АНУ дизель түлшний нөөцөө зах зээлд гаргахыг Европоос шаардав

АНУ дизель түлшний нөөцөө зах зээлд гаргахыг Европоос шаардав

АНУ дизель түлшний нөөцөө зах зээлд гаргахыг Европоос шаардав

Ираны дайны улмаас АНУ-д дизель түлшний үнэ эрс өссөн. Иймд АНУ дизель түлшний экспортоо хязгаарлаж болзошгүй талаар ерөнхийлөгч Дональд Трамп саяхан анхааруулжээ. Мөн Европын орнуудаас дизель түлшний стратегийн нөөцийнхөө тодорхой хэсгийг гаргахыг хүсэж магадгүй гэж мэдэгдлээ.

Трампаас өмнө АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнуудыг стратегийн дизель түлшний нөөцөө шаардлагатай бол нэн даруй зах зээлд нийлүүлэхэд бэлэн байхыг уриалсан юм. Шатахууны үнэ огцом өсөж буй энэ үед Америкийн фермерүүд, ачаа тээвэрлэгчид болон бизнесүүд ачааг дангаараа үүрэх ёсгүй гэж тэр мэдэгджээ.

АНУ-аас удаа дараалан анхааруулга гаргасан тул Их Британи улс Пүрэв гаригт /2026.10.01/ Европын түншүүдтэйгээ дизель түлшний стратегийн нөөцийг гаргах боломжийн талаар хэлэлцжээ.

АНУ нь өдөрт 1.2-1.5 сая баррель дизель түлш экспортолдог дэлхийн гол нийлүүлэгчдийн нэг юм. Хэрэв АНУ экспортын хориг тавибал бусад орнуудад үнийн дарамтыг улам нэмэгдүүлэх эрсдэлтэй. Дэлхийн дизель түлшний зах зээлд дарамт нэмэх өөр нэг хүчин зүйл нь Хятадын боловсруулах үйлдвэрүүд зарим бүтээгдэхүүний экспортоо зогсоосон гэх мэдээлэл юм. Учир нь Хятад улс дотоодын нийлүүлэлтийг нэн тэргүүнд тавьж байгаа аж. Мөн дизель түлшний томоохон нийлүүлэгчдийн нэг болох Орос экспортдоо хориг тавьсан нь үнийн дарамтыг улам нэмэгдүүлж байна.

АНУ-ын Конгрессын завсрын сонгууль ирэх сард болно. Энэ сонгуулийг угтуулан АНУ-ын сонгогчид шатахууны үнэд хамгийн их анхаарал хандуулж байгаа юм. Уг сонгуулиар Конгрессын хяналтыг аль нам авах нь шийдэгдэх бөгөөд ерөнхийлөгч Трампын Бүгд найрамдах нам олонхоо хадгалж үлдэхээр хичээж байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-10-03 202.9.46.185

Өө хөөрхий. Бүүр цайцан байна шд кк. Орос дайнтай байсан ч монголд бeнзин нийлүүлж л байна. Ядаж байхад монголын хэрэглээ жилдээ 20 хувь нэмэгдээд байхаар яалтай билээ бид өөрсдөө л буруутай

Avatar

Нэргүй 2026-10-03 103.229.122.170

АНУ эхлээд 2003 онд Иракийн нефьтэн дээр петрочайна шиг эзэн сууж байсан. Одоо венесуэлийн нефьтэн дээр петрочайна шиг эзэн сууж байна. Дараа нь Ираны нефьтэн дээр петрочайна шиг ч эзэн суух гээд бүтээгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж