Лазераар шумуул устгах төхөөрөмж хэрэглээнд нэвтрэв

Лазераар шумуул устгах төхөөрөмж хэрэглээнд нэвтрэв

Лазераар шумуул устгах төхөөрөмж хэрэглээнд нэвтрэв

Лазер ашиглан шумуул устгах төхөөрөмж бүтээсэн Хятадын стартап компани энэ сараас эхний захиалгуудаа илгээж эхлэхээр төлөвлөж байна. "Photon Matrix Lab" компани одоогоор сард 5000 хүртэлх төхөөрөмж үйлдвэрлэх бөгөөд ирэх онд үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Шумуулыг лазерын тусламжтай устгах аргыг лабораторийн нөхцөлд олон жилийн турш туршиж, баталсан боловч хэрэглээнд нэвтрүүлээгүй байсан.

"Photon Matrix Lab"-ийн үүсгэн байгуулагч Ван Чуань "Бид анх энэ бүтээгдэхүүнийг гурван сарын дотор бүтээнэ гэж тооцоолж байсан ч бодит байдал дээр гурван жил зарцуулсан. Лазер шумуулыг устгаж чадах эсэх нь асуудал байгаагүй, харин байг илрүүлэх, онох нарийвчлал, эрчим хүчний тэнцвэрийг олох, өртөг, үйлдвэрлэлийн хялбаршуулалт зэрэг нь л хэцүү асуудал байсан. Бодит хэрэглэгчийн зах зээлд хүргэхийн тулд гүйцэтгэл болон аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ нийлүүлэлтийн сүлжээ, үйлдвэрлэлийн үйл явцыг бүрдүүлэх хэрэгтэй" гэжээ.

Хятадын дотоодын нийлүүлэлтийн сүлжээ хөгжсөн нь "Photon Matrix Lab"-ийн үйлдвэрлэлийн амжилтад шууд нөлөөлсөн гэдгийг Ван Чуань өмнө нь хэлж байв. Түүний үзэж буйгаар, Хятадын дотоодын нийлүүлэлтийн сүлжээ нь жижиг, бие даасан шинийг санаачлагчдад цэргийн болон үйлдвэрлэлийн салбарт ашиглагдаж байсан технологиудыг өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүн болгон өөрчлөн ашиглах боломжийг олгожээ.

ЭХ СУРВАЛЖ: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж