Эрүүл мэндийн сайд Э.Батшугараас цаг үеийн асуудлаар сэтгүүлчид дараах тодруулгыг авлаа.
Тэрбээр "Хөнгөлөлттэй эмийг Монгол Улсад 850 мянган иргэн авдаг. Үүнээс 400 мянга орчим нь зүрх судасны болон чихрийн шижингийн эм хэрэглэдэг. Зүрх судасны эм дотроо артерийн даралт бууруулах, цус шингэлэх, урьдчилан сэргийлэх зориулалттай эмүүд багтдаг. Өнгөрсөн оны гүйцэтгэлийг харахад 400 мянган иргэний 240 мянга нь хамтын төлбөрөө төлж чадахгүй байгаагаас шалтгаалаад эм нь тасалдсан. Артерийн даралттай, сахарын өвчтэй хүний эм тасалдахаар биеийн байдал нь хүндэрч, өвчин нь даамжрах эрсдэлтэй. Тиймээс үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамтын төлбөрөөс нь чөлөөлөх асуудлыг 2027 оны төсөвт тусгасан. Гэхдээ бүх хүнийг хавтгайгаар нь хөнгөлөлтөд хамруулахгүй. Тэтгэврээс өөр орлогогүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 18 нас хүрээгүй хүүхдүүдийг хамтын төлбөрөөс чөлөөлөхөөр санал оруулж байгаа.
Ингэснээр тодорхой бүлгийн иргэдийн бодит орлогод ирэх эмийн зардлын ачааллыг бууруулах боломжтой гэж үзэж байна.
Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинтай холбоотойгоор Засгийн газраас тодорхой алхмууд гаргасан. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гурван талт гэрээ байгуулж, цалинг 75 хувиар нэмэгдүүлэхээр тохирсон. Үүний дагуу нэгдүгээр сарын 1-нээс 30 хувиар нэмэгдүүлсэн. Тус гэрээнд нэмэгдэл цалинг 2025 оны суурь цалингаас тооцох, харин орлогын албан татварыг нийт шинэ цалингаас тооцох зохицуулалт орсон. Үүнээс шалтгаалаад эмч, эмнэлгийн ажилчдын дунд бухимдал гарсан. Засгийн газар тавдугаар сарын 1-нээс энэ асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Цаашид арваннэгдүгээр сарын 1-нээс 20 хувиар нэмэгдүүлж, ирэх онд дахин 10 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Ингэхдээ нэмэгдэл цалинг шинэ суурь цалинд тооцож явна.
Улсын эмнэлгүүдийн ажилчдын бүтэц, орон тоотой холбоотой асуудлыг мөн ярьж байгаа. ДЭМБ-ын зөвлөмжөөр эмнэлэгт тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа эмч, сувилагч зэрэг ажилтнууд нийт ажилчдын 60 хувь, дэмжих ажилтнууд 20 хувь, захиргааны ажилтнууд 20 хувь байх зохистой харьцаа гэж үздэг.
Гэтэл манай эмнэлгүүдэд энэ харьцаа эсрэгээрээ байх тохиолдол бий. Захиргааны болон дэмжих ажилтны тоо өндөр, эмч, сувилагчийн эзлэх хувь бага байгаа. Эмнэлгүүд үндсэндээ аж ахуйн нэгжийн зарчмаар ажиллаж, орлого олж байгаа эмч, сувилагч нар гүйцэтгэлийн санхүүжилтээр дамжуулан бусад ажилчдын цалингийн ачааллыг үүрч байна. Тиймээс хамгийн зохистой харьцаа болох 60 хувь нь эмч, сувилагч, 40 хувь нь захиргаа болон дэмжих ажилтан байх тогтолцоог бий болгох шаардлагатай.
Энэ асуудлаар Эрүүл мэндийн яаманд ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг өргөн хүрээнд ажиллаж, тодорхой зөвлөмжүүд гаргаад эмнэлгүүдэд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Зөвхөн нэг, хоёр эмнэлгийн бүтцийг өөрчлөх биш, эрүүл мэндийн салбарын тогтолцоог өөрчлөх зорилго тавьж байгаа. Ингэснээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ найдвартай, чанартай, шуурхай хүрэх нөхцөлийг бүрдүүлэх юм. Мөн 2013 онд батлагдсан эмнэлгийн ажилтны орон тоотой холбоотой стандартууд бий. Тухайлбал, зүрхний тасагт хэдэн эмч, хэдэн сувилагч байх ёстой гэх мэтээр хатуу заасан байдаг. Эдгээр стандартыг бодит хэрэгцээтэй уялдуулан шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна. Эхний ээлжид томоохон лавлагаа шатлалын эмнэлгүүдийг хамруулж байгаа ч цаашид дүүргийн болон өрхийн эмнэлгүүдэд ч энэ зохицуулалт хамаарна. Улсын эмнэлэг, дүүргийн эмнэлэг, өрхийн эмнэлэг аль нь ч байсан иргэдэд найдвартай, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой.
Сувилагчийн хомсдол олон жил яригдаж байгаа асуудал. Олон улсын жишгээр нэг эмчид ойролцоогоор 3-4 сувилагч ногдох коэффициент байдаг бол Монголд энэ харьцаа нэгтэй нэг болсон. Үүнтэй холбоотойгоор аравдугаар сард багтаан Сувилахуйн хөгжлийн төвийг нээхээр ажиллаж байна. Тус төвөөр дамжуулан орон нутаг болон Улаанбаатар хотод ажиллаж байгаа сувилагчдыг сургах, дэмжихээс гадна нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхэд анхаарна.
Шинээр ямар нэг зүйл зохион бүтээхээс илүү ДЭМБ болон дэлхийн бусад сайн жишгийг Монголд нутагшуулах нь зөв гэж үзэж байгаа.
Эмнэлгийн зогсоолыг эхний хоёр цаг үнэ төлбөргүй ашиглах зохицуулалт хэрэгжиж байгаа. Гэхдээ энэ нь зөвхөн тухайн эмнэлэгт үзүүлсэн иргэдэд хамаарна. Иргэн эмнэлэгт очиж, тусламж үйлчилгээ авсан тухайгаа баталгаажуулах бичгээ авсан тохиолдолд зогсоолыг эхний хоёр цаг үнэ төлбөргүй ашиглах боломжтой. Учир нь зарим иргэн эмнэлгийн ойролцоох ресторан, бусад газраар үйлчлүүлэхдээ эмнэлгийн зогсоолыг ашигласнаар эмнэлэгт үзүүлэхээр ирсэн хүмүүст зогсоол олдохгүй байх асуудал гардаг. Тиймээс уг зохицуулалтыг эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдэд зориулан хэрэгжүүлж байгаа гэлээ.
3,595.72




















































Нэргүй 2026-10-02 202.9.46.185
Эмч сувилагч нарыг цагаар цалинжуулаачээ. Өдөр цайны цаг дараа нь давтан үзлэг гээд алга болчдог очeр авах гэж сар болно тэр хооронд үхцэн байвал хэн ч тоохгүй арай шүү нээрээ
Нэргүй 2026-10-02 202.126.88.183
Өрхийн эмнэлгүүд гэхэд л 12-14 цагаас хойш дусал тариа, шарлага хийхгүй гээд ер нь бол зүгээр суугаад цалингаа авна гэж хэлэх нь халаг байдаг. Дусал тариа, тариа хийхдээ сувилагч нар халдвар тархахаас сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлдэггүй. Монголд элэгний В,С,Д вирусын халдвар буурахгүй байгаа шалтгаан сувилагчдын хариуцлагагүй байдалтай бас холбоотой.
Зочин 2026-10-02 103.145.234.36
Ёстой зөв.
Ганхуяг 2026-10-02 103.26.195.184
төрийн байгууллага.сургууль , эмнэлэгийн зарим үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэх , бүтэц орон тоог өөрчлөх томоохон зоригтой бүтцийн өөрчлөлт хийж эндээс хэмнэсэн төсвөөрөө багш, эмч нарын цалинг нэмэгдүүлж болох байгаа шүү
Ахмад настан 2026-10-02 103.26.195.6
Энэ сайд хүү хаа очиж сайн ажиллаж байгаа санагддаг шүү. Гэснээс тэтгэвэрийн хүн шүд үзүүлэхэд зохих ёсны төлбөр авна гэдэг болсон бна. Хэзээ хэдийд гарсан дүрэм, журам өөрчлөлт юм бэ ? Энэ талаар мэдээлэл өгнө үү.
Зочин 2026-10-02 64.119.25.188
Төлбөрийг төрөөс хариуцах хөнгөлөлттэй эмийг СБД ийн нэгдсэн эмнэлэг зөвхөн Мягмар Лхагва гаригт олгоно гэсэн зар өөрийн сайт дээр тавьсан байх юм. Өвчин зовлонтой хүмүүсийг ингэж очёрлуулах хэрэг байгаа юм уу. Хаа сайгүй очёр дараалал . Төр засаг бензин. эм. сайжруулсан түлш автобус унаа юм юманд хүлээлгэхээс өөр хийдэг ажил алга.
ө 2026-10-02 122.201.19.173
Зөв шүү, хурдан хийгээрэй, тэгж байж өр ширнэсээ сална, жишиг орон тооны норматив шатлал бүрийн эмнэлгээр гаргаж мөрдүүлэх шаардлагатай,
Нэргүй 2026-10-02 103.229.121.177
ok