Зорилтот бүлгийнхнийг байртай болгоно гэдэг шоу

Зорилтот бүлгийнхнийг байртай болгоно гэдэг шоу

Зорилтот бүлгийнхнийг байртай болгоно гэдэг шоу

Зорилтот бүлгийнхнийг орлогод нийцсэн орон сууцанд хамруулна гэх эрх баригчдын амлалт шоу болж дуусах нь тодорхой боллоо.

Сангийн сайд З.Мэндсайханы тайлбарласнаар ирэх онд Засгийн газар, Монголбанк хамтран ипотекийн зээлийн шинэ багц гаргана.

Тодруулбал, энэхүү багцаар ипотекийн зээлийн хүү эхний гурван жилд 6 хувь байх бол түүнээс цааш үргэлжлэх долоон жилд хүү 12 хувь болж, хоёр дахин өсөх юм.

Үндсэндээ ипотекийн зээлийн хүү өсөхийн зэрэгцээ хугацаа бас богиносох дүр зураг бууж буй.

Одоо хэрэгжиж байгаа зохицуулалтаар ипотекийн зээлийн хүү жилийнх нь 6 хувь ба 25 хүртэл жилийн хугацаагаар зээлд хамрагддаг. Харамсалтай нь, зээлийн эх үүсвэр эрэлтийг гүйцэх хэмжээнд байж чадаагүй явж ирснээс энэхүү бага хүүтэй зээлд хамрагдах хүсэлтэд арилжааны банкууд дарагдсан. Албаныхны мэдээллээр одоогоор 45 мянга гаруй иргэн ипотекийн зээлд хамрагдах хүсэлтийг банкуудад ирүүлсэн. Энэ нь долоон жилийн хүлээгдэл бий болгосон юм.

Засгийн газар хүлээлтийн хугацааг багасгахын тулд ирэх онд ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, 1.8 их наяд төгрөгт хүргэх бодлого барьж байна. Нийтдээ 500 орчим сая ам.доллар буюу 1.8 их наяд төгрөгийн эх үүсвэрийг олон улсын зах зээлээс босгож, ипотекийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулах аж.

Гэхдээ төрийн  түрээслээд өмчлөх “Солонго-1, 2” орон сууцны 1м2-ын үнэ 4 сая 428 мянган төгрөгөөр үнэлэгдэж байгаа нь  зорилтот бүлгийнхэн энэхүү хөтөлбөрт хамрагдаад өөрийн байртай болно гэдэг бүтэшгүй.

Тооцоо хийж үзье. “Солонго-1” орон сууцны 42 м2 байрыг 1м2-ыг нь  4 сая 428 мянган төгрөгөөр үнэлэхэд нийт өртөг  185 сая 976 мянган төгрөг болж буй.

Түрээслээд өмчлөх орон сууцны нөхцөл нь эхний таван жилд түрээсэлнэ, тиймээс урьдчилгаа 15 хувийн төлбөрийг бүрдүүлэхийн зэрэгцээ түрээсэнд сар бүр 600 мянга орчим төгрөг төлнө гэсэн үг.  Ипотекийн 6 хувийн зээлд 20-25 жилийн хугацаатай хамрагдахад байрны үнийг бараг хоёр дахин нугарч төлж ирсэн.   Харин одоогийн Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөсөн шинэ ипотекийн зээлийн багцаар хүү өсч 12 хувь хүртэл нугарахаар  иргэд ипотекийн зээлд хамрагдсан ч дөрөв дэх жилээс эхлэн хүүгийн дарамт ирнэ гэж ойлгож болно. Нэг ёсондоо төрийн зорилтот бүлгийнхнийг хамруулна гэж барьсан “Солонго-1, 2” орон сууцанд дундаж болон дунджаас дээгүүр орлоготой иргэдэд л хамрагдах боломжтой болж байгаа юм.

Учир нь, зорилтот бүлгийнхэнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, олон хүүхэдтэй эцэг, эх, өрх толгойлсон эцэг, эх, төрийн албан хаагч нарыг хамруулж буй.  Төрийн албан хаагч нарын цалин нэг үеэ бодвол өссөн тул хоёулаа ажил хийж байгаа тохиолдолд дээрх шалгуурыг хангаж мэднэ.  Товчдоо өрхийн сарын орлого хамгийн багадаа 3 сая гаруй төгрөг байж түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдах шалгуур хангах болж буй.

Иймээс зорилтот бүлгийнхний хувьд зөвхөн түрээслэх зориулалтаар л байранд хамрагдах боломж бий.

Жишээ татвал, ахмад настны тэтгэвэр дундаж нь 792 мянган төгрөг байгаа. Төрийн орон сууц түрээслэхэд сардаа 600 мянга орчим төгрөгийг төлбөрт нь төлнө. Хоёр ахмад нэгнийхээ тэтгэврийг түрээсэнд, нөгөөхийнхөө тэтгэврийг хоол ундандаа зарцуулж таарна.

Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэнийн нийгмийн халамжийн тэтгэвэр сарынх нь 478 мянган төгрөг.  Гэр бүлээс нь өөр хэн нэгэн ажил хөдөлмөр эрхэлдэггүй тохиолдолд “Солонго-1, 2” орон сууцанд хамрагдах хүсэл байвч түрээслэх ч боломжгүй болж байгаа. Учир нь, сард олж байгаа орлогоос хамаарч төрийн орон сууцанд хамрагдах эсэх нь шийдэгдэх юм.

Харамсалтай нь, Засгийн газрын сайд нар зорилтот бүлгийнхний сарын орлого 4, 5 сая төгрөгт хүрсэн гэж боддог уу, ипотекийн зээлийн хүүг нэмэгдүүлж, барилгын салбарыг дэмжихэд илүү анхаарал хандуулж ажиллана гэдгээ мэдэгдээд байна.

Уг нь хэдхэн сарын өмнө Ерөнхий сайд Н.Учрал "Сэлбэ дэд төв" төсөл дээр ажиллаад 1м2-ын үнийг 5 сая төгрөгөөр тогтоож болохгүй, ийм үнээр байрыг зарах гэвэл зорилтот бүлгийнхэн хамрагдах боломжгүй болно гэдэг асуудлыг хөндөж, нийслэлийнхнийг үнээ дахин нягтлахыг үүрэг болгосон. Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагвын тайлбарласнаар "Сэлбэ дэд төв"-ийн орон сууцны 1м2-ын үнэ 3.700000-3.900000 төгрөгийн хооронд тогтохоор байгаа юм. Юутай ч "Солонго-1, 2" орон сууцнаас 1м2 тутамдаа 500 мянга орчим төгрөгөөр бага дүн. Гэвч эрх баригчдын хувьд барилгын бизнес эрхлэгчдийн лоббид автдаг уу, эсвэл үүнд өөр шалтгаан байна уу, хэдхэн сарын өмнө ярьсныхаа эсрэг л бодлого хэрэгжүүлэх болоод байна.

Зах зээлд өнөөдөр 22 мянга орчим орон сууц баригдаж, ашиглалтад орсон бөгөөд борлуулалт нь буурчээ. Харин үүнийг идэвхжүүлэхийн тулд Засгийн газар ипотекийн зээлийн шинэ багц гаргахаар болж байна. Үүнд зорилтот бүлгийнхэн бус орлого өндөртэй иргэд хамрагдах боломжтойгоор зохицуулалт хийх болж буй нь эргээд Улаанбаатар хотыг агаар, хөрсний бохирдлоос нь салгах тухай эрх баригчдын үг хоосон амлалт болж хувирахаар байгааг харуулна.

Уг нь Ардчилсан намынхан 2012-2016 онд Засгийн эрх барих үеэрээ "Буянт-Ухаа-1, 2" орон сууцыг 1м2-ыг нь 980 мянга, 1 сая 80 мянган төгрөгөөр барьж, зорилтот бүлгийнхнээ хямд өртөгтэй орон сууцанд хамруулсан бэлээхэн жишээ бий.

Тухайн үед төр зах зээлд борлуулагдаж байсан орон сууцны хамгийн доод үнийг тогтоосон юм.  Дээрх хөтөлбөрийн үр дүнд 4000 гаруй айл орон сууцанд хамрагдаж чадсан. Харин эрх баригчид 10 жил засаглахдаа "Солонго-1,2" төслийн хүрээнд 5000 орчим айлыг орон сууцанд хамруулах зорилт тавьсан ч 1 м2-ыг нь 4 сая 428 мянган төгрөгөөр үнэлсэн нь хувийн хэвшлийн барьж ашиглалтад оруулж байгаа орон сууцны үнийг ч давсан өртөг болж буй. Иймээс эрх баригчдыг барилгын салбараар дамжуулж, үнэ хөөрөгдөхгүй байхыг олон нийт сануулж эхэллээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-10-02 203.91.115.47

Ядаж м2ийг 2сая болговол…
Хятад улсын буцалтгүй тусламжаар барьсан мөртлөө арай л дэндүү үнэтэй үнэлчих юмаа..
Баячуудын гар хөл, хамаатан садангууд орох нь тодорхой шдээ.

Avatar

Нэргүй 2026-10-02 202.9.41.106

Энэ өлөн бузруууд өөрсдииин бизнес нь барилга байдаг юм бишүүү гэмэээр уламл ханшииин өндөр байлгах гэж доод үнэ гэсэн шиг тогтооохооор хэн байр худалдаж диилэх вэдэээ бөөн ипотик зээлээр өгч өөрсдөөө мөнгөөө авч авсан нь бөөөн өрнөөөс өрниии хоооронд төлжч чадахгүй явсааарл

Avatar

НИЙСЛЭЛ ба МӨНГӨ 2026-10-02 202.126.88.212

Нйислэл нь Иргэдээ Байртай савтай болгоно нтр гээд л ОЛОН ОЛОН ТӨСӨЛ хэрэгжүүлээд бхын…..ҮР ДҮН Харагддаггүй эээ !!!! Засгийн Газар нь Зээл Мөнгө Хайгаад хэрэн тэнүүчлээд байхын…..

Avatar

Б 2026-10-02 66.181.191.214

зорилтот бүлэг гчээд..шал худлаа..1раа тэтгэврийн хүн бодоод ч хэрэггүй гж б.ауу

Avatar

Нэргүй 2026-10-02 66.181.161.42

ransfer.cloud.mn/view/U5MBZ8

Avatar

зочин 2026-10-02 66.181.181.100

Төрийн өмч, улсын төсвөөр байгуулж буй болгосон бүхэн хямд алдагдалтай байх ёстой юм уу, АН яг ийм хандлага гаргаж,хуучин социализмийн үед буй болгосон асар их бүтээн байгуулалтыг богино хугацаанд нурааж устгаж ,идэж ууж,луйвардаж,монголын эдийн засгийг 4-хөн жилийн дотор 4 дахин унагаж ,төрийн данс улайлгаж, өр зээлэнд живүүлж,ихэнх иргэдийн амьдралыг сүйрүүлж байсан түүхтэй, Үүнээс сургаж авах болоогүй юу, Төрийн ч бай ,хувийн ч бай бүх зүйл ,зах зээлийн жамаараа явах цаг болоогүй юм уу,

Avatar

ТҮЙ МАЙ 2026-10-02 64.119.16.117

Баячуудын жорлонгоос жоохон м²-тай хогын юм барьчихаад юун дээгүүр үнэлдэг новшнууд вэ? Бариулсан солонгос п***а нар нь манай эргүү нарт тэгж үүрэгдээ биз

Avatar

Зочин 2026-10-02 103.145.234.36

АН-ын хувьд улс орон хэзээч чухал байгаагүй. Ер нь улсынхаа эсрэг, хөгжлийн эсрэг ажилладаг нам. АН-ынханы хүсэл нь хэдэн удирдлагууд нь улс орны баялгийг зөвхөн өөрсдөө идэж хагартлаа баяждаг байсан үеээ буцааж авчрах….гэхдээ тэр үе нь хэзээч эргэж ирэхгүй. АН сөнөх болтугай.

Avatar

Худлааа Төслүүүд 2026-10-02 202.126.88.213

АРДЫН НАМЫН БҮХ ТӨСЛҮҮД ХУДЛААААА

Avatar

Үнэнийг өгүүлэгч 2026-10-02 103.168.34.182

ха ха. бүх л насаараа хулхидуулж ирлээ дээ, хөөрхий. гэвч хашрахгүй ээ, МАН-гаруудаа дахиад л сонгоно доо, ха ха

Avatar

Нэргүй 2026-10-02 202.9.40.244

Битгий Хоролмаатаад бай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж