Улсын төсвийн тодотголд хоёр эмнэлгийн барилга байгууламжид 25 тэрбум төгрөг тусгасан ч УИХ-ын Байнгын хороогоор уг дүнгээс зургаан тэрбум төгрөгийг хасах санал дэмжигджээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "2026 оны төсөвт тусгасан 25 тэрбум төгрөгөөр хоёр эмнэлгийн хоёр корпусын барилгын ажлыг гэрээлсэн ч он дуустал бүрэн гүйцэтгэх боломжгүй байгаа. Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлах үеэр хоёр эмнэлгийн барилга байгууламжийг БНСУ-ын Эксим банкны санхүүжилтээр барьж байгуулах тухай санал солилцож, холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан. Иймээс цаашдын бүтээн байгуулалтын ажлыг тус банкны санхүүжилтээр үргэлжлүүлэхээр төлөвлөж, 2027 оны төсөвт дараагийн санхүүжилтийг тусгаагүй.
Харин хасагдсан зургаан тэрбум төгрөгийг төрийн зарим байгууллагын урсгал зардал болон эрүүл мэндийн салбарын шаардлагатай санхүүжилтэд зарцуулахаар болсон.
Тухайлбал, Улаанбаатар хотод нүүрс түлж халаадаг эмнэлэг болох Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн халаалтын системийг газан бойлерт шилжүүлэхтэй холбоотой зардалд 1.6 тэрбум гаруй төгрөг тусгасан.
Мөн гүйцэтгэлийн санхүүжилтэд хамрагддаггүй эрүүл мэндийн салбарын 300 гаруй ажилтны цалинг санхүүжүүлнэ. Үүнд лавлагаа лаборатори, сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр удаан хугацааны асаргаа, сувилгаа шаардлагатай иргэдтэй ажилладаг ажилтнууд болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг алба хаагчид багтаж байгаа.
Түүнчлэн арваннэгдүгээр сараас хавдрын өндөр өртөгтэй бай болон дархлаа эмчилгээний санхүүжилт дуусах төлөвтэй байгаа тул төрөөс хариуцах тусламж, үйлчилгээний дутуу санхүүжилтийг нөхөхөөр төсөвт тусгасан.
Эрүүл мэндийн салбарт гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалтын нэг нь хавдрын шинэ эмнэлгийн төсөл юм. Тус эмнэлгийн техник, эдийн засгийн үндэслэлийг БНСУ-ын талтай хамтран дахин боловсруулж, эцсийн өртгийг тодорхойлохоор төлөвлөж байна. Анх эмнэлгийн барилгыг 195 мянган ам метр талбайтай байхаар тооцож байсан бол шинэчилсэн төлөвлөлтөөр ойролцоогоор 165 мянган ам метр болохоор байгаа бөгөөд барилгын зардал нь нийтдээ 120 сая ам.долларт багтахаар тооцож байгаа. Үүнд эмнэлгийн тоног төхөөрөмжийн зардал нэмэгдэнэ. Харин тамхины хэрэглээг зохицуулах тухай хуулийн төслийн хувьд өмнөх хэлэлцүүлгээр ажлын хэсгээс боловсруулсан хувилбараар намрын чуулганаар хэлэлцүүлэхээр хүлээгдэж байгаа бөгөөд одоогоор нэмэлт өөрчлөлт ороогүй байна" гэлээ.
3,595.72





















































Нэргүй 2026-10-02 202.126.90.58
эрүүл мэндийн салбарын хүн байж харагдахаар ажил хийгээгүй улам унагахад нөлөөлсөн гөлөгнөсөн н**ш доо энэ этгээд
зочин 2026-10-02 202.21.107.4
Бүх шатны эмнэлгийг төлбөртэй болгочихвол, дээр юмуу? Тэгээд орлогороо цалинжиж ажилладаг болно биз.
Лам нар орлогороо амьдраад болоод байгаа юм биш үү?
Хүмүүс эрүүл мэнд дээ илүү анхаарч мөнгө зарцуулдаг болох байх . Зүгээр хэдхэн хувийн эмнэлэг тэнгэрт тулсан төлбөртэй байгаад байгаа юм биш үү?