Украины ерөнхийлөгч Зеленский өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр олзлогдсон хойд солонгос цэргүүдийг Өмнөд Солонгост илгээсэн гэж мэдэгдсэн билээ. Үүний дараа Өмнөд Солонгосын тал Украиныг шилжүүлгийн талаарх нууц задруулахгүй байх гэрээг зөрчсөн гэж буруутган, Сөүл дэх Украины хэргийг түр хамаарагчийг дуудаж тайлбар шаарджээ.
Украины тал Оростой хийх хоригдол солилцоонд сөргөөр нөлөөлж болзошгүй тул энэ мэдээллийг нууц байлгах шаардлагыг анх тавьсан аж. Гэсэн хэрнээ дараа нь ямар ч нууцлалын гэрээ байгаагүй мэт мэдээллийг нэг талын шийдвэрээр ил болгож, Өмнөд Солонгосыг худалч мэт харагдуулсан гэж И Жэ Мён буруутгав. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мён өнөөдөр /2026.10.02/ энэ мэдэгдлийг хийхийн зэрэгцээ Украины эсрэг нэмэлт арга хэмжээ авах боломжтойг анхааруулсан байна.
Харин Украины Гадаад хэргийн сайд Андрей Сыбиха аравдугаар сарын 1-ний мэдэгдэлдээ энэ маргааныг дипломат үл ойлголцол гэж тодорхойлжээ. Мөн улс нь энэ асуудлыг шийдвэрлэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлээд, Өмнөд Солонгос бол Украины чухал түнш гэдгийг онцолсон байна.
И Жэ Мён өнөөдрийн мэдэгдэлдээ Хойд болон Өмнөдийн хооронд ойрын хугацаанд цэргийн мөргөлдөөн гарч болзошгүй тухай ярьсан гэж Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Кирило Будановыг мөн буруутгав. Буданов өнгөрсөн долоо хоногт өгсөн ярилцлагадаа "Хойд Солонгос улс Украины дайнд оролцож байгаа нь Солонгосын хойгт болох байлдааны ажиллагаанд бэлтгэх зорилготой" гэж хэлжээ. Энэ үгээрээ Буданов Солонгосын хойгт дайн хүсэж байгаа мэт байр суурь илэрхийлсэн гэж Өмнөд Солонгос үзэж байна.
3,595.72




















































Нэргүй 2026-10-02 103.229.122.170
Өмнөд Солонгосын пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем Ираны пуужинг 96 хувийн амжилттай устгаж байгаа юм гэнэ ээ. Тэгвэл хойд солонгосын өнгөрсөн зууны хоцрогдсон технологитой аналог пуужинг 100 хувийн амжилттай устгах юм байна. Хойд солонгос хоцрогдож суусаар байгаад өдөр хоног цаг минутаар шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа дэвшилтэт өмнөддөө нэг л өдөр ялаа алж байгаа юм шиг л устгуулах юм байна. Хоцрогдсон гуйлгачин хойд солонгос нь урагш нэг алхахад өмнөд нь аль хэдийн 10 алхчихсан байдаг.
GOD, please help me! Bring the end of the world closer. Prepare Korea 🇰🇷 for judgment. They are not following the law. 🙏✝️✝️✝️ 2026-10-02 64.119.27.8
GOD, please help me! Bring the end of the world closer. Prepare Korea 🇰🇷 for judgment. They are not following the law. 🙏✝️✝️✝️