АНУ Ойрхи Дорнод руу нэмэлт цэрэг, байлдааны онгоц илгээнэ

АНУ Ойрхи Дорнод руу нэмэлт цэрэг, байлдааны онгоц илгээнэ

АНУ Ойрхи Дорнод руу нэмэлт цэрэг, байлдааны онгоц илгээнэ

Ирантай холбоотой хурцадмал байдал нэмэгдэж буйтай холбогдуулан АНУ Ойрхи Дорнод руу 9000 гаруй цэрэг, тэнгисийн цэрэг болон нэмэлт байлдааны хөлөг онгоц илгээж байна. АНУ-ын албан тушаалтны мэдээлснээр, тус бүс рүү хөдөлж буй хөлөг онгоцнуудад 7000 гаруй далайчин, 2000 тэнгисийн цэрэг байгаа аж. Тэдний дунд “USS Theodore Roosevelt” нисэх онгоц тээгч хөлөг болон “USS Makin Island” десантын хөлөг багтжээ.

Одоогоор АНУ-ын “USS George H.W. Bush”, “USS George Washington” гэсэн хоёр нисэх онгоц тээгч хөлөг Ойрхи Дорнодод байрлаж байгаа. Нэмэлт хүч очсоноор аравдугаар сарын сүүл гэхэд тус бүсэд АНУ-ын гурван нисэх онгоц тээгч зэрэг ажиллах боломжтой байна.

Үүний зэрэгцээ, Ормузын хоолойгоор дамжин явсан нефть тээвэрлэгч хөлөг онгоц үл мэдэгдэх биетэд оногдож, гал гарсан байна. Их Британийн Далайн худалдааны ажиллагааны байгууллагын мэдээлснээр, хөлгийн багийнхан аюулгүй байгаа аж. Гэхдээ хөлөг онгоцны нэр, ямар улсын далбаатай байсан болон халдлагыг хэн үйлдсэн нь одоогоор тодорхойгүй байна.

Ираны "Fars" агентлагийн мэдээлснээр, уг хөлөг нь 2.5 сая орчим баррель нефть тээвэрлэх хүчин чадалтай супер танкер байсан бөгөөд Оманы эргийн ойролцоо халдлагад өртсөн байж болзошгүй байна. Гэхдээ энэ мэдээллийг бие даан батлаагүй байна.

Мөн Их Британийн терроризмтой тэмцэх цагдаа Лондон хотод 27 настай Их Британи, Ираны давхар иргэншилтэй эрэгтэйг баривчилжээ. Түүнийг терроризмын ажиллагаа бэлтгэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа бөгөөд мөрдөн шалгалтын хүрээнд гадаад улсын оролцоо байсан эсэхийг мөн судалж байна. Өмнө нь энэ хэрэгтэй холбоотойгоор баривчлагдсан таван эрэгтэй одоогоор батлан даалтад гарсан хэвээр байна.

 

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-10-02 103.229.122.170

АНУ эхлээд 2003 онд Иракийн нефьтэн дээр петрочайна шиг эзэн сууж байсан. Одоо венесуэлийн нефьтэн дээр петрочайна шиг эзэн сууж байна. Дараа нь Ираны нефьтэн дээр петрочайна шиг ч эзэн суух гээд бүтээгүй.

Avatar

Нэргүй 2026-10-02 103.229.122.170

ИРАНЫ ДАЙН ЭХЭЛСЭНЭЭС ХОЙШХИ ХАГАС ЖИЛИЙН ХУГАЦААНД АНУ 100 ГАРУЙ ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ЗАРЦУУЛСАН ГЭНЭ ЭЭ. МОНГОЛЫН ДНБ-ИЙГ 3;4 ДАХИН НУГАЛСАН ИХ ХӨРӨНГӨ. ЯМАР ИХ МӨНГӨ ВЭ. АМЕРИК ДУНДААСАА МӨНГӨ ШААНА ГЭЖ БАЙХ УУ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж