Монгол Улсын зээлжих зэрэглэл өндөр байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хуулийн төслийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Баясгалан танилцуулав.
-УИХ-ын гишүүн Ч.Анар:
-Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гэсэн хэр нь хамгийн тогтворгүй хууль. Энэ хууль нийт өнгөрсөн удаа 22 удаа төсөв дагаж орж ирсэн. Одоо 23,24 дэхь өөрчлөлт. Энэ хууль 2010 онд төсвийг улс төрийн зорилгоор, эрх мэдлийн хувиарлалтын зорилгоор хөдөлгөхгүй гэж батлагдсан. Энэ хуулийг байнга өөрчлөхгүй байхыг яагаад оруулж ирсэнгүй вэ? Төсвийн тогтвортой байдлын тухай зөвлөл хараат бус уу, тийм байж чаддаг уу? Улс төрийн нөлөөнд орохгүй байж чадах уу?
– УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр:
–Төсвийн тогтвортой байдлын тухай хууль тогтвортой байх асуудлыг хөндлөө. Энд юу хэлэхийг хүсэж байна гэвэл Монгол Улсын эдийн засгийн өөрийн онцлог байна. Төсвийн орлого үндсэндээ эрдэс баялгийн салбарын үйл ажиллагаа экспорт орлогоос өндөр хамааралтай хэлбэлзэлтэй байгаа түүхий эдийн үнэ экспортын хэмжээ. Сүүлийн үед гадаад зээлийн ашиглалт, ашиглалттай холбоотой хууль эрх зүйн орчин, томоохон төсөл хөтөлбөр, гадаад зээлийн ашиглалт нэмэхэд Төсвийн тогтвортой байдлын хууль тодорхой хэмжээнд хязгаарлалт болдог. Үүнийг бид хавар шийдсэн. Эрдэнэбүрэнгийн ЦС, Нефть боловсруулах Алтанширээгийн үйлдвэрийг тусад нь гаргаж тооцсон. Тэгэхээр тухайн цаг үед нь тааруулаад Монгол Улс тухайн үеийнхээ макро эдийн засгийн нөхцөл байдал гадаад эдийн засгийн идэвхжилтэй холбоотой өөрчлөлтүүдээ хийгээд явж ирсэн. Үүний өөрчлөлттэй холбоотойгоор муудсан зүйл байхгүй. Гадаад өрийн харилцаа зохистой хэмжээнд дээд хязгаартаа хүрэхгүй, хуулийн хүрээнд байна, ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ 30 хэдэн хувьтай тогтвортой байж байна, Монгол Улсын зээлжих зэрэглэл өндөр байна. Валютын нөөц 8,9 тэрбум доллар хүрээд байна, экспорт сайн явж байгаа. Гадаад орчны өөрчлөлттэй холбоотойгоор шатахуун дээр тодорхой хэмжээний саатлууд үнийн өсөлтүүд, инфляцын гэнэтийн шокууд орж ирж байна. Түүний хариу арга хэмжээг авахын тулд тогтвортой байдлын хуулиа шаардлагатай бол өөрчлөөд хурдан шуурхай арга хэмжээ авах бололцоог бүрдүүлэхийн тулд энэ хууль эрх зүйн өөрчлөлтийг тохируулан хийгээд явж байгаа. Ийм цаг үед аль болох засаг мэдрэмтгий хариу арга хэмжээг хурдан шуурхай авч чадахаас дотоод эдийн засаг иргэдийнхээ орлогыг, ААН-үүдээ хамгаалах л шаардлагатай арга хэмжээг авч чадна. Энэ тулд шаардлагатай зарим өөрчлөлтийг хийнэ. Гадаад зэлийн асуудал шийдэгдвэл 24 оных руу буцаж очно. Монгол Улсын онцлог эрдэс баялгийн салбарын орлогоос хамаарч, хэлбэлзэж байна. Эдийн засгаа бүтэн төрөлжүүлж чадаагүй байна. ХАА-н хөнгөн хүнсний үйлдвэрүүд болон аялал жуулчлалын салбараа босгох бодлого хэрэгжүүлээд явж байна. Мөн шинэ эдийн засгийн буюу одоо хиймэл оюун ухаан, мэдээллийн датанууд, эрчим хүчний сэргээгдэх төслүүд гээд олон ажлууд хийгдэж байгаа хэдий ч эрдэс баялгийн салбарын хамаарал өндөр хэвээрээ л байгаа. Энэ хамаарлыг хэрхэн багасгах вэ, тэр хүрээнд энэ өөрчлөлтүүдийг хийхээс аргагүй нөхцөл байдалтай байна. Тэгэхээр хүсэж хийгээд байгаа юм биш, шаардлага үүсээд л байгаа юм. Аль болох эдийн засгаа хохирол багатай даван туулах хариу арга хэмжээг авна.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зөвлөлөөс мөн хариулт өгөв. "Бид харьцангуй бие даасан байдалтай байгаа. Төсөв УИХ-ын тамгын газрын харьяанд байдаг" гэв.
2026 оны төсвийн тодотгол, төсвийн тогтвортой байдлаа бид нар хэлэлцэж байна. Төсвийн алдагдал 1,4 их наяд. Уг нь их их мөнгө биш,ОТ-н олж байгаа орлоготой харьцуулах юм бол. Тэндээс, Монголын 34 хувьд оногдох боломж нөхцөлөө авч үзэх юм бол дөнгөж.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:
-Төсвийн алдагдал 1,4 их наяд. Оюутолгойн орлоготой харьцуулахад уг нь их мөнгө биш. Дөнгөж өчигдөр "Онтрэ ресорс" буюу УИХ-ын 120 дугаар тогтоолоор Оюутолгойн бүлэг ордын стратегийн хоёр лицензийг эзэмшдэг "Онтрэ" ХК-ийн Толгой компани нэгэн мэдэгдэл гаргасан байна. Үр дагавраараа хэдэн тэрбум ам.долларын ач холбогдол яригдана. Бид нарын ярьж байгаа төсвөөс том мөнгө яригдана гэсэн үг. Энэ мэдэгдэлд, Онтрэ компани өөрийн харьяалалд байгаа стратегийн ордод харьяалал бүхий Шивээтолгой, Жавхлант хоёр лицензийг Оюутолгой компани руу шилжүүлэх процесс явахад шаардлагатай байгаа тэр татвараа төлж татварын тодорхойлолт авах ёстой байдаг. Яг энэ процесс явж байсан учраас тухайн үедээ Хянан шалгах түр хороог байгуулсан. Бид чуулгандаа сууж байгаад 120 дугаар тогтоолыг баталсан. Онтрэ дээр гуравдагч том гэрээ байгуулах ёстой гэдэг чиглэлийг Засгийн газарт өгсөн. Гэтэл Онтрэгийн захирлын гаргасан мэдээллээр бол 2026 оны зургадугаар сард буюу гурван сарын өмнө бид нарын хаврын чуулган бараг дуусаагүй үед Монголын татварын алба руу Онтрэ компаниас 24.3 тэрбум төгрөг татвар болгож шилжүүлсэн байна. Үүнийг гадаадын веб сайтаас олж мэдэж байгаа юм. Энэ нэг зүгээр татвар төлчихсөн юм шиг сонсогдож байгаа боловч үүнийг үр дагавар нь маш том. Оюутолгойгоос 3 их наядын ногдол ашиг авна гэтэл Онтрэг тавиад туучхаж байгаа юм биш биз. Яагаад энэ татварын мөнгийн хүлээн зөвшөөрч байгаа юм. Албан бусаар зөвшөөрч байна гэж ойлгох уу. Үр дагавар хэдэн тэрбум ам.доллараар яригдана шүү.
Сангийн сайд З.Мэндсайхан хариулт өгөв. Тэрбээр, Засгийн газар Онтрэгийн эзэшдэг Жавхлант Шивээтолгойн тусгай хоёр эзэмшиж байгаа лиценз байгаа, үүнийг ямар нэгэн байдлаар шилжүүлсэн үйлдэл хийгээгүй. Онтрэгийн ямар нэгэн Оюутолгойн хэлэлцээртэй холбоотойгоор Онтрэ-ээр барьцаалсан болон Засгийн Газар онтраг явах талаар ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Тийм учраас Онтрэгийн энэ лиценз шилжүүлсэн асуудал огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Зургадугаар сард тухайн компани лиценз шилжүүлэлтийн ногдох татвараа өөрөө тооцоод татварын дансанд 24.3 тэрбум төгрөгийг шилжүүлсэн. Энэ дээр Монгол Улсын татварын албанаас тооцоолж нэхэмжлэл өгсөн асуудал огт байхгүй. Татварын орлогыг та буцаа гэж хэлж байна лээ. Энэ ороод ирсэн. Үүнийг яагаад бид шилжүүлээгүй вэ, гэхээр нэгдүгээрт Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 302 дугаар тушаалаар баталсан журмын дагуу хүсэлтээ гаргасан. УИХ-аас 72, 73 дугаар захирамжаар Онтрэгийн төрийн эзэмшлийн хувь хэмжээ тодорхой болоогүй байгаа.
"Тендерийн сонгон шалгаруулалт хийхдээ, чадавхи, санхүү, хүний нөөц, туршлагыг сонсоно"
Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар гишүүд асуулт асууж хариулт авав.
-УИХ-ын гишүүн О.Номинчимэг:
-Хуулийн хүрээ маргаан дагуулдаг. Хэн нэгэнд давуу эрх олголоо гэдэг ил тод нээлттэй биш асуудал хэр цэгцэрч байгаа вэ?
-УИХ-ын гишүүн, хууль санаачлагч П.Сайнзориг:
-Худалдан авах ажиллагааны энэ хуульд тендер худалдан авах дөрвөн арга байгаа. Тодруулбал, нээлттэй, харьцуулалт үнийн санал дуудах, гэрээ шууд байгуулах, нэг эх үүсвэрээс шууд худалдан авах гэсэн дөрвөн арга байгаа. Дээрээс нь ерөнхий гэрээ байгуулах гэдэг аргыг илүү толдруулж, нарийвчлан судална. Мөн чадавхид суурилсан хэлэлцээний арга гэж оруулж ирнэ. Эдгээр аргуудыг хэрэглэхээс өмнө урьдчилсан сонгон шалгаруулалтыг явуулж техникийн нөхцөлийг сонсоно. Өөрөөр хэлбэл, чадавхи, санхүү, хүний нөөц, туршлагыг сонсоно. Хуулийн үйлчлэх хүрээ тодорхой болгоно. Энэ хуулийн үйлчлэх хүрээнээсээ гараад тендерийн маргаанууд аль хэсэг нь Захиргааны шүүхээр явах вэ? эргээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй маргаанууд гарвал шүүх дээр очих уу үгүй юу гэдэг үндэслэл эргэлзээтэй байгаа. Тэгэхээр цаашдаа үүнийг тодорхой болгох ёстой. Тендер худалдан авах ажиллагааны үйлчлэх хүрээнд хамаарахгүй гэсэн тэр харилцаанууд шууд гэрээ байгуулах аргаар явж байгаа. Тэгэхээр үүнийг цаашдаа шинэчилсэн найруулга учраас цаашид худалдан авалтын аргууд дээрээ нэмээд цэгцлэх боломжтой. Өнөөдрийн түвшинд үйлчлэх хүрээнд хамаарахгүй харилцаа болон шууд гэрээ байгуулах гээд хоёр давхцалтай. Энэ дээр хуучин байсан өнцгөөрөө одоо ороод ирж байгаа. Гишүүд тодорхой саналууд гаргавал шинэчилсэн найруулга учраас уг асуудлыгнэг талдаа оруулаад, төлөвлөлтөөсөө эхлээд сонгон шалгаруулалт, гүйцэтгэлээ гаргуулах, хяналтаа тавих боломжийг бүрдүүлэх үүднээс иж бүрэн уялдаатай харилцаа явах ёстой.
УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа:
-Улсын төсвюийн хөрөнгө оруулалтаар төсөл арга хэмжээ сонгон шалгаруулахад ТЭЗҮ, яамдууд эрэмбэлээд УИХ-аар батлаад олон шатлал давдаг. Түүний дараа гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах ажиллагаа гээд тусдаа ажил зохион байгуулж байгаа. Энэ хоёрын дундаас үр дүнгүй,удааширсан төсөл арга хэмжээ үүсдэг. Үүнийг хэрхэн шийлсэн бэ. Хоёрдугаарт, Хувийн хэвшлийнхэн тендерт оролцох сонирхолтой байдаг. Гэтэл ордон дотор болж байгаа хуралд хувийн хэвшлийнхэн ирэхгүй байна гэдэг. Энэ хэрэгцээ яагаад зөрчилдөөд байна. Мөн үндэсний үйлдвэрлэгч нарт тендерийн тухай хуульд давуу байдал олгосон. Сүүлийн үед яам, агентлагууд тендер зарлахдаа багцаар зарлаад байна. Улс орнууд төрийн худалдан авалтаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байна. Манайх үндэсний үйлдвэрлэлээ дэмжих квот байна уу. Тэгвэл үндэсний үйлдвэрлэл босож ирэх боломж байна.
-УИХ-ын гишүүн, хууль санаачлагч П.Сайнзориг:
-Тендер худалдан авалтын үйл ажиллагаа улсын төсөвт тодорхой хөрөнгө оруулалтууд суугаад төлөвлөх үйл ажиллагаанаасаа эхлээд уялдаатай явна.
-УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
-Хуулийн 8.4.5 дээр хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилладаг бол давуу эрх олгоно гэчихсэн байгаа. Тэгэхээр хууль санаачлагч нар хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилладаг төр ААНБ-ын судалгаа эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүн өмчилдөг ААНБ-ын судалгааг харсан уу? 30 хувь ба түүнээс дээш хувийг хөгжлийн бэрхшээлтэй хүн гэчихсэн байгаа. Монголд энэ хэчнээн хэмжээний тоо гарах бол гэдгийг баримжаа тоо харъя гэж бодож байна. Та хэдэд тоо байгаа юу? Мөн хуулийн төслийн 16.1.6 дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлдвэрлэсэн чанар стандарт шаардлага хангасан бараа худалдан авах гэж байгаа юм. Ингэж тусгасан нь сайн хэрэг. Гэхдээ иргэний үйлдвэрлэсэн гэдгийг нь яаж ялгах вэ, 30 хувиас дээш ААН гэдгээр явах уу эсвэл өөр байх юм уу гэдэг тоо. 25 ба түүнээс дээш ажилтантай гэхлээр тоон дээр эргэлзээ үүсээд байна л даа. Тэгэхээр нөгөө бэрхшээлтэй хүмүүс чинь их олон том компанийн эзэд байдаггүй дандаа дээд тал нь 10 хүнтэй ч юм уу ААН их байдаг. Хяналтын тал дээр нь 32.5 дээр байгаа улсын байцаагч оролцогчтой холбоотой дараах нөхцөлийн талаар дүгнэлт гаргана аа гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл худалдан авах ажиллагааны улсын байцаагч гэсэн үг. Байцаагчийн дүгнэлт гаргаад орхино, энэ чинь болж байна болохгүй гээд дүгнэнэ гэдэг чинь өөрөө хяналт мөн. Гэхдээ энэ бол идэвхгүй хяналт. Тэгэхээр энэ дээр хугацаа байгаа юу? Жишээлбэл манай ААН нийт хүмүүсийнхээ 30-аас илүү хувийг хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулдаг гэж тендерт орж ялчхаад 6 сарын дараа ч юм уу 3 сарын дараа больчихдог эсвэл идэвхгүйгээр ийм хуурмаг байдлаар гэрээ хийчихсэн байвал яах вэ гэж асуугаад байгаа юм. Яагаад гэвэл маш олон ААНБ ийм нөхцөлтэй байгаа, зөвхөн орон тоог бөглөх гэж энэ хүмүүсийг ажиллуулдаг. Гэхдээ мэргэжлийн ажлыг нь хийлгэдэггүй, ур чадвар дээр нь байлгадаггүй.
Туслах малчдын хөдөлмөрийн харилцааг албажуулах чиглэлд зарчмын өөрчлөлтүүд орсон
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийн талаар гишүүд асуулт асууж хариулт авав.
УИХ-ын гишүүн М.Ганхүлэг:
-Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир сайдаас асуулт асууя. Аж үйлдвэр, худалдаа, хөдөө аж ахуйн салбарт ямар нөлөө үзүүлэх вэ. Сүүлийн жилүүдэд ажиллах хүчний хомсдол нэлээд ажиглагдаж байна. Залуу малчид болоод залуу тариаланчдын асуудлыг хэрхэн тусгасан байгаа вэ. Хоёрдугаарт, ХАА-н салбарын хүнд нөхцөлд ажиллаж байгаа хөдөлмөр эрхлэгчдийн асуудалд яаж анхаарч байгаа вэ.
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир:
-“Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” конвенцэд 150 гаруй улс нэгдэн орсон. Европ болон Зүүн Ази, Америкийн улсууд энэхүү конвенцэд нэгдэн орсон улсуудаас худалдаж авах бүтээгдэхүүнээ илүү үнэлдэг. Тиймээс энэхүү конвенцэд нэгдэх нь ач холбогдолтой. ГБХНХЯ-аас Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулиа өргөн барьж байгаа. Энэхүрээнд конвенцтэй нийлүүлээд Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулиа олон улсын стандартад нийцүүлэн ажиллаж байгаа.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас нэмэлт хариулт өглөө. Хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа 330 гаруй мянган иргэн ажиллаж байна. Сүүлийн гурван жилд ойн аж ахуй, газар тариалангийн салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчсөний улмаас нийт 17 осол гарсан бол хоёр нас барсан тохиолдол бүртгэгдсэн. Хөдөө аж ахуйн салбарын хувьд үйлдвэрийн осол бүртгэгдэхгүй байх тохиолдол гардаг. Хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөрийн хяналтыг сайжруулж хяналтын байцаагчдын чадавхийг сайжруулж, мэргэшүүлнэ. Дээрээс нь туслах малчдын хөдөлмөрийн харилцааг албажуулах чиглэлд зарчмын өөрчлөлтүүд орсон.
-УИХ-ын гишүүн М.Ганхүлэг:
Аж үйлдвэр, хөнгөн үйлдвэрийн салбар ажиллах хүчний хомсдолд орсон. Бизнесийн эрх чөлөөг дэмжих хууль дээр гаднаас ажилтан авч ажиллуулах боломжийг нээж өгсөн. Тэгвэл энэ конвенцийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарт гаднын ажиллах хүчнийг ажиллуулах зохицуулалт байна уу. Хөнгөн үйлдвэрийн салбарт гаднаас ажиллах хүчин авах асуудал зайлшгүй шаардлагатай болсон юм билээ. учир нь ноос ноолуурын салбарт ажиллах мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байна. Тоног төхөөрөсж илүү сайжраад байна. Үүнийг хэрхэн зохицуулж байгаа вэ?
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир:
-Энэ бол дэлхий дахинд тулгамдаж байгаа асуудал. Уг асуудалд Монгол Улсын Засгийн газраас бодлогоо хэрэгжүүлээд явж байна. Өнөөдрийн байдлаар 34 мянга орчим гадаадын иргэл ажиллаж байна. Хөдөлмөрийн хөлсний доог хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж төлбөр төлдөг. Шинэ хуулиар үйлчилгээ, аялал жуулчлал зэрэг таван салбарын ажиллах хүчийг төлбөрөөс чөлөөлсөн. Монголчууд ажиллах дургүй дээ биш. Үйлдвэрийн салбар тэлчихсэн учраас байгаа хүмүүс нь ажиллаад байгаа хэр нь ажиллах хүчин хомстоод байна. Гадны ажиллах хүч авах тухай хуульдаа нийцүүлэн ажиллаж байгаа.
УИХ-ын гишүүн П.Наранбаяр:
– Энэ асуудал долоон жилийн дараа дахин орж ирж байна. Олон улсын конвец гэдэг чинь Монгол Улс дотоодын хууль, дүрмийг үүнтэй зохицуулж янзална гэсэн үг. Эрх зүйн зөрчилдөөн гарвал олон улсын эрх зүйг дагана. Тэгвэл уг конвецийг дагаад ямар, ямар хуулиадад өөрчлөлт орж байгаа вэ. Хуулиа яаралтай горимоор гээд оруулаад ирээд байж болохгүй.
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир:
-Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийг гэнэт өргөн бариагүй. Хоёр жилийн өмнөөс хэлэлцүүлээд явж байсан. Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулиа эргүүлэн татсан байгаа, сайн нягтлаж, конвенцэд нийцүүлэхээр. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулиа батлахаас өмнө хоёр конвенцийг батлах нь чухал. Орчин үеийн нөхцөл байдалтай уялдуулан, конвенцтэй уялдуулж, ажилтан, ажилтан олгогчийн эрх, үүргийг тодорхой зааж, төр яаж хяналт тавих юм зэрэг хөдөлмөрийн харилцааг маш нарийн тусгаж өгсөн.
-УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:
-Хөдөлмөрийн конвенцэд нэгдэнэ гэдэг маш том хариуцлага. Монгол Улсын суурь салбар болох хөдөө аж ахуй салбарын хөдөлмөрийн хяналт сул байгаа нь үнэн. Шинжаан уйгарт хөвөн тариалалт эрхлэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдал хамгаалалгүй, ажилчдаа компаничлалд дайчилсан гээд хоёр жилийн хугацаанд Европ руу гаргахыг хориглож байсан. Үүн шиг манайх ноолуураа самнахдаа хөдөлмөрийн тодорхой стандаргүй байвал ийм нөхцөл байдалд орохыг үгүйсгэхгүй. Тиймээс хөдөө аж ахуйн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдалд хяналт тавих, ингэхдээ торгохоос илүүтэй зааж сургаж, хамгаалах хэрэгтэй.
3,595.72






















































Нэргүй 2026-10-02 66.181.160.70
Оросын тавиул???
Нэргүй 2026-10-02 103.57.93.74
Дөрвөн аргын тоонд ч тааруухан Цагаан толгойт л Улсын эдийн засгийн бодлогыг хөтөлж бна гэхээр ёстой ой гутахымаа !!! Тэр бид хоёр тендер цавчихаас өөр мэдэх чадах юмаар тааруу ш дээ !
Монгол Улс минь хэзээ хийсэн үйлийн үрээ төлж байгаа нь энэ юм бол оо ?!
зочин 2026-10-02 66.181.181.100
Энхбаяр бол УИХ-д сонгогдон хамгийн олон жил ажиллагсадын нэгэн ,жинхэнэ туршлагажсан,мэдлэг чадвараар шалгарсан,иргэдийн итгэл хүндэтгэлийг хүлээсэн,түүнийг хөсөрдүүлэхгүй авч яваа улс төрч, Сайн мэрэгжсэн бизнесмен, Ийм л хүмүүс улс орныг зөв авч явна,Амжилт бүтээл хөгжил дэвшлийг өрнүүлнэ, АН-ын хувьд бол ийм хүмүүс ,тэдний жинхэнэ дайсан, Гүтгэлэг доромжлолын нь гол бай,Үүнийг монголчууд сайн мэднэ,Хол явахгүй бохир санаа
,
Нэргүй 2026-10-02 103.168.34.33
Үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаг гэдэг үг байдаг. Гэтэл хавханд тавьсан Рио бяслаг манийхаа аминаас ч үнэтэй юм.
Ард түмэн ( ч гэж дээ хар масс, хүн сүрэг гэлтэй ) минь сонор сэрэмжтэй байгтун.
Нэргүй 2026-10-02 202.9.40.138
зг орцруулаад дараагиин яаараад ядгиын сайн ярьж бэ болн.