал дээр бүлгийн даргаа шилжүүлнэ.
-УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн асуудал дээр шүүхээс нэмэлт тайлбар хийсэн. Үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-Н.Алтанхуяг бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бүрэн боломжтой, ялах боломжтой кандидат. Мөн гурван шатны шүүхээр цагаадсан хэргийг шүүхээр чирэгдүүлж байгаа нь өөрөө улс төрийн захиалгат хэрэг гэж бодож байна.
ҮР АШИГГҮЙ ЗАРДЛЫГ ТАНАХАД ОНЦГОЙ АНХААРЧ АЖИЛЛАНА
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-Улс орны эрх ашгийг бид нэгдүгээрт тавих ёстой. Арваннэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэх цалин, тэтгэврийн асуудлыг 2014 оноос Ардчилсан нам санаачлаад явж байсан. Суурь тэтгэврийг ахмадууд анх удаа авах гэж байна. Олон жил ярьсан мөрийн хөтөлбөр биелэж байна. Ахмадууд анх удаа суурь тэтгэвэр авах гэж байгаа учраас Ардчилсан нам хариуцлагатай байна.
УИХ-ын чуулгандаа хариуцлагатай сууна.
Гагцхүү юуг эсэргүүцэж байгаа вэ гэхээр төрийн мөнгөөр үргүй зардал гаргадаг, тансаглал хийдэг эдгээр асуудлыг дэмжихгүй. Тиймээс Ардчилсан намаас ажлын хэсэг гарч, энэ бүх үр ашиггүй зардлыг танахад онцгой анхаарч ажиллана гэлээ.
3,595.72





















































Нэргүй 2026-10-02 122.201.31.62
Эдний дарга улстөрд жулдаад л бна даа
Нэргүй 2026-10-02 103.168.34.244
ИЙ ГЛГ МИНЬ ХУРЦ БАЙГАА ХЭР ХЭМЖЭЭГЭЭ МЭДЭЭРЭЙ ….
Нэргүй 2026-10-02 202.9.40.16
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛСНЫ ГОР ГАРЧ БАЙНА. ЮМ Л БОЛ ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛНА ГЭЖ ЯРЬДГАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ. ЯАГААД ХАМТАРЧ АЖИЛЛАААД УЛС ОРНОО УРАГШ ХӨГЖҮҮЛЭХИЙГ БОДОХГҮЙ БАЙНА ВЭ. АЛБАН ТУШААЛ Л БОДДОГ ЯВДЛААСАА САЛААЧ. ЯРЬЖ БАЙГАА НЬ ӨЧҮҮХЭН ЗҮЙЛ БАЙНА.
Зочин 2026-10-02 202.126.91.20
Ардчилал гэдэг нэрийг буруугаар бүү ашигла Зориг агсаны ардчилал биш Элбэгдоржтой уулзах гээд очтол Батүүл байсан тэр Зориг ёрөнхий сайд болчихвол бидэнд юу ч олдохгүй гэж ярж байхыг нь хаалганы гаднаас сонссон гэж яАлтанхуяг ярьж байсан шүүдээ тэгээд л маргааш нь зориг агсаныг хороосон шүүдээ
Зочин 2026-10-02 202.126.91.20
Сну3
Та нар адилхан 2026-10-02 66.181.187.139
Сайханбилэгийн үед танайх дотроо зодолдоод бүр таг зогсож билээ
Нэргүй 2026-10-02 202.126.88.190
АН -ынхан энэ нэг сул дорой, мэдлэг нимгэн нөхрөөс хэзээ салах вэ. Тэгээгүй цагт АН яг ийм нэг хэрүүл маргааны нам байх болно
Нэргүй 2026-10-02 66.181.176.144
АН-ынм дарга Цогтгэрэл тэргүүтэй УИХ-ын гишүүд нь өчигдөр чуулганы хуралдаандаа суусангүй. Лодойсамбуу нь НЯМБААТАРЫГ БААХАН МУУЛЧИХААД ХУРЛАА ХАЯАД ГАРААД ЯВЛАА. ПҮРЭВОРЖ НАРЫН ГАНЦ ХОЁР ГИШҮҮН СУУЛАА.
Нэргүй 2026-10-02 64.119.19.178
Ардчиллынхаа учраа ч ойлгохоо байсан тэнэг нам .жоохон шийдэмгий даргатай болохоороо ардчилалгүй байна захиргаадаж байна гэж тэнэгтээд огцруулдаг тэгснээ унжийсан гонгинож байвал аа их ардчилалтай хүн гэж тэнэгтээд яг ардчилал гэж юуг хэлдэг ийг бүр мэдэхээ байсан нам даа
Зочин 2026-10-02 103.145.234.36
Үнэн. Ардчилалын нэр барьж луйвар хулгай хийхээс өөр ид шидгүй АН-ын бодит төрх нь Зоригийн хөшөөг нүүлгэж зөөснөөр ард түмэнд өөрсдийнхөө хэн бэ? гэдгийг бүрэн утгаараа таниулсан.
Нэргүй 2026-10-02 64.119.19.178
Унжийчихаад бүтэхгүй ээ.намын даргыг жоохон харизмтай ,бусдыг дагуул чадах хүнээ тавиач ээ танай нам
Зочин 2026-10-02 103.145.234.36
АН-ын хувьд улс орон хэзээч чухал байгаагүй. Ер нь улсынхаа эсрэг, хөгжлийн эсрэг ажилладаг нам. АН-ынханы хүсэл нь хэдэн удирдлагууд нь улс орны баялгийг зөвхөн өөрсдөө идэж хагартлаа баяждаг байсан үеээ буцааж авчрах….гэхдээ тэр үе нь хэзээч эргэж ирэхгүй. АН сөнөх болтугай.
Нэргүй 2026-10-02 202.126.88.213
Ардчилсан намын эринд улс орны ирээдүй гэрэлтэж Итгэл Ихэээ төрдөг. Гэвч АН ялгаагүй Зодоонтой нам….Тэхэээр Монгол улс МАН-тай МАН-гүй, АН-тай АН-гүй Тусгаар улс байх тавилангүй
Нэргүй 2026-10-02 64.119.20.108
АН-ын улс төрөө гэж. Огцруулах, үгүйсгэл амны уншлага. ЗГ сайн ажилласан ч шалтаг шалтгаан олдоно. Хамтарч ажиллахыг урьдал болгомоор. Муу сайн талыг нь хэлээд явж байх учиртайсан
Зочин 2026-10-02 103.145.234.36
Ардчилалын нэр барьж луйвар хулгай хийхээс өөр ид шидгүй АН бол дүр эсгэгч улсаа хорлогч нар шүү. Ер нь АН улсынхаа эсрэг бас хөгжлийн эсрэг ажилладаг нам.
Нэргүй 2026-10-02 66.181.176.144
ЦОГТ ТАЙЖ КИНОН ДЭЭР ХААНЫ ХЭЛСЭН ҮГ ИХ БҮРХЭГ ОЙЛГОМЖГҮЙ БАЙНА ГЭЭД АРДУУД ШҮҮМЖИДЭГ. ТҮҮН ШИГ АН-ЫН ДАРГА ЦОГТГЭРЭЛИЙН ҮГ НЭГ Л ОЙЛГЛМЖГҮЙ, БҮРХЭГ БАЙНА.