Шашны контент нийтлэгчдээс тусгай зөвшөөрөл шаардана

Шашны контент нийтлэгчдээс тусгай зөвшөөрөл шаардана

Шашны контент нийтлэгчдээс тусгай зөвшөөрөл шаардана

Кыргызстан улсад шашны сэдвээр контент бүтээж, олон нийтийн сүлжээнд нийтэлдэг блогчин болон хэрэглэгчид заавал тусгай зөвшөөрөл авсны дараа мэдээллээ нийтлэхээр болжээ. Тус улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны асуудал, үндэстэн хоорондын харилцааны үндэсний агентлагийн ахлах мэргэжилтэн Нургазы Кыргызбаев “Birinchi Radio”-д ярилцлага өгөхдөө энэ талаар мэдээлсэн байна.

Шинэ журмаар Кыргызстаны хууль тогтоомжид “шашны номлогч” гэсэн шинэ ангиллыг бий болгожээ. Үүний дагуу шашны сэдвээр подкаст, видео, олон нийтийн сүлжээний пост зэрэг контент бэлтгэх хүмүүс эхлээд тус улсын Исламын шашны удирдах газарт хүсэлт гаргах шаардлагатай.

Хүсэлт гаргахдаа шашны боловсрол эзэмшсэнээ баталгаажуулж, мөн ямар чиглэлээр шашны агуулгатай контент бэлтгэхээ тодорхой заах юм байна.

Хүсэлтийг зөвшөөрсний дараа контент бүтээгчид Шашны асуудал, үндэстэн хоорондын харилцааны үндэсний агентлагт хандаж, нэг жилийн хугацаатай албан ёсны гэрчилгээ авах ёстой. Гэрчилгээний хугацаа дууссаны дараа дахин сунгуулах боломжтой.

Харин худал мэдээлэл тараасан, эсвэл хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд уг гэрчилгээг хүчингүй болгож болно. Гэрчилгээ нь нэгэнт хүчингүй болсон тохиолдолд тухайн хүн дахин ийм зөвшөөрөл авах боломжгүй аж.

Кыргызстан улс шашны харилцааг зохицуулах шинэ хуулийг 2025 оны нэгдүгээр сард баталсан бөгөөд дээрх зохицуулалт нь уг хуулийн хүрээнд хэрэгжиж эхэлж байна.

ЭХ СУРВАЛЖ: QAZINFORM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-10-02 202.133.76.104

Шууд хоригло

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж