Авлигатай тэмцэх газрын судалгаа шинжилгээний албанаас энэ онд иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлж буй арван байгууллагыг сонгон авч шудрага байдлын үнэлгээг тогтоожээ. Тус судалгаанд дурдснаар хүнд суртал, иргэдийг ялгаварлан гадуурхах хандлага, төрийн алба хаагчийн ёс зүй зэрэг асуудал иргэдийг бухимдуулдаг болох нь тогтоогджээ. Тиймээс төрийн үйлчилгээг иргэдэд хялбар болгох, төсөв санхүүгийн тайлан мэдээ олон нийтэд нээлттэй байх талаархи зөвлөмжийг бүх төрийн албан байгууллагад тус судалгаа шинжилгээний албанаас хүргүүлэх юм байна.
Н.Түвшин