Time: Декрит авсан хотын даргыг онцлох 100 жагсаалтад багтаав

Time: Декрит авсан хотын даргыг онцлох 100 жагсаалтад багтаав

Time: Декрит авсан хотын даргыг онцлох 100 жагсаалтад багтаав

Японы хамгийн залуу хотын дарга, 36 настай Шоко Кавата жирэмсний амралт авах гэж буйгаа зарлаж, үндэсний хэмжээний мэтгэлцээний бай болж байсан цаг саяхан. Яагаад гэвэл ажил эрхлэлт, улс төрийн тогтолцоонд нь эцгийн эрхт ёс давамгайлдаг улсад хотын дарга эмэгтэй жирэмсний амралтаа авч буй анхны тохиолдол нь Каватагийнх болсон юм. Шоко Кавата 2023 онд Киото мужийн Явата хотын даргаар сонгогджээ. Тэрбээр есдүгээр сарын 15-нд амаржиж, охинтой болсон байна.

Тэгвэл "Time" сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эрхмийн жагсаалтдаа багтаажээ. Шоко Кавата жирэмсний амралт авах гэж буйгаа зарласан нь эхлээд харахад онцын зүйл биш мэт боловч түүхэн шийдвэр байсан гэдгийг тус сэтгүүл онцолсон байна. Түүний хувийн амьдралдаа хийсэн сонголтоос гадна улс төрийн хувьд гаргасан амжилтыг нь ч "Time" сэтгүүл сайшаажээ. Тухайлбал, Шоко Кавата сургуулийн үдийн хоолны үнийг бууруулах зэрэг бодлого баримталсан нь Японыг амьдрахад улам л таатай улс болж байгааг харуулсан гэж үзжээ.

Төрөлт хурдацтай буурч, улс төрийн манлайлалд жендерийн ялгаа ихэссэн энэ үед өөрийнх нь жирэмсний амралт тогтолцоог өөрчлөх хурдасгуур болно гэж Кавата үзсэн юм. Гэвч олон нийтийн сүлжээнд зарим хүн Каватагийн жирэмсний амралтыг "Төрийн албан хаагч ажлын байр дээрээ байхгүй байгаа нь татвар төлөгчийн мөнгийг дэмий үрсэн хэрэг" гэх зэргээр шүүмжилжээ.

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-10-02 103.229.122.170

ЯПОН БҮСГҮЙЧҮҮДИЙГ БАВАХ ЮМСАН. ТЭДНИЙ ДООДОХ МАШ ЦЭВЭРХЭН БАЙДАГ ГЭСЭН.

Avatar

Нэргүй 2026-10-02 202.9.40.138

худла ш** худлаа ш** 42 жил бүх юм худлаа бсан шүү одоо би худлаа шаанаа п**а.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж