МҮБХ зарим бөхчүүдэд тайлбар ирүүлэх албан шаардлага хүргүүлжээ. Тодруулбал, Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд бүртгүүлсэн боловч барилдаанд ирээгүй бөхчүүдэд ийнхүү шаардлага хүргүүлсэн байна.
Мөн аймаг, дүүргийн баяр наадамд бүртгүүлэн барилдсан ч барилдааны явцад орхиж явсан бөхчүүдтэй холбоотой гомдол, санал МҮБХ-нд иржээ. Тус холбооны зүгээс эдгээр үйлдлийг барилдах хүсэл, эрмэлзэлтэй бусад бөхчүүдийн боломжийг хязгаарласан, наадамчин олныг үл хүндэтгэсэн үйлдэл гэж үзсэн байна.
Иймд дээрх асуудлыг МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлөөр хэлэлцэхээр шийдвэрлэжээ.
Энэ хүрээнд нэр дурдагдсан бөхчүүдийг улсын баяр наадамд бүртгүүлсэн боловч барилдаанд ирээгүй, эсхүл аймаг, дүүргийн наадамд барилдаж байгаад дундаас нь орхиж явсан шалтгаан нөхцөлөө албан ёсоор тайлбарлан, 2026 оны аравдугаар сарын 10-ны өдрийн дотор МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлд бичгээр ирүүлэхийг мэдэгдсэн байна.
Улсын баяр наадамд бүртгүүлсэн боловч барилдаагүй бөхчүүд
- Улсын харцага Г.Батбаяр /Ар/
- Улсын начин Б.Баатарцол /БӨ/
- Аймгийн арслан О.Өлзиймөнх /Ду/
- Аймгийн арслан Т.Мягмаржав /Ув/
- Аймгийн арслан Ж.Батбилэг /Тө/
- Аймгийн заан Б.Түвшинтулга /Дог/
- Аймгийн заан М.Баярмандах /Сэ/
- Аймгийн харцага Ч.Дагвадорж /ГА/
- Аймгийн начин Б.Баяраа /Ар/
- Аймгийн начин Б.Баатарболд /Сэ/
- Аймгийн начин Ш.Билгүүндалай /Ор/
- Аймгийн начин М.Балжинням /ГА/
- Аймгийн начин П.Цэвэгжав /Ув/
- Аймгийн начин Б.Гүррагчаа /Тө/
- Аймгийн начин Б.Билгүүнтөгс /Ув/
- Аймгийн начин О.Ерболсын /БӨ/
- Аймгийн начин Ц.Чагнаадорж /Бу/
- Аймгийн начин Б.Бэх-Очир /Бу/
- Сумын заан Л.Гансүх /Хэ/
- Сумын заан Н.Эрхэмбаатар /ГС/
- Сумын заан Е.Абылай /БӨ/
- Сумын заан Ц.Энхбаяр /ГА/
- Сумын заан А.Анхбаяр /Төв/
- Сумын заан Ж.Балжинням /Ар/
- Сумын заан Э.Энхцаг /Ар/
- Сумын заан Д.Батсүх /Тө/
- Сумын заан Э.Батлхагва /Хө/
- Сумын заан С.Тэмүүлэн /ГА/
- Сумын заан Ч.Эрдэнэбаяр /Өв/
- Сумын заан Н.Мягмарсүрэн /Ар/
- Сумын заан Б.Лхагваа /За/
- Сумын заан Д.Худабек /БӨ/
- Сумын заан Д.Дашзэвэг /Өв/
- Сумын заан П.Нэмэх /ГА/
- Сумын заан Т.Түвшинжаргал /Өв/
- Сумын заан Ц.Отгонбаяр /Хо/
- Сумын заан Ц.Түмэндэмбэрэл /ГА/
- Сумын заан, аймгийн арслан Г.Түвшинтөр /За/
- Сумын заан Ц.Дэлгэрмөрөн /БӨ/
- Сумын заан Д.Бадам-Очир /Ув/
- Сумын харцага Б.Энэрэл /За/
- Сумын начин, сумын заан О.Одбаяр /Тө/
- Сумын начин Ц.Буянтогтох /Тө/
- Сумын начин Т.Сумьяабазар /ГА/
Аймаг, дүүргийн наадамд барилдаад, дундаас нь орхиж явсан бөхчүүд
Багахангай дүүргийн баяр наадамд:
- Улсын заан Ц.Мягмарсүрэн – дөрвийн даваанд
- Улсын начин Г.Дармаажанцан – дөрвийн даваанд
- Аймгийн арслан Б.Тайван /Хо/ – дөрвийн даваанд
- Аймгийн арслан Б.Даваадалай /Хо/ – дөрвийн даваанд
- Аймгийн арслан Х.Болдбаатар /За/ – дөрвийн даваанд
Дархан-Уул аймгийн баяр наадамд:
- Аймгийн хурц арслан С.Очирбат /Да/ – тавын даваанд
- Аймгийн хурц арслан, улсын начин Б.Өсөхбаяр – тавын даваанд
3,595.72





















































Зочин 2026-10-02 202.9.46.240
Улсын наадамд бүртгүүлчихээд барилдаагүй бол 3-5 жил бүртгэхгүй байхад л болоош дээ.Дүрэм журмандаа өөрчлөлт хий. Тэр тайлбар энэ тэр ерөөсөө хэрэггүй. Хэн хэндээ төвөг.
Нэргүй 2026-10-02 202.9.40.138
за чадаагүйгэ э сонж чадхгүй ганц хоёр үгний пян дааж чадахгүй бол элгдж байж бн биз өчнөөн хэлж бсн. шудрга л бх хэргтэй шудрг л хэлх хэргтэй.шудрг бдлаас хөгжл ирдг гж онл шдэ.хэцүү бсн ч ялх ёстой л бхгүй юу ерн бол..нялцгаанд бх юм бхгүй хатуу бх ёстой хатуу хэлх ёстой.
Нэргүй 2026-10-02 66.181.185.205
хамгийн хариуцлагагүй бүдүүлэг хүмүүс бөхчүүд
Зочин 2026-10-02 59.153.115.9
Сүржигнээд байх юмгүй л дээ, бөхчингүүдэд угаасаа сахилга, хариуцлага, өрөөлийг хүндэтгэх гэх мэт ойлголт, ухамсар байхгүй ш дээ, улсын наадамд бүртгүүлчээд аймаг сумын наадамд хор нь гүйхээр байвал хэдэн бор юм нүдэнд нь харагдаад л явж өгнө ш дээ, угаасаа төрөлх хүмүүжил, ухамсарт нь байхгүй юмыг хичнээн нэхээд2 нэмэргүй ш дээ, манай өнөөгийн нийгэм, бөхчингүүдийн байгаа царай нь л энэ ш дээ
Нэргүй 2026-10-02 43.228.129.131
Ар гэрийн гачигдал гарсан бол хүндэтгэн үзэх хэрэгтэй л дээ.
444 2026-10-02 43.228.129.131
Зөв Зөв Хариуцлагатай байх хэрэгтэй. Төрийн наадам үймүүлсэн бөхчүүдэд арга хэмжээ авах хэрэгтэй.
Нэргүй 2026-10-02 103.57.93.74
Бага хангай дүүргийн наадмыг Ховдыхон зориуд хор найруулж үймүүлсэн юм бнаа !
Нэргүй 2026-10-02 103.57.93.74
Улсын наадам дээр урагшгүйтээд шинэ начин мачин байхгүй, аварга нь 4 дээр хөлөө гозойлгоод, ганц наймааны арсланцартаы тарсаны учир учиг нь энэ юм бна л доо !!!
Нэргүй 2026-10-02 103.57.93.74
Лөө лөө лөа