"Victoria’s Secret 2026" айсуй

"Victoria’s Secret 2026" айсуй

Та бидний нүд сэтгэлийг баясгах "Victoria’s Secret 2026" айсуй. Энэ жилийн шоу аравдугаар сарын 18-нд болох бөгөөд "YouTube" платформоор шууд дамжуулна. Мөн "Victoria’s Secret"-ийн албан ёсны "Instagram", "TikTok" зэрэг цахим хуудсаар ч үзэх боломжтой.

"Victoria’s Secret" шоуны гол дүрүүд бол мэдээж сахиусан тэнгэрүүд буюу загвар өмсөгчид. Энэ жилийн шоунд Эшли Грэм, Адриана Лима, Иман Хаммам, Кэндис Свейнпол, Жижи Хадид, Алекс Консани, Палома Элсессер, Анок Яй болон Эбби Чэмпион нарын сахиусан тэнгэрүүд оролцоно. Одоогоор тодорхой болсон нэрс нь энэ юм.

Сахиусан тэнгэрүүдээс гадна үзэгчдийн хамгийн их хүсэн хүлээдэг хүмүүс бол шоуны тайзыг дахин шинээр амилуулах дуучид байдаг. Тэйлор Свифт, Рианна, Лэди Гага нарын А зэрэглэлийн алдартнууд өмнөх жилийн шоунуудаар уран бүтээлээ толилуулж байв. Энэ жилийн тухайд "KATSEYE" хамтлаг болон "Megan Moroney", "Megan Thee Stallion", "Tate McRae" нарын уран бүтээлчид шоунд оролцох төлөвтэй байна.

Шоуны бүтээлч захирал Адам Селман "Бид энэ жилийн шоуг өнгөрсөн жилийнхээс илүү том, зоримог зохион байгуулахыг хүсч байгаа. Гэвч бидний хийхээр төлөвлөсөн бүхнийг багтаах хэмжээний талбайг Нью-Йоркоос олж чадаагүй. Тиймээс энэ жил шоуг Баруун эрэгт зохион байгуулах болсон. Энэ нь Америкийн өөр нэг дүр төрх, Америк мөрөөдлийн тухай ойлголтыг өөр өнцгөөс харуулах боломж гэж харж байгаа" гэжээ.

Дашрамд дурдахад, анхны “Victoria’s Secret” загварын шоу 1995 онд Нью-Йорк дахь "Plaza Hotel"-д болсноос хойш 2018 он хүртэл тасралтгүй зохион байгуулагджээ. Үүнээс хойш зургаан жил завсарласны эцэст 2024 онд хуучин форматаараа эргэн ирсэн. Загварын ертөнцийн хамгийн гял цал арга хэмжээ болсон тус шоу 2023 онд уламжлалт байдлаар бус төсөл хэлбэрээр эргэн нээгдээд, 2024 онд хуучин шигээ дахин зохион байгуулагдсан юм.

ЭХ СУРВАЛЖ: Cosmopolitan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-10-02 64.119.17.54

Za ene neg heden g**** hend hamaatain. Zahiin asia huuhduudiin hemjeend hurehgui bj

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж